БАХДАЛ

Би Ган бөөрөнцгийн цехээр зочлох дуртай. Тасралтгүй эргэх үйлдвэрлэлийн шугам дээр шүрэн зүүлтнүүд хөврөх мэт гоёмсог дүр зургийг харж удаан зогсохдоо цул төмөр бэлдцийг хоромхон зуур улайсган цувих технологийн гайхамшгийг биширдэг. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Нордовын Бахдал мастерыг зорьж, ярилцахаар ирсэн юм. Гэсэн ч аварга амсхийх завгүй, ажилтай үе таарсан тул маргааш нь амарч байхад нь уулзлаа. 
Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын харьяат Н.Бахдал удам дагасан уурхайчин. Аав нь Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайд баяжуулагч инженер, Сэлэнгэ аймгийн Бугантын алтны уурхайд орлогч даргаар ажиллаж байсан, Монголын уул уурхайн анхны мэргэжилтнүүдийн нэг байжээ. Харин ээж нь бага ангийн багш хүн байсан болохоор хүүхдүүдийнхээ мэдлэгийн суурийг сайн тавьсан нь хувийн хэргээс харагдана. Н.Бахдал хүүхэд байхдаа хөдөлгөөнтэй ч сурлага сайтай, сагсан бөмбөг, хоккейн спортоор хичээллэдэг сурагч байжээ. Эрэгтэй хүүхдүүд жолооч, онгоцны нисгэгч, зохион бүтээгч болохсон гэж мөрөөдөж байхад тэрээр аавтайгаа адил уул уурхайн мэргэжилтэй хүн болохыг анхнаасаа зорьсон нь багын хэрсүү хүүхэд байсныг илтгэнэ. Н.Бахдал 1990 онд ХБНГУ-ын Магденбург хотод Техник мэргэжлийн сургууль дүүргэж, механикч, 2007 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн мэргэжлийн курсыг металл цувих машины операторч, 2014 онд ШУТИС төгсөж, уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн тууштай эр. Тэр ажил хөдөлмөрийн гараагаа эх орны зүүн хязгаар нутаг Дорнод аймгаас эхэлсэн. “Дорнод геологи” ХК-д машинчаар ажиллаж, туршлага хуримтлуулаад найрамдлын хот Эрдэнэтийг зорьсон нь эртээс төлөвлөсөн зорилго байсан гэдэг. Н.Бахдал үг дуу цөөнтэй, ер нь их бодолтой, суурьтай хүн гэдэг нь харваас илт. Гэнэтийн шийдвэр гаргах дургүй, төлөвлөснийхөө дагуу тууштай, махруу хөдөлмөрлөдөг, зорьсондоо хүрч байж санаа амардаг нэгэн. Тэрээр 1996 оноос ган бөөрөнцөг үйлдвэрлэлтэй хувь заяагаа холбосон. Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол захирал Ш.Отгонбилэгийн санаачилгаар байгуулагдсан “Эрдэнэт металл” ХХК-д операторчоор ажилд орж байсан цагаас хойш өнөөдөр 28 хаврын цэцэгс дэлгэрчээ. Тус компани 2007 оноос Эрдэнэт үйлдвэрийн бүтэц бүрэлдэхүүнд багтаж, 20 гаруйхан настай байсан операторч залуу одоо Монгол Улсын баатар үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, мастер болтлоо өсөж хөгжсөн байна. Ган бөөрөнцгийн цехийн түүхийг бичилцсэн, амжилт ололтын эзэн, шинэ техник, технологи нутагшуулахад гар бие оролцон голлох үүрэг хүлээн ажиллаж буй анхдагч ажилтны нэг юм. 
Н.Бахдал мастерын удирддаг ээлжийн хамт олон сүүлийн гурван жилд нийт 48 тэрбум төгрөгийн өртөг бүхий 13 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэжээ. Харин тэр 27 жил тасралтгүй ажиллахдаа ойролцоогоор 887 тэрбум төгрөгийн өртөгтэй, 400 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Тэрээр анх дизель түлшээр зуух халааж, бөөрөнцөг үйлдвэрлэдэг байсан, дараа нь нүүрс хийжүүлэх технологитой байсныг дурсан, “...угаар үнэртүүлсэн нөхдүүд л явдаг байлаа шүү дээ” гэж ярихдаа уртаар санаа алдсан юм. Үнэндээ, хүнд хортой нөхцөлд насаараа ажиллана гэдэг амиа зольж байгаагаас өөрцгүй. Харин сүүлийн үед дэлхийн дэвшилтэт, индукцын технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл танигдахын аргагүй дээшилж, бүтээмж өсч, бүтээгдэхүүний чанар эрс сайжирсан. Өнгөрсөн оны байдлаар бүтээгдэхүүний чанар сайжирснаар ган бөөрөнцгийн хувийн зарцуулалтын бууралтаас Н.Бахдал мастертай ээлжийн хамт олон 204 тонн буюу 878 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Эднийх үйлдвэрлэлийн дуу чимээ, доргио чичиргээ багасгах чиглэлээр олон ажил санаачилан хэрэгжүүлдэг онцлогтой. Тухайлбал, амраалтад орж буй ган бөөрөнцгийн температурыг бууруулах төсөл хэрэгжүүлснээр сүүлийн хоёр жилд 250 сая төгрөгийн эдийн засгийн үр ашигтай, цехийн зардлыг бууруулж ажилласан. Цувих булны эвдрэлийг бууруулах арга хэмжээ авснаар жилд 167 сая төгрөг хэмнэх нөхцөл бүрдүүлсэн гээд Н.Бахдал болон түүний нөхдийн шинэ санаа, шийдлийн үр өгөөжийг нэг бүрчлэн нэрлэвэл олон хуудас болно. 
Н.Бахдал Ган бөөрөнцгийн цехэд 28 жил ажиллахдаа 32 шавь бэлтгэн, ажлын талбарт гаргажээ. Тэдний дундаас үйлдвэрийн аварга хүртэл төрсөн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны “Шилдэг залуу ажилтан” Б.Эрдэнэсэнгэ түүний отгон шавь нарын нэг юм. Түүнээс гадна Ур чадварын аварга ажилтан Г.Галбадрах, урлагийн арга зүйч Г.Дамдинчулуун гээд шавь нарынх нь амжилт ар араасаа хөврөх нь түүнийг улам тодруулдаг. Тиймдээ ч өнөөдөр үйлдвэрийн газрын хүний нөөцийн хөгжлийн “Залгамж” хөтөлбөрийн нэгэн багшаар ажиллаж байна. 
Уулын хүдрийг тээрэмд бутлан нунтаглаж байж дараагийн боловсруулалт, баяжуулалт хийгддэг. Тиймээс эрдэс баялгийг боловсруулахад ган бөөрөнцөг нэн чухал үүрэгтэй, брэнд бүтээгдэхүүн. Эднийх удахгүй 125 мм-ын голчтой, давтсан “шаар” үйлдвэрлэх технологийн шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ бол хүсэл татсан ажил гэж тэр хэлсэн. Эзэмшсэн мэргэжилдээ жинхэнэ эзэн нь байж, хийж буй ажилдаа дурлана гэдэг энэ. Сэтгэлээ зориулсан бүхэн амжилтад хүрдэг. Эрдэнэт үйлдвэрийнхээ БАХДАЛ болсон Тэргүүний уурхайчиндаа гэгээн хүсэл бүхэн нь биелэхийн ерөөл өргөе.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Сонин-Эрдэнэ: Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие, сэтгэл хөнгөн, сэргэг, бүтээмж сайтай байдаг
М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %