Хүний нөөцийн мэргэжилтнүүд “workshop” хийж, сайжруулалтын талаар хэлэлцлээ

Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400 багц стандартын хэрэгжилтийг сайжруулах Ажлын хэсгийн гишүүдийн анхны “workshop” уулзалт өнөөдөр боллоо. 
Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, хүний нөөцийн Тэргүүлэх мэргэжилтнүүд, дотоод аудиторууд, бүтцийн нэгжийн хүний нөөцийн ажилтнуудаас бүрдсэн 30 гаруй хүн оролцож, хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400 багц стандартын хэрэгжилтийг сайжруулах ажлыг оновчтой төлөвлөх, үр дүнтэй гүйцэтгэхэд суралцан багаар ажиллав. 

Уулзалтын эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400 стандартын хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар танилцуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төрийн байгууллагуудаа түүчээлэн, уул уурхайн салбарт “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400” олон улсын багц стандарт нэвтрүүлж буй анхны үйлдвэр болж түүхэндээ нэгэн шинэ хуудас нээсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил бодлогын баримт бичгийн шинэчлэлийг бүрэн хийж, хүний нөөцийн үйл ажиллагааны хэмжилт шинжилгээний арга аргачлалыг нэвтрүүлсэн зэрэг олон алхам, амжилтын ард хамтдаа гарсныг тэрээр энэ үеэр онцлов. 


Тэд ISO30400 багц стандартыг хэрэгжүүлэх явцдаа хүний нөөцийн үйл ажиллагааг хэмжиж чаддаг, сайжруулах гарцаа харж чаддаг, мөн тасралтгүй сайжруулалт хийдэг болсноо олзуурхан ярьж, цаашид олон салбарын стандартуудыг нэгтгэсэн менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх зорилгод нэгдэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартын хэрэгжилтэд дотоод аудит хийх “чеклист” боловсронгуй болгох чиглэлээр багийн ажиллагаа зохион байгуулж, “Багаар үр дүнтэй ажиллах нь” сэдэвт интерактив семинар сонссон юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ
Р.БУЯН-ОЛДОХ: Бид үйлдвэрлэлийн бүх мэдээллийг хэрэглэгчдэд найдвартай хүргэж ажилладаг
С.ЭРДЭНЭТУЯА: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1777,8 га газарт техникийн нөхөн сэргээлт хийгээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %