Жил бүрийн хавар Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл салбар зөвлөлийн бүсгүйчүүдийнхээ дунд спортын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээн Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн хүрээнд явагдсан бөгөөд Орхон аймгийн эмэгтэйчүүд волейбол, дартс, шатрын төрлөөр ур чадвар, ухаан бодол, цэц мэргэнээ сорин өрсөлджээ. Гурван төрөлт энэхүү тэмцээнд нийт 21 багийн 210 гаруй тамирчин оролцсоноос Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бүсгүйчүүд, хүчний байгууллагын дайчин эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлсэн нь онцлог байв.
Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Цахилгааны цех, холимог “Эрдэнэт үйлдвэр-1, 2” нийт зургаан баг оролцсон юм. Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлүүдийн дунд зохиогдсон спортын гурван төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр “Эрдэнэт үйлдвэр-1” баг түрүүлж, алтан медаль, цом хүртсэн бол “Уурхайчин” баг дэд байр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн “дайчид” гутгаар байр, баяжуулагч бүсгүйчүүд тусгай байрт шалгарсан байна.
Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүд түрүүллээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0