Шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсийн мэдээллээр эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй, үйлдвэрлэл хэвийн үргэлжилсэн байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил хийгдэж буйг мэдээлэв. Одоогоор Жаргалант сум, Говил, Баянцагаан баг, Төмөр зам, Гаалийн байгууллагын 1658 хүн буюу нийт хамрагдах иргэдийн 78 хувь нь эрүүл мэндийн үзлэг оношилгоонд ороод байгаа аж. Үзлэгийн үйл явцыг шуурхайлж, ойрын хугацаанд дуусгахаар зохион байгуулагч талууд ярилцсан тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээлэлдээ онцоллоо. 
Нийгмийн цехүүдийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх  зорилтын хүрээнд өөр өөрсдийн чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 594 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Үүнээс Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор 96 сая, Спорт цогцолбор 12 сая, Соёл урлагийн цогцолбор 4.5 сая, Аж ахуй үйлчилгээний цех 19 сая, Эрдэнэт сувиллын цогцолбор 47 сая, сургууль, цэцэрлэг 18.5 сая төгрөгийн орлогыг тус тус олсон бол  Оёдлын цех 393 сая төгрөгийн баяжмалын уут үйлдвэрлэлд нийлүүлжээ.  Түүнчлэн хамтын ажиллагааны чиглэлээр Булган аймагтай хийсэн гэрээ үргэлжилж, 2024 онд хэрэгжих ажлын төлөвлөгөөг боловсруулан, талууд гарын үсэг зурж баталгаажуулахад бэлэн болгосон талаар Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны бодлогын газраас мэдээлэл хийлээ. 

Орхон аймагтай хамтран хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсаны дагуу Баян-Өндөр сумын түргэн үйлчилгээний нэгдсэн шинэ байрыг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулсан байна. Ингэснээр гэр хорооллын иргэд төрийн болон бусад үйлчилгээг цахимаар авах боломж нээгджээ.  Энэ ажлын хүрээнд Орхон аймагт нийлүүлж буй таван ширхэг цахим үйлчилгээний машины хоёрыг нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1,2-р байранд суурилуулахаар болсон бөгөөд үйлдвэрийн ажилтнууд ажлын байрандаа цахимаар үйлчлүүлж, цаг хэмнэж, албан болон хувийн хэрэгцээний бичиг хэргийн асуудлаа  шуурхай шийдэх боломжтой болж байна. Үйлдвэрийн байранд байрлах цахим машины үйл ажиллагааны бэлэн байдлыг Аж ахуй, үйлчилгээний цех хариуцах ажээ. 
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус байнгын зөвлөлийг байгуулан, нийгмийн хариуцлагын жишигтээ нийцүүлэн ажиллуулж байна. Тус байнгын зөвлөл нь хоёр жил тутамд шинэчлэгдэх бөгөөд ажиллагсдыг аюулгүй хүнсээр хангах гол зорилтыг хэрэгжүүлэх юм байна.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %