Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболдоос сонирхсон цөөн асуултад хариулт авлаа.
-Эхлээд, та үйлдвэрийн газрын ХЭМАБ-ын бодлого, хэрэгжилтийн талаар ярина уу?
-Манай үйлдвэр Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байхаасаа ХЭМАБ-ын бодлого, уриатай явж ирсэн. “Нэн түрүүнд ХЭМАБ” гэсэн зарчимтай, байгууллагын соёлтой. Одоо ч байгууллагынхаа энэ соёлыг хадгалж яваа. Дэлхийн олон улсын ХЭМАБ-ын  стандарт 2018 онд өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл Олон улсын MNS ISO 45001 стандартаар ХЭМАБ-ын  үйл ажиллагааг явуулахаар заасан байгаа. Үүнтэй уялдуулан 2021 онд Эрдэнэт үйлдвэр ХЭМАБ-ын бодлогоо шинэчилсэн. Сүүлийн гурван жил энэ бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Өмнөх бодлогоос юу нь давуу гэхээр манлайллыг бүх шатанд үнэт зүйл болгох явдал юм. Ялангуяа дээд, доод, дунд шатны удирдлагууд манлайлж оролцвол зөв менежментийн тогтолцоо төлөвшиж, ХЭМАБ-ын үйл ажиллагаа их сайн явна гэсэн олон улсын жишиг байдаг. Ийм зарчмын хүрээнд ажиллаж байна. Нөгөө талаар үл буруутгах зарчим баримтална. Ямар нэгэн аюултай тохиолдол гарахад судалж бүртгэх явцдаа хэн нэгнийг буруутгахгүй. Зөвхөн ямар шалтгааны улмаас осол гарсныг тогтоож, дахиж гаргахгүй байх талаар судалгаа явуулж ажиллана. 
-Сүүлийн үед ХАБЭА-н чиглэлээр ямар ажлууд хийгээд байна вэ? 
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд программ хангамж нэвтрүүлж, бүртгэл амжилттай хийгдлээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр 45 жилийн хугацаанд гарсан аюултай тохиолдол бүрийг бүртгэсэн. Цаашид бүртгэлдээ тулгуурлан хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. Хиймэл оюун ухаан нь өгөгдсөн мэдээллийн санд тулгуурлан өмнө болсон зүйлийн мэдээ, мэдээллийг нэгтгээд ирээдүйд тохиолдож болзошгүй зүйлсийг урьдчилан тооцож үзэх болсон байна. Энэ их чухал юм. Бид үндсэн таван эрхэм зорилготой. Нэгдүгээрт, удирдлага зохион байгуулалт зөв байх. Хоёрдугаарт, ажилчид эрүүл байх. Гуравдугаарт, тоног төхөөрөмж аюулгүй байх. Дөрөвдүгээрт, удирдах ажилтнууд манлайлан оролцох. Тавдугаарт, аюулгүй ажиллагч байх эрхэм зорилго тавин ажиллаж байна. Тэгэхээр удирдлага зохион байгуулалт сайн бол ХАБ-ын үйл ажиллагаа анхнаасаа зөв явагдана. Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нар ажилчдынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж байна. Ээлжийн амралт авсан үед ажилтан бүрд эмчилгээний мөнгө олгодог. Энэ мөнгөө өөрсдийнхөө эрүүл мэндэд зарцуулж буй эсэхэд анхаарал хандуулах шаардлага байгаа. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн гурван ажилтан тутмын хоёр нь илүүдэл жинтэй гэсэн статистик мэдээ гарсан. Үүнд анхаарал хандуулах ёстой. Өмнө нь манай стандартыг ХАБЭА гэж томьёолж явсан. Одоо Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал гэх боллоо. Дэлхий нийтэд энэ стандартын шинэчлэлийг томьёолохдоо нэн түрүүнд хүний эрүүл мэнд чухал гэж үзсэн. Аюулгүй ажиллах нь чухал. Тэгэхдээ ажилтан хүн эрүүл байх нь бүр чухал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн албан байгууллагад орж ажилласнаараа тэр хүн эрүүл мэндээрээ хохирч болохгүй гэсэн зарчим үйлчилнэ. Иймээс Эрдэнэт үйлдвэрт ажилласан хүн эрүүл, мэргэжлээс шалтгаалах ямар нэгэн өвчин тусахгүй байх ёстой. Мөн шинээр худалдан авах техник, тоног төхөөрөмж нь орчин үеийн дэвшилтэт, аюулгүй, хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд нийцсэн байх ёстой юм.
-Та удирдах ажилтнуудын оролцоог бодлогын хүрээнд нэмэгдүүлнэ гэж дээр дурдлаа. Ер нь ажилчин хүнийг хамгийн үнэ цэнтэй “капитал” гэж томьёолсон. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?
-Цаг үеэ дагаад юмс өөрчлөгдөж байна. Үйлдвэрийн ажилтнуудын нэгэн үе солигдлоо. Үе солигдох тусам хүн өөрчлөгдөн хөгждөг. 1970, 1980-аад оныхон юмыг харж, уншиж ойлгодог үеийнхэн. Гэтэл одоо үеийн хүүхдүүд дүрс үзээд юмыг хялбар ойлгож байх жишээтэй. Хүмүүсийн мэдээлэл хүлээж авах, боловсруулах чадвар өөрчлөгдөж байна. Тэгэхээр энд тохирсон удирдлага, зохион байгуулалт хэрэгтэй. Нөгөө талаар, амьдралын зөв хэвшилтэй, эрүүл аж төрөх зан үйлтэй ажилтныг бэлтгэх ёстой. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн ажилтан гавьяаныхаа амралтад гарах хүртлээ эрүүл ажиллаж, амьдарч урт насалж, удаан жаргах ёстой. Ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ эрүүл аж төрөх зан үйлтэй байх хэрэгтэй. Эрүүл аж төрөх зан үйл гэдэгт нь хорт зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, зөв хооллодог, илүүдэл жингүй байх гэх мэт орно. Анхан шатны удирдах ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг буюу хүнтэй ажилладаг. Хүмүүсийг ажилд гаргадаг. Ажлыг нь шалгадаг. Аюул эрсдэлгүй ажиллуулах үүрэг хариуцлага хүлээдэг. Тэгэхээр анхан шатны удирдлагууд ажил, амьдралын арвин дадлага туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай байх ёстой. Тиймээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран 2023 онд анхан шатны удирдах ажилтнуудын дунд сургалт зохион байгуулсан. Энэ сургалт их үр дүнтэй байлаа. Анхан шатны удирдах ажилтнууд энэ сургалтад сууснаар маш их зүйл мэдэж авснаа ярьсан. Нэмж мэдэж авах зүйлийнхээ талаар санал гаргасан. Үүнтэй уялдуулан сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж 2024 онд 200-300 хүн сургахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлгүй, эрүүл энх сайхан ажиллалаа. 2024 ондоо хүн бүхэн өмнөхөөсөө илүү ажлын өндөр бүтээмжтэй, аюул эрсдэлгүй ажиллахыг уриалах байна.
-Цаашдын зорилт юу вэ? 
-Энэ онд 1000 ажилтныг аюулгүй ажиллагаанд тасралтгүй суралцдаг болгох зорилт тавьсан. Эдгээр ажилтнуудыг алжаалаа тайлж бие сэтгэлээ ажилд бэлтгэдэг болгох. Ажлын аюулгүй ажиллагааг зөв гүйцэтгэх талаар боддог болгох. Аюул эрсдэлийг илрүүлж, мэдэгдэн, арилгадаг болгох гэх мэт таван дадлаар 1000 хүн сургаж бэлтгэх зорилт тавиад байна. Өмнө нь энэ асуудлыг уриа лоозон маягаар хэрэгжүүлж ирсэн. Одоо бүр тодорхой ажилтныг аюулгүй ажиллагаанд тасралтгүй суралцдаг болгоно. Жишээлбэл, Баяжуулах үйлдвэрийн засварчин Дорж гэдэг ажилтан байна гэж бодоход, түүнтэй ажлын талбар дээр нь энэ чиглэлээр тогтмол ажиллана гэсэн үг. Тэгэхээр зорилт маань ухаалаг, бодит хэрэгжихүйц, үр дүнтэй байна. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультайгаа хамтраад 2024 онд ХАБЭА-н чадамж, ур чадварыг үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ. Ажиллагчдын цахилгаан багажтай харьцах, өндөрт ажиллах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг мөрдөх, эрүүл мэнддээ анхаарах чадвар нь хэр байгааг тодорхойлсны үндсэн дээр сургалтууд явагдана. Өөрөөр хэлбэл ХАБ-ын сургалт гэхээр багш нэг сэдвээр уламжлалт аргаар хичээл заах биш. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр дамжуулж, тухайн хүнд хэрэгтэй мэдлэг, ур чадвар олгоно.  
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %