Өглөөний бүсгүйчүүд манлайлалд суралцав

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо уурхайчин бүсгүйчүүдийнхээ хөгжилд түлхүү анхаарч, цуврал сургалтуудыг зохион байгуулсаар байна. Өнөөдөр үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн 450 эмэгтэй 07.00 цагт Соёл, урлагийн цогцолборын их танхимд эртлэн цуглаж, “Уурхайчин эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтад хамрагдлаа. Өглөөлөг уурхайчин бүсгүйчүүдийн шугаман бүжгээр эхэлсэн нь сургалтад оролцогчдын сэтгэлийг сэргээж, шинэ долоо хоногийн ажлаа эрч хүчтэй эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэхүү үйл ажиллагаанд Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нар оролцож, манлайллын туршлагаа хуваалцахын сацуу эмэгтэйчүүд гэр бүлд, хамт олонд, цаашлаад нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлдгийг, шинэлэг хандлага, ёс суртахуун, сэтгэл ханамж бий болгодгийг онцлоод, өглөө бүхний эхлэл болдог ээжүүд, эмэгтэйчүүдэд сайн сайхныг хүсэв.    
Хөгжилд тэмүүлэгч, эртэч бүсгүйчүүдэд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н сургалтын мэргэжилтэн, доктор П.Мөнхтуяа “Үлгэр жишээ манлайлал” сэдвээр сургалт явуулж, эмэгтэйчүүд ба манлайлал, манлайлагчийн чухал чанар, түвшин, үүрэг, түүнийг хөгжүүлэх арга, харилцаагаа сайжруулах зөвлөмж, сонсох чадвараа сайжруулах зөвлөгөө, бусдад таалагдах урлаг буюу харизмын талаарх мэдлэгээ хуваалцав. Харин Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгч, Цахилгаан цехийн инженер М.Мөнхчимэг Австралийн Засгийн газрын богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан талаар мэдээлэл хийсэн бол цахилгаанчин О.Уянга Австралид бүтэн жил суралцсан туршлагаа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлэх боломж, манлайллын талаар мэдлэгээ түгээсэн юм.  
Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн манлайллын өглөөлөг лхагва гарагт нийгмийн цехийн бүсгүйчүүд оролцсоноор үргэлжилнэ.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Сонин-Эрдэнэ: Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие, сэтгэл хөнгөн, сэргэг, бүтээмж сайтай байдаг
М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %