“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажил үе шаттай үргэлжилж байна. Өнгөрсөн жил тус паркийн эрчим хүч, усан хангамж, төмөр болон авто замын дэд бүтцийн ажил төслийн талбайд эхэлсэн. Одоо Үйлдвэрлэл, технологийн паркийн 1200 га газрыг тойруулан 16 км хашаа барих ажлыг “Орчлонтулга” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 90 хувьтай яваа бөгөөд газрын хил хязгаар, дэд бүтцийн зураг төслийн давхцал үүссэн тул асуудлыг шийдвэрлэх үүднээс гэрээг энэ оны долдугаар сарын нэгэн хүртэл сунгажээ.
“Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулах, боловсруулах болон катодын зэсийн үйлдвэр баригдах юм. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр 2030 он гэхэд хоногт 28 тэрбум төгрөгийн борлуулалт хийх өндөр хүчин чадалтай болох санхүүгийн тооцоо гарчээ. Үүнд хүрэх бүтээн байгуулалт үе шаттай үргэлжилж байна.
Үйлдвэрлэл, технологийн паркийн газрыг тойруулан 16 км хашаа барьж байна

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0