Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дуулаачдын 14 дэх уралдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо 5 дугаар сарын 15-17-нд боллоо.
Энэхүү уралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн арга зүйч, МУСТА дуучин Баасанбаатарын Нямдэлгэр Эх орны сэдэвт зохиолын, мөн Ардын дууны төрөлд тус бүр дэд, Эстрад-джаз төрөлд гутгаар байр эзэлж, “Шилдэг олон талт дуучин” номинацийн эзэн боллоо.
Уралдаан хоёр шаттай үргэлжилж, ОХУ, Монгол Улс, БНХАУ, Испани, Беларусь зэрэг улсын 250 гаруй дуучид “Сонгодог”, “Ардын язгуур”, Эстрад-джаз” болон “Зохиолын дуу” гэсэн дөрвөн төрлөөр өрсөлджээ. Энэ уралдаанд Монгол улсаас анх удаа Эстрад-джаз төрөлд оролцсон юм. МУСТА Б.Нямдэлгэр нь СУИС-ийн Орчин цагийн дуулах урлаг ангийг Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Ч.Насантогтохын удирдлага дор дүүргэсэн аж.
Эрдэнэт үйлдвэрийн ажилтан Б.Нямдэлгэр Олон улсын дуулаачдын уралдааны гурван төрөлд магнайдаж, “Шилдэг олон талт дуучин”-аар шалгарлаа

Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0