Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах товчооноос энэ хавраас эхлэн 16-р далангийн 1,2,3-р хэсэгт усалгааны систем хийж намираа хоолойгоор тогтмол усалж цагаан тоос дарж байна. Нэгдүгээр хэсэгт 32 мм диамерийн 100 ширхэг, 2,3-р хэсэгт 50 диаметрийн 240 намираа хоолойгоор тогтмол усалгаа хийж байна. Өнгөрсөн жил 16-р далангийн 1-р хэсэгт туршилтаар намираа хоолойгоор усалгаа хийсэн нь үр дүнтэй болсон учраас энэ жил ийнхүү тогтмол усалгаа хийх болжээ. Ингэж талбайг байнгын чийгтэй байлгаснаар цагаан тоосны дэгдэлт багасаж байна гэж тус товчооны Тэргүүлэх мэргэжилтэн Л.Одонтунгалаг ярилаа.
Цагаан тоосыг намираа усалгаагаар дарж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0