Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ

Ус хангамжийн цехэд хийхээр төлөвлөж буй техникийн шинэчлэл, 2024 оны зорилтын талаар цехийн дарга Г.Батмөнхөөс тодрууллаа. 

-Танай цех өнгөрсөн онд техник, технологийн шинэчлэл хэрхэн хийсэн бэ? Энэ оны зорилтоосоо ярина уу? 
-Манай цех Эрдэнэт үйлдвэрийг болон Орхон аймгийн бусад аж ахуйн нэгж, хүн амыг цэвэр усаар хангаж бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэрэгцээт хүчил төрөгч, ацетилен нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Манайх сүүлийн жилүүдэд техник шинэчлэлийн хүрээнд томоохон дорвитой ажлуудыг хийсэн. Тухайлбал, Эрдэнэт-Сэлэнгийн 60 км урттай цэвэр усны гурав дахь шугам, Эргэлтийн ус хангамжийн хэсгийн үндсэн тоноглол болох насосуудын иж бүрэн шинэчлэлийг дурдаж болно. 2024 онд бид хүрсэн түвшнийг ахиулах зорилттой ажиллаж байна. Цэвэр усны хуучирсан хоёр шугамаа засаж сайжруулна. Үүний тулд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөн. Эргэлтийн ус хангамжийн хэсэг дээр үндсэн тоноглол болох насосуудынхаа хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, агрегат талаасаа найдвартай ажиллагааг хангасан. Цаашлаад эргэлтийн ус хангамжид оролцож байгаа эмзэг цэгүүдээ сайжруулна. Үүнд, усан сангийн шинэлэг технологи хэдий ч эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зохимж муутай гео мембрам усан санг халж, төмөр бетон усан сантай болохоор суурийн ажил эхлүүллээ. Эрдэнэт үйлдвэр хүдэр боловсруулалтын хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Мөн манай үйлдвэрийг дагасан Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахтай холбоотойгоор усны хэрэглээ ихэснэ. Үүнийг дагаад Цэвэр ус хангамжийн хэсэг дээр дөрвөн насосны станцад шинэчлэл хийж байна. 
-Ус өргөх станцуудад насос шинээр суурилуулах уу? 
-Манай Ус өргөх станц бүрд таван насос байдаг. Тэдгээрийн дөрвөн насосыг өмнө нь “EBARA” фирмийн өндөр хүчин чадалтай насосоор сольсон бол энэ жилээс тав дахь насосуудаа шинэчлэхээр суурийн цутгалтын ажил эхлүүлсэн. 
-Засвар үйлчилгээ, техникийн бодлогод ямар зарчим баримталдаг вэ?
-Өнгөрсөн онд бид Сэлэнгэ мөрний хөвөөн дэх 24 худгаа ашиглалтын явцад хэр болсныг оношилсон. Түүнтэй холбогдуулан энэ онд аль худагт ямар засвар үйлчилгээний ажлууд хийхээ төлөвлөсөн. Манай техникийн бодлогод барьж буй зарчим бол бүх зүйлээ судалгаан дээр явуулдаг. Ер нь инженерийн хөдөлмөр бол судалгааны ажил байдаг. Хийсэн засварын ажил маань ямар хугацаанд дараагийн засварын ажлыг шаардаж байна. Бид засварын ажлаа энэ жил ийм арга, ийм техник, технологи оролцуулаад энэ хэсгийг нь солиод ингээд хийчихлээ. Үүний үр дүн дараа жил яаж харагдах нь вэ гэх мэт судалгааны ажлын үр дүнгээр жил жилийнхээ засварын ажлын төлөвлөгөө хийдэг. Энэ үүднээсээ бид 2024 онд засварын ажлын төлөвлөгөөндөө үндэслээд байнгын сайжруулалт хийж, илүү үр дүнд хүргэх чиглэлд анхааран ажиллана. 


 

-Цэвэрлэх байгууламжид ямар шинэчлэл хийх вэ?
-Манай цэвэрлэгээнд оролцож байгаа амьд бактериудыг хүчил төрөгчөөр хангах, нөгөөтээгүүр амьд идэвхтэй байлгаж, ажлаа хийх боломжоор хангадаг хийн үлээгүүрийн том насосууд байдаг. Бид энэ агрегатынхаа нэгийг өнгөрсөн жил шинэ технологийн насосоор шинэчилсэн. Энэ жил дахин нэгийг солино. Түүнчлэн, өнгөрсөн жил хийсэн шинэчлэлд тулгуурлаад, зарим насосыг давтамж хувиргагчтай болгож, бүтээмжийг нь удирдах чиглэлийн ажил төлөвлөж байна. 
-Хийн хангамжийн хэсэгт шинээр юу хийхээр төлөвлөж байна?
-Ацетилены станцын үндсэн тоноглол болох ацетилены компрессороо сольсон. Одоо хүчилтөрөгчийн станцын компрессор зэрэг тоноглолыг солихоор төлөвлөн ажиллаж байна. 
-Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил ямар шатанд яваа вэ?
-Төр засгийн байгууллагаас шинэ цэвэрлэх байгууламжийн ашиглалтыг Эрдэнэт үйлдвэрт хариуцуулах шийдвэр гаргасан. Харин ашиглалтад авахын тулд дутууг нь гүйцээх, засах ажлууд байгаа. Энэ ажлыг хийхэд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай. Өнгөрсөн онд хямралтай холбоотойгоор зардлыг нь төсөвт суулгаж өгөөгүй. Гэрээнд зааснаар бохир ус хүлээж авахаас эхлээд цэвэрлээд гарах бүх үйл явцын технологийг зүгшрүүлэх ажлыг Францын тал хариуцах үүрэгтэй. Тэд Монголын талын гүйцэтгэх ажлыг хүлээж байгаа. Санхүүгийн асуудал шийдэгдвэл цэвэрлэх байгууламжийн ажил цаашаа явна. Бид өөрсдөөсөө хамаарах зүйлийг хийсэн. Ямар ажил хийлгэх, үүнд хэчнээн төгрөгийн зардал орох, ямар хугацаа хэрэгтэй болохыг бид тооцоолж, зохих газруудад нь уламжилсан. 
-Орхон аймагт орон сууцны хорооллууд сүндэрлэж, хүн ам нэмэгдэж байна. Цэвэрлэх байгууламжийн маань хүчин чадал хүрэлцэж байна уу?
-Яг одоогийн түвшинд бол хүрэлцэж байгаа. Бизнесийн байгууллагын зүгээс бол хүмүүст аль болох их ус зарж, ахиу мөнгө орж ирвэл манай байгууллагад ашигтай байх юм. Гэтэл манай зорилго бол ус хэмнэх. Тэр үүднээсээ бид тоолууржуулахаас авхуулаад шугам сүлжээ сайжруулах ажлуудыг шат дараатай хийж байна. Хэдийгээр Орхон аймагт бидний нүдэн дээр өчнөөн олон хороолол баригдаж, хүн ам нэмэгдэж, усны хэрэглээ харваас өсөж байгаа ч оршин суугчдад маань ус хэмнэх соёл сайн нэвтэрч байна. Хамгийн наад зах нь цэцэрлэгийн наснаасаа шүдээ угаахдаа жижиг саванд ус тосож хэрэглэх мэдлэг, дадалтай болсноор усны хэрэглээ дагаад буурч байна. Эдгээр сайн нөлөөллийн үр дүнгээр л цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа хэтэрчихгүй байна. Манайх хоногт 24000 м3 бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай. Өнөөгийн байдлаар 18000 м3-ээс ихгүйг хүлээн авч, цэвэрлэж байна. Тэгэхлээр ойрын нэг, хоёр жилдээ манай хүчин чадал хүрэлцээтэй. Гэхдээ Үйлдвэрлэл, технологийн паркийг дагаад өчнөөн байгууллага шинээр үйл ажиллагаагаа удахгүй эхэлнэ. Мөн Эрдэнэт хотод шинээр баригдаж байгаа хороолол, тэр дотроо манай үйлдвэрийн оролцоотой Уурхайчин-2, 3-р хороолол ашиглалтад орох үед хүссэн хүсээгүй манай өргөтгөл гарцаагүй шаардлагатай. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %