“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн салбарын инженерүүд “Ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд худалдан авах ажиллагааны үнэлгээнд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Системийн анхны туршилтын хувилбарыг гуравдугаар сарын нэгнээс ашиглаж эхлэхээр зорьж байна гэж тус хэлтсийн Албаны дарга М.Мөнхбаатар ярилаа.
Үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн онд худалдан авалтын 1569 тендер төлөвлөгдөж, тэдгээрийн үнэлгээний хороонд 300 орчим хүн ажилласан. Давхацсан тоогоор 4760 компани тендер шалгаруулалтад оролцсон байна. Нэг компанийн тендерийн материал нь 100-200 хуудастай. Нэг үнэлгээний хороо дунджаар таван компанийн тендерийн материалтай танилцдаг гэж үзвэл 500-1000 хуудас материалыг уншиж, тендерийн материалыг ангилах, иж бүрдлийг шалгах, үнэлэх шаардлага гардаг. Үндсэн ажлынхаа хажуугаар ийм хэмжээний материал уншиж танилцах амаргүй төдийгүй алдаа гарах магадлалтай. Иймээс үүнийг хөнгөвчлөх, нөгөө талаас авлига, ашиг сонирхлоос ангид байх, шударга үнэлгээ хийх зорилгоор энэхүү ажлыг эхлүүлсэн.
Туршилтын явцад сайжруулан жигдрүүлж, энэ оны сүүлийн хагас жилд худалдан авах ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэр анх удаа хиймэл оюун ухааныг худалдан авах үйл ажиллагаандаа нутагшуулсан байгууллага болох юм.
Худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх туршилтыг эхлүүлнэ


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0