Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнууд 2024 онд хийж хэрэгжүүлэх “Сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийн нээлтээ өнөөдөр хийлээ.
Эрдэнэт үйлдвэрийн Алсын хараа, эрхэм зорилго, стратегийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн агуулгаар нь удирдах замаар санхүү-эдийн засгийн үр ашгийг боломжит хамгийн өндөр түвшинд хүргэх үндэс нь энд ажиллаж буй эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог. Энэ зорилтын хүрээнд тус хөтөлбөр гол үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Р.Очбадрах нээлтийн эхэнд онцоллоо.
Сургалт, хөгжлийн хөтөлбөр 2024 оны турш хэрэгжих бөгөөд Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс хамтран үйл ажиллагааны шаталсан төлөвлөгөө боловсруулан ажиллах юм. Эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнуудад “Сургалт, хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлснээр ажилтнуудын ур чадвар дээшлэхийн зэрэгцээ тэдний багийн ажиллагаа сайжрах, санал санаачилга, сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна гэж хөтөлбөрийн зохион байгуулагчид танилцуулав.
Хөтөлбөрийн нээлтийн дараа “Дейл Карнеги Трейнинг Монголиа” төвийн сургагч багш М.Мөнхжаргал, “Амжилтын үндсийг бүтээх нь”, “Хүчирхэг багийг бий болгох нь” сэдвээр илтгэл тавьж, хувь хүний хөгжлийн талаар цогц мэдлэг өглөө.
Сургалт, хөгжлийн хөтөлбөрийн нээлт боллоо

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0