Ажлын байраар зочилсон ар гэрийнхэн

Засвар механикийн заводын удирдлага, Гэр бүл, эцэг эхийн зөвлөлөөс Олон Улсын Гэр бүлийн өдөр буюу 5-р сарын 15-нд ажилтнуудынхаа гэр бүлийнхнийг үйлдвэртээ урьж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцууллаа. Засвар механикийн завод дээр ирэх  үед нь бид сурвалжилсан юм. Тэдэнд ханийнх нь үр хүүхдийнх нь  ажлын байр болох Механик, Цутгуурын цехүүд нэн сонирхолтой байгаа бололтой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг барьж үзэх, гар утсаараа зургийг нь авах,  дурсгалын зураг татуулах зэргээр баяр хөөртэй явна.  Механик цехийн Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийн ажлын байртай танилцаж явахад дулааны боловсруулалт хийдэг томоохон пресс машинууд  байх бөгөөд үйлдвэрийн  хэрэгцээт том, жижиг  төрөл  бүрийн эд ангийг  зузаан, нимгэн  резинээр доторлосон байх нь содон. Ингэж резинээр хуягласнаар тоног төхөөрөмжийн элэгдлийг бууруулах, дуу чимээг багасгах  ач холбогдолтой гэж энэ тасгийн  ажилтан тайлбарлав. Резинэн эдлэлийн технологич инженер Ц.Мягмарнаран хэсгийнхээ үйл ажиллагаа, ирээдүйн талаар, “Манай хэсэг ЗМЗ-тай зэрэгцэн хамт байгуулагдсан. Анх жилд 70-80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар  байгуулагдсан бол  одоо 140 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2023-2033 он хүртэлх ТЭЗҮ-ээр жилдээ 600 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн. Манай хэсгийн онцлог нь түүхий резинэн хольцыг дулааны боловсруулалтад оруулж, бүх төрлийн резинэн жийрэг, тоноглол төхөөрөмжийн эд анги хийдэг. Голлох бүтээгдэхүүн Баяжуулах үйлдвэрийн захиалгаар гидроциклон болон тээрмийн резинэн хуягнууд үйлдвэрлэдэг. Одоогийн техник эдийн засгийн үндэслэл дээр заасны дагуу нэр төрлөө нэмэгдүүлэх төлөвлөгөө гарч байгаа. Шинэ төрлийн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж байгаа. Тоног төхөөрөмжийн шинэчлэл ч эхнээсээ хийгдэж байна. Үйлдвэртэйгээ цуг ашиглалтад орсон автокловыг авч, Уураар боловсруулах  автомат удирдлагатай орчин үеийн автоклав суурилуулахаар зэхэж байна. Ингээд 10 жилийн дараа гэхэд өргөтгөл хийгдэж, хүн хүч хоёр дахин нэмэгдэж,  жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ даруй дөрөв дахин нэмэгдэнэ” хэмээн ярив. Энэ үеэр ар гэрийнхний заримаас сэтгэгдлийг нь сонслоо.  

Г.Мөнхтогтох /ЗМЗ-ын мастер Г.Есүхэйн гэргий/ : 

Өнөөдрийн үйл ажиллагаанд сэтгэгдэл өндөр байна. Манай нөхрийн хувьд 9 жил гаруй ажиллаж байгаа. Би энэ хугацаанд ажилтай нь танилцаж  байсангүй.  Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зарим эд ангийг үйлдвэрлэдэг Засвар механикийн завод, ханийнхаа ажлаар  бахархаж байна. Энэ  хариуцлагатай ажилд анхаарлаа гүйцэд төвлөрүүлэн ажиллаасай хэмээн ар гэрийнх нь зүгээс санаа тавьж, дэмжлэг. Ханьдаа болон хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье ээ

Ж.Ганболд /Менежер Г.Нарантуяагийн аав/: 

Засвар механикийн заводоос зохион байгуулж буй өдөрлөгт оролцож, охиныхоо ажлын байртай танилцаж Монголын хамгийн шилдэг үйлдвэрээр  зочилж яваадаа баяртай байна. Энэ үйл ажиллагааг нь зохион байгуулж буй Засвар механикийн заводын удирдлага хамт олонд баярлалаа. Ийм сайхан үйлдвэртэй хувь заяагаа холбосон охиндоо, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье. Бас ажилдаа чин  сэтгэлээсээ хандаж, үйлдвэрийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн хүч, боломжоо дайчлан ажиллаарай гэж хэлье дээ.  

Х.Золзаяа: /Механик цехийн CNC-ийн технологич  инженер Б. Мөнхцэнгэлийн гэргий/ 

Би өнөөдөр хадам ээжтэйгээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. Би 11 жилийн өмнө бас Заводын урилгаар үйлдвэртэй танилцаж байлаа. Бид өнөөдөр энэ том үйлдвэрийн бүтээгдэхүүнийг  чулуу байхаас эхний дамжилгын үйлдвэрлэл, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцлаа. Ханийнхаа ажилладаг сайхан үйлдвэрээр бахархаж байна. 

Г.Рэгзэдмаа /Б.Мөнхцэнгэлийн ээж/ 

Би Сэлэнгэ аймагт амьдардаг.  Эрдэнэт хотод  ирээд байх үед ийм сайхан үйл ажиллагаа болж, намайг урьж оролцуулсанд баярлалаа. Нэртэй, цуутай энэ сайхан үйлдвэрийн зарим  хэсэгтэй танилцахад үнэхээр бахархмаар  сайхан юм. Хүүгийнхээ ажлын байранд ирээд хүүгээрээ их бахархлаа. Хүүдээ болон хамт олонд нь эрүүл энх аз жаргал, амжилт бүтээлийг хүсч, юу санасан есөн хүсэл нь бүтэж явах болтугай гэж ерөөе. 

Ажлынхаа байрандаа  аз жаргалтай хөтлөлцөн алхах  хайр гэрэлтсэн, халуун бүлийнхтэй   уулзав. Тэд бол Тусгай зориулалттай автомашины жолооч Б.Буяндэлгэр гэргий А.Оюунсарнай нар. А.Оюунсарнай, “Олон улсын гэр бүлийн өдрөөр ханийнхаа ажилтай,  Эрдэнэт үйлдвэртэй анх удаагаа танилцаж байна. Аргагүй л дэлхийн шилдэг, Үндэсний хамгийн том үйлдвэр юмаа. Аварга тээрмүүд эргэлдэж, бүтээгдэхүүний  эхний шатны боловсруулалт хийж байгааг харахад бахархах сэтгэл төрж байна. Энэ сайхан үйлдвэрт хөдөлмөрөө шингээж яваа ханиараа  бахархаж байна. Дөрвөн сайхан үрийн минь заяа түшиж, хань минь хүчирхэг энэ үйлдвэрт сайн ажиллаж явна. Ер нь хүнд үйлдвэрт ажиллах тийм ч амар биш санагдлаа. Дуу чимээ, тоос шороотой  нөхцөлд ажилладгийг нүдээр харснаар  ханиа илүү сайн ойлгож, хайрлаж, халамжлах хэрэгтэй юм байна” гэв.   


 

Үйлдвэртэй танилцсан тэднийг Заводын удирдлагууд  хурлын танхимдаа хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэв.  Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хамт олны ололт амжилтаас  танилцуулж,  санал сэтгэгдлийг нь сонсов. Түүнчлэн Заводын удирдлагууд гэр бүлийнхнээсээ сэтгэл ханамжийн судалгаа авч, санал хүсэлтийг нь үйл ажиллагаандаа тусгаж ажиллана гэв. Тэд хамтдаа   үдийн зоог барьснаар  энэхүү үйл ажиллагаа өндөрлөв. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %