Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм мэдээлэл

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 89000 тонн хүдэр олборлож, 49000 тонн хүдэр боловсруулж, 22.33 хувийн агуулгатай 6272 тонн цэвэр зэс агуулсан 28086  тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Он гарсаар 451 вагон зэсийн баяжмал ачиж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэвийн үргэлжилж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ. 
ХАБЭА-н хэлтсээс Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн нөөц ирэх наймдугаар сар хүртэл хангалттай байгааг мэдээлсэн.  
Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Энэ сарын нэгнээс эхэлсэн уг үзлэгт 2500 иргэн хамрагдахаас одоогоор 337 хүн үзлэг шинжилгээнд оржээ. Өнөөдрөөс Төмөр замын өртөө, гаалийн ажилчид эрүүд мэндийн үзлэгтээ орж байна. 
Шинэ хаягдлын аж ахуйн газар төлөвлөх ТЭЗҮ, зураг төслийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг Баяжуулах үйлдвэрээс мэдээллээ. Энэ чиглэлд хамтран ажиллах гадаадын мэргэжилтнүүд ирэх сарын 20-ноос ирэх тул бэлтгэл ханган ажиллаж байна. 
Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар нээлттэй тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн шинэчилсэн жишиг загвар гаргаж, холбогдох мэргэжилтнүүд, удирдлагуудад танилцуулан, хэлэлцүүлжээ. 
Ерөнхий захирлын тушаалын дагуу Үйлдвэрийн газрын хэмжээнд Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем буюу ERP төсөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ чиглэлээр хийгдэж буй ажлын талаар Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх мэдээлэл хийсэн. Тус хэлтэс дээр дотоод нөөц боломжоо ашиглан тус төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий инженер Т.Батмөнхөөр ахлуулсан ERP нэвтрүүлэх төслийн баг өнгөрсөн 7 хоногт анхны хурлаа хийсэн байна. Тус төслийг хэрэгжүүлснээр бүх бүтцийн нэгжийн үйл ажиллагааг автоматжуулах, цахимжуулах, уялдаа холбоог нэгтгэх цогц системийг Үйлдвэрийн газрын хэмжээнд нэвтрүүлэх юм. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %