А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог

Эрдэнэт үйлдвэрийн “Шилдэг залуу ажилтан”-аар тодорсон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, докторант Алтанбатын ТҮВШИНЖАРГАЛ-тай уулзлаа. 
Тэрээр өөрийн заадаг хичээлийг орчин үеийн технологи ашиглан цахимд шилжүүлсэн нь шилдэг цахим хичээлээр шалгарсан. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр өнгөрсөн онд Улсын болон Их, дээд сургуулийн хэмжээнд зургаан судалгааны ажлын илтгэл тавьж, өгүүлэл хэвлүүлэн нэгдүгээр байр хоёр удаа, хоёрдугаар байр нэг удаа, гуравдугаар байр хоёр удаа эзэлсэн юм. Түүнээс гадна оюутны бакалаврын төгсөлтийн 20 гаруй ажлын удирдагчаар, 30 гаруй оюутны дипломын зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрт хэрэгцээтэй судалгаа, шинжилгээний ажил, шийдэл нь үр дүнд хүрсээр байна.  
Ингээд түүнийг дипломын хамгаалалтаас гарч ирэхэд нь тосч ярилцлаа.      

-Олон оюутан дипломоо хамгаалав уу?  
-Мэдээллийн технологи мэргэжлээр долоон оюутан, цахилгаан систем, автоматжуулалтаар хоёр, уул уурхайн цахилгаанаар нэг оюутан гээд нийт 10 оюутан  дипломын жинхэнэ хамгаалалтад амжилттай орлоо.  
-Энэ жил элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа сурагчдад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн онцлог, давуу талыг цөөн үгээр хэлбэл...?
-“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байдаг. Үйлдвэрлэлийн дадлагын бааз бэлэн. Уул уурхайн үндэсний шилдэг мэргэжилтнүүдээс суралцах өөр хаана ч байхгүй боломж. Дээр нь Засгийн газрын тогтоолоор орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн 50 хувийг улс даадаг болсон. Улаанбаатар хотыг бодвол цэвэр агаарт, түгжрэлгүй, стрессгүй, зардал багатай суралцана. ШУТИС-ийн харьяа, ижил хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас ШУТИС-ийн диплом гардана гээд олон давуу талтай.   
-Та хаана, ямар мэргэжлээр суралцсан бэ?  
-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Нэгдүгээр 10-н жилийн сургуулийг 2009 онд төгсөөд, МУИС-ийн Технологийн сургуульд компьютерийн инженер мэргэжлээр суралцаж, бакалаврын зэрэг авсан. Электроник автоматикийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо электроникийн чиглэлээр докторантад суралцаж байгаа.
-“Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд хэдэн жил ажиллаж байна? 
-Би зургаан настай сургуульд орсон. Өөрөөр хэлбэл, 16-тай оюутан болоод, 20 настай төгсөөд, Эрдэнэт үйлдвэрт сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Одоо 11 дэх жилдээ ажиллаж байна. Багшлах хугацаандаа маш олон зүйлд суралцлаа. Өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдад хичээл заах, илтгэл тавих гээд багшид байх ёстой бүх ур чадварт суралцсаар байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэр гэх дэлхийн хэмжээний байгууллагын менежментээс суралцаж яваадаа баяртай байдаг. 
-Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдсан уу?  
-Хүний нөөцийн цогц хөтөлбөр анх хэрэгжихэд хамгийн түрүүнд “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт хамрагдсан. Сургуулийн удирдлагууд маань намайг дэмжиж оролцуулсанд одоо ч баярладаг. Харилцаа хандлага, ур чадвар тодорхойлох тестэд ороод, хамгийн өндөр оноо авч, анхны 100 залуугийн нэгээр сонгогдсон. Тухайн хөтөлбөртөө шилдэг оролцогч болж, ахисан шат буюу “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т хамрагдах эрхтэй болсон. Мөн “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр“-ийн эхний хоёр оролцогчийг Харвард менежмент хөтөлбөрт хамруулсан. Тэр хөтөлбөрөөр өөрийгөө удирдах, бусдыг удирдах, бизнес удирдах гээд олон ур чадварт суралцлаа. Энэ жилээс “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн Ажлын хэсгийн гишүүн болоод ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн оролцогчоос Ажлын хэсгийн гишүүн болж бусаддаа зөвлөн туслах болсондоо баяртай байна.  


 

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд томоохон ямар ажил амжуулав? 
-Олон ажил бий. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бид Оюутны байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах төсөл хэрэгжүүлсэн. Нийтдээ 5 кВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц манай Оюутны байрыг хангадаг. Энэ маань жилдээ дунджаар хоёр сая төгрөгийн эрчим хүчийг сургуулийн хэрэглээнд үйлдвэрлэж өгдөг гэсэн үг. Энэ бидний жишиг төслүүдийн нэг. Нэгдүгээрт, эрчим хүчээ үйлдвэрлэчихнэ, хоёрдугаарт, цахилгааны ангийн оюутнууддаа сургалтаа явуулчихна. Тэдэнд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх үйл явцыг судлах боломж олгодог. Гуравдугаарт, Орхон аймгийн нарны тусгал хэр байдаг юм, эрчим хүч үйлдвэрлэх боломж хэр зэрэг байгааг судалж суурь дата цуглуулдаг. Мөн оюутнуудаа хөгжүүлэх чиглэлд олон ажил санаачилж хэрэгжүүлэхийн хичээдэг. Жишээ нь, манай оюутнууд гурван паазын сонхрон хөдөлгүүрийн давтамжийн хувиргагчийг өөрсдөө зохион бүтээгээд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний хурлаар гуравдугаар байр эзэлсэн. Өнгөрсөн жил гэхэд оюутнууд зайнаас удирддаг халаалтын систем хөгжүүлсэн. Аж ахуйн нэгж, хувь хүмүүс алслагдсан объектоо урьдчилж халаах, хэмийг нь гар утсаараа хянах боломжийг олгосон систем хөгжүүлсэн. Энүүгээрээ ШУТИС-ийн хэмжээнд гуравдугаар байр эзэлсэн. Энэ жил жолоочийн зүүрмэглэл таних систем хөгжүүлээд, ШУТИС-ийн хуралд хэлэлцүүлж, хоёрдугаар байрт шалгарсан амжилттай яваа. Сүүлийн үед хиймэл оюуны чиглэлээр судалгаанууд хийгээд явж байна. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой судалгааны ажлууд нилээд бий. Тухайлбал, түрүү жил утасгүй сүлжээний дэд бүтэц нэвтрүүлэх судалгааны ажлыг миний бие ахалсан. Утасгүй сүлжээний 5G буюу дараагийн шатанд гарах боломжууд байна гэдэг судалгаа хийгээд Эрдэнэт үйлдвэртээ хүлээлгэн өгсөн.  
-Ингэхэд Та ажил, амьдралдаа ямар чиг шугам баримталдаг вэ? 
-Ажилдаа хичээнгүй байхаас гадна гэр бүлдээ цаг зав гаргаж, анхаарал хандуулах хэрэгтэй гэж үздэг. Ажил амьдралын тэнцвэрийг алдагдуулахгүйг хичээдэг гэх үү дээ. Ажлын ачааллаас болоод, зарим тохиолдолд тэнцвэр алдагдана. Багш нар зуны саруудад амардаг, тэр цаг хугацаагаа гэр бүлдээ бүрэн зориулдаг. Миний байнга бодож явдаг зүйл бол аливаа асуудлыг боломж гэж харахыг хүсдэг. Болохгүй гэх талаас нь харах тусам асуудал улам томордог шүү дээ.  
-Юунаас эрч хүч авдаг вэ? 
-Оюутнуудаасаа эрч хүч авдаг. Жишээ нь, өнөөдөр диплом хамгаалалт болж байна. Миний заасныг оюутнууд маань сураад, илүү сайжруулаад, ирж байгаа нь гадны хүмүүсийн хажууд бахархалтай байдаг. Оюутнууд маань талархсанаа илэрхийлэхэд мөн эрч хүч авна. Удирдлагууд гоё сэтгэгдэл хэлэхэд урам авна. Хамгийн гол нь хамт олон маань нэгэн зүг харж, баг болж ажиллаж чаддаг нь эрч хүч өгдөг. 
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 
-Би олон хоббитой. Өвөл нь “Сархиа” цанын бааз дээрээ сноүбордоор гулгана. Найзуудтайгаа сагс, волейбол, хөл бөмбөг тоглох дуртай. Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах дуртай. Зуны цагт тархиа сайхан амраая гэж боддог.  
-Таны алсын хараа юу вэ? 
-Дэлхийн зах зээл дээр нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй Старт Ап компани байгуулах хүсэлтэй. Мэдээж, бид дангаараа хийх боломжгүй. Эрдэнэт үйлдвэрийн маань дэмжлэг байж ард нь гарна. Яваандаа оюуны үйлдвэрлэл шингэсэн зүйл хийж чадна гэж мөрөөддөг. 
-Баярлалаа.            

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
3
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %