Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хаврын дунд сар хэдийн гарсан ч нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна. Гэтэл ирэх дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас илүү дулаан байх цаг агаарын мэдээ гарсан. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр болзошгүй шар усны үерийн гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар Гамшгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдоос тодрууллаа.
-Гадаа дулаарахын хэрээр шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?  
-Бид Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын ахлах байцаагч Д.Сүхбатын албан тоот бүхий зөвлөмжийг хүлээн авсан. Энэ дагуу Эрдэнэт үйлдвэрийн үер усны эрсдэлтэй Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн зарим хэсэг, Засвар механикийн завод, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Спорт цогцолбор зэрэг найман цехэд Гамшгаас хамгаалах штабаас холбогдох зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна. Нэгдүгээрт, үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийх, далан шуудууг засварлах, хог хаягдлыг цэвэрлэх, хоёрдугаарт, ажилтны дээрээс унах эрсдэлтэй унжсан мөстлөгийг арилгах үүрэг чиглэл өгсөн. Үйлдвэрийн бүсэд хур тунадасны ус үндсэндээ дөрвөн чиглэлээр буудаг. Ус хангамжийн цехийн Ацетилены станцын арын ерөнхий сувгаар, Цахилгааны цехийн “АБК”-ийн хажуугийн сувгаар, Шалган нэвтрүүлэх I постын ойролцоох сувгаар, Ил уурхайн хэсгээр явдаг сувгаар буудаг. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүсийн газар нь хэлтгий учраас үер усны эрсдэл харьцангуй гайгүй.    
Гэхдээ өмнө нь техникээ буруу төлөвлөсөн, суваг шуудуу гэмтэлтэй байснаас ч юм уу, үерийн асуудал үүсэж байсан тохиолдлууд байдаг.
-Тухайлбал...? 
-Хэдэн жилийн өмнө шинэ Цэвэрлэх байгууламж барьж байхад тэнд усны асуудал үүсэж байлаа. Мөн Ацетилены станцын арын суваг хальж байсан удаатай. Цанын баазын ойролцоо бөглөрч байсан. Эмнэлэг сувиллын цогцолборын арын агуулахад ус орж байсан тохиолдол бий. Тэр бүгдийг засаж янзалсан. Энэ бүх эрсдэлийг тооцоод чиглэл зөвлөмж өгөөд ажиллаж байна. Өнгөрсөн жилээс Гэрээт Гал унтраах 058 дугаар анги дээр Гамшгаас хамгаалах Улсын ахлах байцаагчтай болсон. Үзлэг шалгалт хийх тал дээр анхааруулга чиглэл өгөөд ажиллаж байгаа. 
-Зарим тохиолдолд үйлдвэрийн овоолгуудаас хүчиллэг ус гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж байгаа вэ? 
-Ийм эрсдэл жил дараалан гарч байсан. Өнгөрсөн жил үйлдвэрийн Ерөнхий инженер үүрэг чиглэл өгч, аваарын бассейнуудыг барьж байгаа. Энэ ажил хүйтний улиралд зогссон. Ирэх сараас ажил нь эхлэх болов уу. Хүчиллэг ус гарч болзошгүй овоолгууд, гуу жалгуудад Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хяналт тавин ажиллаж байгаа. 
-Та ажилтнуудад хандаж юу анхааруулах вэ? 
-Урин дулаан болж байгаа учраас хүмүүс аялалд гарч, амарч зугаалах нь ихсэж байна. Орчин үед газар хөдлөлтөөс бусад аюулт үзэгдлийг урьдчилан мэдэх боломжтой болсон. Тийм учраас цаг агаарын мэдээллээ байнга харж, эрсдэлээ тооцож, явсан тохиолдолд бэлтгэлээ сайн хангаж явахыг анхааруулъя. 
-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %