Эрсдэлийн удирдлагын сургалт зохион байгуулав

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран “Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь “ сэдэвт танхимын сургалтыг өнөөдөр зохион байгуулав. Сургалтанд “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, Хөтөлийн “Цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК  болон Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны сургагч багш нар тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, оролцогчидтой санал бодлоо солилцсон юм. 
Тэд “Эрсдэлийн удирдлагын ач холбогдол ба сайн засаглал”, “Эрсдэлийн удирдлагын сайн туршлага, баримт бичиг”, “Нэгдлийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх жишиг аргачлал”, “Эрсдэлийн сан үүсгэх, үнэлэх”, “Эрсдэлээ хэрхэн удирдах вэ”, “Эрсдэлийн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь” сэдвээр сургалтанд оролцогчдод онол арга зүйн зөвлөгөө өглөө. 
Энэхүү сургалтын ач холбогдлын талаар “Эрдэнэс Монгол” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ахлах менежер Л.Наранчимэг хэлэхдээ: “Эрдэнэс Монгол” ХХК-иас “Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь “ сэдэвт сургалтын хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд үе шаттай сургалтууд явагдаж байна. Эхнийх нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцдог мэргэжлийн баг бүрэлдэхүүн буюу дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын чиг үүрэгтэй газар, нэгжийн ажилтнуудыг мэдлэг, мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй чиг үүрэгтэй компанийн төлөөлөлүүд  энэ сургалтад хамрагдлаа. Эдгээр хүмүүст тулгарч буй асуудалд эрсдэлийн удирдлагыг хэрхэн сонгомол утгаар нь хэрэгжүүлэх талаар онол, практик хосолсон сургалт  боллоо. Дараагийн шатанд удирдах албан тушаалтнууд эрсдэлийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх, эрсдэлийг удирддаг менежер ямар түвшинд байвал зохистой вэ гэсэн мэдлэг, мэдээлэл олгох сургалт явуулахаар төлөвлөөд байна” гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %