БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв”-ийн үндэс суурийг тавьсан эрдэмтэн профессор Ким Юун Юүл болон Ойн газрын “Ойн үрийн төв лаборатори”-ийн ахлах мэргэжилтэн С.Норовсамбуу, Д.Нарантөгс нар Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжийн мэргэжилтнүүдэд хоёр улсын үрийн чанарын шинжилгээтэй холбоотой хууль тогтоомж, шинжилгээний дүрэм, журам, стандартууд болон орчин үеийн судалгаа, шинжилгээнд ашиглаж буй багаж, арга, технологийн талаар онол, дадлага хосолсон сургалт явууллаа. БНСУ-ын үрийн мэргэжилтэн, доктор Ким Юун Юүл Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон хөгжил төслийн нэгжийн үрийн лаборатори, агуулахад хийгдэх үр хадгалах, сан бүрдүүлэх, үрийн чанарын судалгаа хийхэд аргазүйн заавар зөвлөгөө өгч, нэг жилийн хугацаатай ажиллахаар иржээ. Тэрээр FT-NIR спектроскопын өгөгдлийг ашиглан үрийг эсийн түвшинд шинжлэн, соёололтыг урьдчилан таамаглах загварчлалаар эрдмийн ажил хийсэн туршлагаа манай мэргэжилтнүүдтэй хуваалцсан юм.
Ногоон хөгжил төслийн нэгжийн мэргэжилтнүүд Солонгос эрдэмтнээс суралцав
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1