С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна

Бид Автотээврийн цехийн хөнгөн тэрэгний жолооч, Эрдэнэт үйлдвэрт 40 дэх жилдээ хөдөлмөрлөж буй, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатарын Баттөрийг урьж, ажил амьдралынх нь тухай яриа өрнүүлсэн юм. 

-Хоёулаа ярилцлагаа таны төрсөн нутаг, аав, ээж, бага насны амьдралаас тань эхлэх үү?
-Миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Бугат сум. Сүрлэг уулс, тунгалаг гол горхитой байгалийн сайхан цогцолсон нутаг даа. Вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай гэх мэт ховор нандин ургамалтай, аргаль, янгир, ирвэс, хойлог зэрэг дархан цаазат ан амьтан араатан, жигүүртэнтэй. “Алаг хайрхан” хэмээх гоёхон уулын наран ургах бэлд манай жижигхэн сум байдаг. Манай сум хулан, тахь, монгол адуутай бөгөөд адууны гурван төрөлтэй нутаг өөр хаана ч байдаггүй гэдэг. Миний аав Н.Сүхбаатар насаараа жолооч, ээж Г.Очирхүү худалдагч хийдэг байлаа. Аав маань баргил хоолойтой, урлагийн авьяастай хүн байсан. Бидний багад аав маань жил бүрийн шинэ жилээр сумын “Өвлийн өвгөн” болдог байлаа. Аав маань “Зулай цагаан Алтай” хэмээх алдарт дууг анх Алтай чуулгын тайзан дээр амилуулсан юм. Хэдийгээр би сумын төвийн хүүхэд ч зуны амралтаараа Тахийн тал, Бижийн аманд нутагладаг өвөөгийндөө очиж зусдаг байв. Тэнд хөх арвай тариалахад тусалж, хонь хурга ч хариулдаг байлаа. Миний бага нас Цагаан чулуут, Тахийн шар нуруу, Цалуу, Дөрөлжийн нуур, Ар бургас гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутагтаа малын захад жаргалтай өнгөрсөн дөө. Аав ээж минь зун, өвлийн амралт бүрээр хөдөө явуулж, ажил хөдөлмөрийн дөр суулгаж байж дээ гэж баярладаг. 
-Монгол түмнээрээ мэддэг “Зулай цагаан Алтай” дууны нэгэн “жигүүр”-ийн үр садын хувьд уран бүтээл бүтсэн түүхийг сонирхуулаач?
Говь-Алтай аймагт 1985 онд сумдын соёлын өдрүүд болохын өмнө манай сум, нэгдлийн дарга Хөдөлмөрийн баатар О.Ядамхүү гуай, аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч З.Гүнсэнд Бугат нутгийн тухай дууны шүлэг захиалсан гэдэг. З.Гүнсэн гуай ч төд удалгүй шүлгээ биччихээд, Хөгжим бүжгийн дунд сургуулийн элсэлт авах ажилтай Алтайд явсан алдарт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гуайд өгөхөд, бараг өдөртөө л энэ дуу бүтсэн гэдэг. Тэгээд 11-р сард болсон соёлын өдрүүдийн үеэр манай сумын хөгжмийн багш Л.Батцагаан баян хуур тоглож, аав дуулсан түүхтэй.
-Сайхан түүх байна аа. Та Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон тухайгаа ярина уу?
-Би 1981 онд 10-р ангиа дүүргээд, дээд сургууль авч чадсангүй. Тэгтэл “Октябрийн туяа” сэтгүүлээс Эрдэнэт үйлдвэрийн Белазын жолооч Балдандорж гуайн ярилцлагыг уншаад л Эрдэнэтэд очъё, белазын жолооч болъё гээд шийдчихсэн. Ингээд Говь-Алтай аймгаас 1981 оны 8-р сард 43-уулаа Эрдэнэтэд ирсэн. ТМС-ийн белазын ангид орох гэтэл намхан гээд гологдчихов. Өрмийн машинчийг сонголоо. Хөдөөний хүүхэд “өрөм”-ийг худаг усны 66-тай өрмийн машинаар төсөөлсөн хэрэг. Ингээд л курсээ онц төгсөөд Ил уурхайд СБШ-250 машин дээр А.Идэрсүрэн багшийнхаа туслах машинчаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэллээ. 1983 он хүртэл ажиллаад л цэрэгт татагдав. Армид жолооч боллоо. 1986 онд албаа хааж ирээд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Стамбулыг дагалдан белаз жолоодож, хүслээ биелүүлсэн дээ. 40 тонны белазаар зургаан жил шахам хүдэр тээвэрлэлээ. Нэг өглөө наряд өгсөнгүй. Автобусны жолооч дутагдалтай байна. Та тэнд ажилла гэлээ. Ингээд л хоёр жил автобусны жолоочоор ажилласан. 1996 онд Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн анхны монгол орлогч Ш.Гэзэгт болж, намайг жолоочоор нь томилсон юм. Түүнээс хойш Д.Даваасамбуу, З.Ганбаатар захирлуудын жолоочоор нийт 16 жил ажилласан даа. 
-Дараа нь та хаана ажилласан бэ?
-Би 2012 оны 1-р сард Эрдэнэт үйлдвэрийн Москва хот дахь Төлөөлөгчийн газрын жолооч, аж ахуйн эрхлэгчээр томилогдон дөрвөн жил шахам ажилласан. 2016 оноос Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн, Ил уурхайн даргын жолоочоор ажиллаж байна даа. Сурагчийн ширээнээс шууд ирсэн өгөөж буянтай энэ үйлдвэртэйгээ хувь заяагаа холбоод 40 гаруй жилийг үдлээ. 
-Та ихэнхдээ Үйлдвэрлэл эрхэлсэн захирлууд, үйлдвэрийн үндсэн цехийн даргын жолоочоор ажиллажээ. Ямар онцлогтой байдаг вэ?
-Жолоочоос сахилга бат, хувийн зохион байгуулалттай байх, мэдээж замын хөдөлгөөний дүрмийг маш нарийн баримтлахыг шаардана даа. Манай дарга нар зөвхөн ажлын цагаар л ажиллана гэж үгүй. Үйлдвэрлэлийн ажлаас гадна зочин гийчин ирэх, аваар ослын үед ажиллах зэргээр түмэн завгүй. Ер нь хагас бүтэн сайнд ч ховорхон амардаг. Иймээс бид дуудсан цагт ямагт бэлэн байх үүрэгтэй. Түүндээ бүр дасчихдаг. Хагас бүтэн сайнд заримдаа амрахаар уйдах ч шиг. Томилолтоор явах үед цас, бороо, шуурга салхи гээд л байгалийн янз бүрийн үзэгдэлтэй таарна. Энэ бүхэнд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан ажилладаг даа. 
-Москвагийн Төлөөлөгчийн газарт ажил-ласан тухайгаа? Танд орос хэлний бэрхшээл тулгарсан уу?
-Би өмнө нь оросуудтай хамтарч ажилладаг байсан болохоор ямар нэг бэрхшээл байгаагүй ээ. Гэлээ ч тэнд ажиллахдаа их л зүйлийг сурч мэдсэн. ОХУ-ын замын хөдөлгөөний дүрэм журмын онцлог, байгууллага, үйлчилгээний газрын байршил, оросын соёл, уламжлал зэргээс суралцсан. Үйлдвэрээс Москвад очсон хүмүүсийг тосож аваад, ажил албыг залгуулж, үйлчлээд буцааж үддэг. Мөн төлөөлөгчийн газрын ажлын өрөө тасалгаа, орон сууцанд урсгал засвар хийж, эд материалын бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газар, Монгол улсаас Орос улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын харьяанд ажилладаг. Энэ ч утгаараа дипломат албаны үйлчилгээнд бага сага ч гэсэн суралцсан. 
-Та 40 жилийн хөдөлмөрөө шингээсэн үйлдвэрээсээ буян хишгийг нь их хүртсэн байх?
-Тэгэлгүй яахав ээ. Бор уул маань буян хишгээ харамгүй хайрласан. Миний хөдөлмөрийг үнэлж, шагнал урамшуулал ч их хүртлээ. 2004 онд Замын цагдаагийн газрын “Осолгүй манлай жолооч”, 2005 онд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, “Алтан од” тэмдэг, мөн “Онц тээвэрчин”, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртсэн. Би төдийгүй манай гэр бүл, ахан дүүс, Монголын бүх ард түмэн энэ үйлдвэрийн буян хишгийг хүртэж байна даа. 
-Та гэр бүлийнхнээ танилцуулна уу?
-Миний ханийг М.Саранцэцэг гэдэг. Эхнэр маань агрономич мэргэжилтэй. Цэргээс ирснийхээ дараахан 4-р подъём дээр ажилтай явж байгаад, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнууд мод тарьж, дадлага хийж байхтай таарсан юм. Тэр үед л бид танилцсан юм. Манайх нэг хүүтэй, бэр, хоёр ачтай. 
Би эцэг эхээсээ долуулаа. Хоёр ах, нэг эгч, гурван бүсгүй дүүтэй. Би гэрийнхнээсээ хамгийн түрүүн Эрдэнэтэд ирээд араасаа аав, ээж, ах, эгч, дүү нараа дагуулсан. Улаанбаатар хотын Төв эмнэлгийн нэртэй төртэй эмч ахыгаа хүртэл ятгаж, энд авчирч байлаа. С.Дандар ах маань Эмнэлэг сувиллын цогцолборын дарга, Ерөнхий эмч хийж байгаад “гавьяандаа” гарсан. Ах, эгч дүүс минь бүгд л Эрдэнэтдээ сайн сайхан ажиллаж, амьдарч явна. 
-Хамгийн сэтгэл догдлуулсан мөчөө дурсана уу?
-Хорвоод нэгэн өдрийг онож төрсөн насан багын найз Б.Цэрэндондовтойгоо хамт Үйлдвэрийнхээ 35 жилийн ойн өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртэхэд сэтгэл их догдолсон. Өнгөрсөн жил авьяаслаг хөгжмийн зохиолч анд минь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд нь мөн л их огшсон доо. 
-Ярилцлагынхаа төгсгөлд та юу хэлэх вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо, биднийг залгамжлагч залуустаа үргэлж баярлаж, талархаж явдаг. Та бүхнийхээ амьдралд аз жаргал, ажил үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
7
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна
Н.ЧҮЛТЭМСҮРЭН: Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %