Н.ЧҮЛТЭМСҮРЭН: Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг

Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан автоматикийн Тэргүүлэх инженер Нороврэнцэнгийн Чүлтэмсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Эхлээд та төрүүлж өсгөсөн ээж, аав, унасан газар угаасан усныхаа талаар  ярина уу?
-Миний аав Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Ёндонгийн Нороврэнцэн хуучнаар ЗХУ-ын Свердловск хотод токарьчны мэргэжил эзэмшээд Архангай аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газар, Авто тээврийн 5-р бааз, Шинэ бүтээл оновчтой саналын төвд зохион бүтээгчээр ажиллаж байлаа. Миний ээж Самбуугийн Чанцалдулам Улаанбаатар хотод төрсөн. Анагаахын дунд сургууль төгсөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын болон Цэцэрлэг хотын нэгдсэн эмнэлэг, Эх нялхасын төвд эх баригч эмчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Улсад 36 жил ажиллахдаа 10000 гаруй хүүхэд эх барьж авсан байдаг. Тэдний хүйн ээж нь. Би болохоор Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрж, Булган уулынхаа өвөрт тоглож өссөн.
-Та  хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу? 
-Намайг бага байхад аав маань бие барсан.  Би эмээ, авга ах, эгч нарынхаа гар дээр өссөн. Багадаа эмээдээ рашаан авчирч өгөхөөр өглөө гараад авга ахынхаа бага хүүтэй хагас өдөр болно. Хүүхэд л юм хойно замдаа тошлой түүж, тоглож наадаад их удна. Их л хол газар явсан санагддагсан. Одоо бодоход нэг километр гаруйтай л газар байж.
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 
-Би 2002 онд УБ хотын ШУТИС-ийн УУС-ийг Уулын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
-Яаж яваад та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо?  
-Эгчийн маань хадам хоёр сайхан хөгшин байлаа. Оюутны дадлагын ажлаа хаана хийхээ мэдэхгүй явахад намайг Цахилгаан цех рүү дагуулж очсон. Тус цехийн ерөнхий инженер С.Чинбат гуай надаас шалгалт аваад Цахилгаан хөтлүүр, хувиргах техникийн хэсгийн Д.Оюунцэцэг инженер дээр хуваарилсан юм. Тэгэхэд нь даргаа би эрэгтэй багштай болъё гэхэд над руу нэг сүрхий харж инээснээ М.Молом-Очир инженер дээр хуваарилсан. Дадлага хийхээр очиход нөгөө Д.Оюунцэцэг инженер эрэгтэй хүн байлаа. Тухайн үед одоогийн Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсэг, Цахилгаан цехийн харьяанд байсан юм. Цахилгаан хөтлүүр, хувиргах техникийн хэсэг нэртэй. Дадлагаа дуусахад НБХ-ийн хэсгийн ахлагч Валера Шагирович Молов төгсөөд заавал манайд ирж ажиллаарай гэсэн нь надад их урам өгч билээ. Тухайн хэсэгт дадлага хийснээ би их азтайд тооцдог. Энэ хэсэгт орос нь ч, монгол нь ч маш өндөр шалгуураар ажилд ордог байлаа. Одоо ч шалгуур өндөртэй. Тухайн үеийн хэсгийн дарга Д.Эрдэнэбаатар, Ц.Намжилдорж, Ч.Батжаргал, Мойсеев С.А., М.Молом-Очир, Басыня А.В.  нарын их сургуулиа улаан дипломтой төгссөн шилдэг инженерүүдийн заавраар ажиллаж би өдий зэрэгт хүрсэн. Эдгээр хүмүүст талархаж явдаг.
-Таны ажлын онцлог юу вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийн “зүрх” нь Баяжуулах үйлдвэр. Манай цех дэлхийд тэргүүлэх үйлдвэрийн орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжтэй. Тус хэсгийн ажлын онцлог нь  бутлуур, тээрэм, туузан дамжуулагч, хөвүүлэн баяжуулах машин, насосуудын цахилгаан хөдөлгүүрийн хурдыг удирдах, зориулалттай давтамж хувиргагчийн тохируулга, зүгшрүүлэлт, түүний автомат удирдлагын системийн програмчлалыг хариуцдаг. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хурдыг удирдах нь маш хариуцлагатай ажил. Энэ нь бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, бүх үйлдвэрлэлийн шат дамжлагыг автомат системтэй уялдуулан технологийн процессыг уян хатан удирдах боломжоор хангадаг давуу талтай.
-Хөдөлмөрийн талбар дээр гаргасан амжилт юу билээ. 
-Манай хэсгийн ажлын онцлог нь ганц хүнээс шалтгаалдаггүй, багаар ажилладаг. Багт хэн нь ч хэнийгээ орлон ажиллах чадамжтай. Миний хувьд Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлийн Хамгийн олон сайн санал гаргагч, Шилдэг санал гаргагч, 2011 онд Баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болсон. Энэ онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргаар шалгарлаа. 
-Бусдаас ялгарах таны таны давуу тал юу вэ? 
-Нэг ажил эхлүүлбэл ард нь гарч санаа амардаг. Энэ талаар та манай ажлын хамт олноос минь асуувал арай бодит хариулт авах болов уу.
-Та  бусдад ямар шаардлага тавьдаг вэ? 
-Ямар ч ажлыг ялархаж биш сэтгэлээсээ, цэгцтэй, нямбай хийхийг л шаарддаг. 
-Анх санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлаасаа дурдана уу?
-2008 оноос Баяжуулах үйлдвэрийн бүх тээрмийн синхрон хөдөлгүүрийн удирдлагыг микропроцессорын удирдлагад шилжүүлэх ажлыг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран гардаж гүйцэтгэсэн. Энэ нь одоо ч найдвартай ажиллаж байна.
-Та юу судалж мэдсэн гэж боддог вэ? 
-Ер нь хүн мөнхийн эрэлч, хайгуулч байх ёстой. Өдөр бүр, алхам тутамдаа мэдээлэл хайж, мэдлэг олж авах учиртай. Энэ нь нэг талаасаа хувь хүний хөгжил шүү дээ. Нөгөө талаас инженер бүхэн илүү эрэлч хайгуулч байх ёстой. Хаана ямар техник, технологи шинээр гарав, эрдэмтэд ямар онол гаргав гэх мэт. Мэдээж өдөр тутмын ажлаа сайн гүйцэтгэчхээд илүү цагаа мэдлэг боловсролдоо зарцуулах хэрэгтэй.
-Таны амжилтын үндэс юу вэ? 
-Цаг хугацаа хэмнэж, хэрхэн инженерчлэл хийх нь амжилтанд шууд нөлөөлдөг. Миний гаргасан амжилтад багш нарын зааж сургасан мэдлэг, ажлын талбар дээр сурч мэдсэн зүйл, мэдлэгээ ашиглан оновчтой, зөв инженерчлэл хийх чадварыг эзэмшсэн явдал нөлөөлсөн гэж боддог. Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг. Санхүү эдийн засгийн тооцоо, механикийн мэдлэг, менежмент буюу багийн ажиллагааг удирдах чадвар гэх мэт. Энэ бүхэн өдөр тутмын ажилд зайлшгүй шаардагддаг.
-Таны амьдралд хэн эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ? 
-Гурван сайхан үр минь л хамгийн чухал байр суурь эзэлдэг дээ. Гэхдээ мэдээж, хань минь  байлгүй яахав.
-Та амьдралдаа хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?  
-Би сайхан хамт олон, найз нөхөдтэй, хүүхдүүд зөв хүн болж төлөвшиж байна. Тиймээс амьдралдаа сэтгал хангалуун байдаг.
-Та гарын шавь олонтой юу? Тэдэнд юу зааж зөвлөдөг вэ?
-Олон сайхан залуучууд байгаа. Оюутны дадлагаа миний удирдлаганд хийж, төгсөөд сонгон шалгаруулалтаар манай хэсэгт ажиллахаар ирсэн залуу ч бий. Шинээр ажилд орсон залуусын хувьд хөдөлгүүр болон механизмын онолын мэдлэггүйгээр цахилгааны тохируулын ажлыг хийх боломжгүй. Иймээс онолын мэдлэгээ үргэлж сэргээж, практиктай хослуулж ажиллахыг ихэвчлэн хэлж зөвлөдөг. Би ажил, амьдрал дээр хүмүүсийн итгэлийг дааж явахыг хичээдэг.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Энэ завшааныг ашиглаад Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматжуулалтын хэсгийн үе үеийн удирдлага, хамт олондоо, зааж сургаж явсан ах нартаа баярлаж явдаг шүү гэж хэлье. Бид үйлдвэрийнхээ тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажилладаг учир баяр ёслол, амралтын өдрүүдэд ч дуудахад хэзээд бэлэн байдаг. Энэ бүх хугацаанд ар талыг минь даан авч явдаг ханьдаа баярлаж явдгаа уламжилъя.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %