Засвар угсралтын цехийн Эцэг эхийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Залуучуудын холбоо хамтран Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Энэ жил энэхүү ажиллагааг тун өвөрмөцөөр зохион байгууллаа. Ажилтан гэр бүлийнхээ хайртай дотно хүмүүстээ ажлын байранд нь очиж, хамт олных дунд чин сэтгэлийн үгээ хэлж, гэнэтийн бэлэг барилаа. Тухайлбал Засвар угсралтын хэсгийн мастер Б.Батбаатар гэргий, доктор Н.Алтанцоожийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад гэр бүлийн үнэ, цэн сэдвээр лекц уншиж байх үед нь, Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, бригадын дарга М.Ганболд гэргий Эрдэнэт медикал эмнэлгийн сувилагч Д.Мөнхсоёлдоо ажлын байранд нь, Угсралт тохируулгын хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Л.Энхтайван гэргийн хамт 19-р сургуулийн сурагч, таеквондогийн хар бүст тамирчин охин Э.Амирландаа ангийн найз нөхдийнх нь дунд, Агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин Б.Тодгэрэл гэргий Эрдэнэт сувиллын цогцолборын бариа заслын бага эмч Д.Бат-Эрдэнэдээ ажлын байранд нь хамт олныхоо төлөөлөл, зохион байгуулагчдын хамт баглаа цэцэг барьсаар очсон нь тэдний сэтгэлийн утсыг хөндөж, уяхан нэгнийх аньсганд баярын нулимс гялтгануулав. Тэд цехийнхээ хамт олны сэтгэл шингэсэн гарын бэлэг гардуулж, авьяаслаг ажилтан Н.Бат-Эрдэнэ “Амьдралын бэлэг” хэмээх утга төгөлдөр дуугаар ая дууны мэндчилгээ хүргэлээ. Энэ үеэр цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон тэргүүтэй олон нийтийн байгууллагын төлөөлөл энэхүү гэгээн өдрийг хайр, итгэл, бахархлаар бялхааж, ажилтнуудынхаа гэр бүлд сайхан дурсамж үлдээлээ. Ажилтнуудынхаа ар талд бат найдвартай зогсож, хайр халамж дүүрэн яваа гэргий нарынхаа төлөөлөл хүчирхэг бүсгүйчүүддээ тэд талархсанаа илэрхийллээ.
Засвар угсралтын цехийн ажилтнууд гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барив

Энэ мэдээ танд ямар санагдав?

1

0

0

0

0