Эрдэмд хөтлөх Эрдэнэт үйлдвэрээс Орхон аймгийн Номын санд 4000 гаруй ном бэлэглэлээ

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, иргэд уншигчдадаа номоор дамжуулан мэдлэг хуримтлуулах, соён гэгээрүүлэх үйлсийг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн соёлын өвийг  баяжуулах зорилгоор “Эрдэмд хөтлөх Эрдэнэт үйлдвэрээс” ном хандивлах аяныг нэг сарын турш өрнүүллээ. Хандивын аяны хүрээнд тус үйлдвэрийн ажилтан, уурхайчид  нийт 4000 гаруй ном товхимлыг хандивласныг Орхон аймгийн Нийтийн номын сангийн хамт олонд гардуулав.  
Уурхайчдын илгээсэн хандивын ном гардуулах ёслолын ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын хэлтсийн дарга Д.Өнөбат, Албаны дарга Д.Эрдэнэбат, Нийтийн номын сангийн захирал Д.Цэнд-Аюуш болон ажилтнууд оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын хэлтсийн дарга Д.Өнөбат “Эрдэнэт хот маань орчин үеийн стандартад нийцсэн номын шинэ өргөө ашиглалтад орсонтой холбоотойгоор манай үйлдвэрийн уурхайчин бүр нэг ном хандивлахаар аян өрнүүлж, нэгдсэн. Аяны хүрээнд цуглуулсан номыг гардуулж өгч буйдаа таатай байна. Бид номын хандивын аянаа энэ удаа өрнүүлээд зогсох бус цаашид үргэлжлүүж, шинэ номын санг баяжуулж, арвижуулахад хувь нэмрээ оруулна. Эрдэнэт хот бол зөвхөн уул уурхайн хот биш эрдэм мэдлэг, оюуны уурхайн хот байх ёстой” гэсэн бол ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Орхон аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий Номын шинэ өргөөтэй болсон. 42 жилийн дараа номын сангийн шинэ барилгаа хүлээж авсан Номын өргөөний хамт олонд уурхайчид маань ном хандивлан, баяжуулж байгаад нийт Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ. 
Орон нутгийн өөрийн төсвийн хөрөнгөөр шинэ номын сан барьсан нь иргэдийнхээ оюун мэдлэг, нийгэмд хамгийн өндөр үр өгөөжтэй шийдвэр болсон. Бас хуучин номын сангийн байранд 18 хүртэлх хүүхдүүдээ сурч хөгжих, боловсрох орчныг нь бүрдүүлж, хүүхдийн номын сан болгож буйг дуулгая. Манай номын санд зориулан номын хандивын аян өрнүүлж, сан хөмрөгийг арвижуулан ном илгээсэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдадаа нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс соёлт хүн төрөлхтөний өмнөөс гүн их талархал илэрхийлье. Та бүхний илгээсэн энэ номын эхний хуудсанд төрийн улаан дардас тамгалагдаж, түмэн олны соён гэгээрэлд ашиг тусаа хүртээх болно” гэж Нийтийн номын сангийн Захирал Д.Цэнд-Аюуш онцлов. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %