Эрдэнэт үйлдвэр Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14000 стандартыг 2007 Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байсан бол энэ удаа Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэгдэж өөрчлөгдсөн Байгаль орчны менежментийн тогтолцоо-шаардлага, хэрэглэх зааврын хамт ISO 14001:2015 (MNS ISO 14001:2016) стандартыг Үйлдвэрийн газрын хөгжлийн стратеги, бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр анхны сургалтыг өнөөдөр эхлүүллээ.
Тус сургалтад Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлэхэд уурхайчин хамт олноо манлайлан оролцох 42 ажилтан хамрагдаж байна. Шаталсан сургалт зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандарт хэрэгжүүлэхэд ДАТ консалтинг ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллах юм.
Уг стандарт нь байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлагыг тогтоосон төдийгүй байгаль орчны тогтвортой байдлын тулгуурыг бий болгоход хувь нэмэр оруулах, байгаль орчны хариуцлагыг системтэй удирдахад үр дүнгээ өгөх ач холбогдолтой гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат ярилаа.
Уул уурхайн салбарт хэрэгжиж буй нэн чухал стандартуудын нэг болох Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлснээр байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах замаар байгаль орчныг хамгаалах, үйлдвэрийн газарт хүрээлэн буй орчноос үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчны бодлогоо хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын түвшинд нэр хүнд өсөх шалгуур болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Байгаль орчны менежментийн тогтолцоо, шинэчлэгдсэн стандарт хэрэгжүүлэх эхний сургалт болов
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0