Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана

Соёл, урлагийн цогцолборын Уран сайхны удирдаач Х.Үнэнзоригоос оны эхний улиралд зохион байгуулсан ажлынх нь талаар тодрууллаа.
-Эхлээд та Соёл, урлагийн үйл ажиллагааныхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон өдрийн баярын хурал, концертоор Соёл, урлагийн цогцолборын үйл ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Манай цогцолборын хамт олон 46 дахь жилдээ үйлдвэрийн газрын нийт уурхайчид төдийгүй Орхон аймгийн иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж ирлээ. Энэ онд “Соёлтой харилцаа, Чанартай үйлчилгээ” уриан дор үйлдвэрийн газрын бодлого зорилтыг хэрэгжүүлэн, соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Өөрөөр хэлбэл Соёл, чөлөөт цаг, урлаг, уран сайхан, гаднын захиалгат үйл ажиллагаа, хүүхдийн дугуйлангийн сургалт, Эрдэнэт үйлдвэрийн музей үзвэрээр үйлчилж байгаа.
-Танай хамт олон энэ оны эхний улиралд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд болон Орхон аймгийн иргэдэд соёл, урлагийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулаад байна вэ? 
-Соёл, чөлөөт цагийн 33 удаагийн ажил үйлчилгээ үзүүллээ. Үүнд 5835 хүн хамрагдсан байх жишээтэй. Урлаг уран сайхны 62 удаагийн тоглолтоор 12630 хүнд урлагийн үйлчилгээ үзүүлээд байна. Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид шинээр “Тэргүүн сарын дуулал”, “Энхрийхэн”, "Монгол Улсын төлөө зүтгэе" сэдэвт концерт бэлтгэн тоглож, үзэгчдийн хүртээл болголоо. Бүтцийн нэгжүүдийн захиалгаар соёл, урлагийн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Тухайлбал, Тээвэр ложистикийн төвийн ажилчдын дунд "Дуун цэнгүүн", Дотоодын цэргийн 816 дугаар ангийн хүндэтгэлийн ёслол, ЭЦДС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа, Бүтцийн нэгжийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх,Үйлдвэрийн газрын “Хан хуур” эгшиглүүлэх ёслол, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Гоо марал, Бөртэ чоно”, ЭСЦ-ын “Эмчийн амьдрал аа гэж” ток шоу, үйлдвэр, цехийн “Хөдөлмөрийн аварга” тодруулах ёслол, ЗМЗ-ын “Уурхайчин бүсгүйчүүд” цэнгүүн, Засвар угсралтын цехийн “Ээжээ хүү нь сайн явна-3” зэрэг үйл ажиллагаа болон бусад гаднын байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар соёл, урлагийн үйлчилгээ үзүүлээд байна.
-Хүүхдийн дугуйлангууд хэрхэн хичээллэж байна вэ?
-СУЦ-ын 14 дугуйланд оны эхний улиралд 300 хүүхэд хамрагдсан. 2023-2024 оны хичээлийн жилийн явцыг дүгнэх зорилгоор дугуйланд хамрагдсан хүүхдүүдийн шалгалтыг тайлан тоглолт хэлбэрээр зохион байгуулж, эцэг эхчүүддээ сурснаа толилууллаа. Хагас жилийн шалгалтын дундаж оноо 95 хувьтай байна. Дугуйлан дараах төрлөөр хичээллэдэг. Үүнд: Морин хуур, Төгөлдөр хуур, Хувцас загвар, гоо зүй, Дуулах урлаг, Дүрслэх урлаг, Драм, жүжиглэх урлаг, Спортын бүжиг, Ардын бүжиг, Сонгодог бүжиг гэх мэт. Цаашид хүүхдийн дугуйлангийн сургалтын чанарыг сайжруулж, урлагийн бусад төрлийн сургалтыг нэмж оруулах, хүүхэд, багачууд сурч хөгжих таатай орчныг бүрүүлэхэд анхаарал тавьж ажиллана. 
-Цаашдын зорилт юу вэ?
-Манай хамт олон Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн сэтгэл зүй, өдөр тутмын амьдралд ямар үр өгөөжтэй, ямар хэрэгцээтэй чухал зүйл болохыг олон нийтэд сурталчлан таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ багцлан бизнесийн эргэлтэд оруулах, дотооддоо тодорхой ажлыг санаачлан хэрэгжүүлэх зорилгоор Маркетингийн алба байгуулан ажиллаж байна. Ингэснээр ашиг орлогоо нэмэгдүүлэх, үр дүнтэй санал санаачилга гаргах бусад аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтарч ажиллах, гадаад харилцаагаа тэлэх, уран бүтээлийн чанарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр олон санал санаачилга гарган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна
Н.ЧҮЛТЭМСҮРЭН: Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %