Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Чанарын хяналтын хэлтсийн зарим ажилтнууд Төрийн дээд одон медаль хүртлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ой, Чанарын хяналтын хэлтэс байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан тус хэлтсийн ахмад Н.Хандсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ахмад Ю.Янжинцоо, Химич инженер Т.Оролзодмаа, Хэмжил зүйн инженер Ц.Уранбилэг, Чанар шалгагч Д.Мөнхбат нарыг “Алтан гадас” одонгоор, Хэмжил зүйн инженер Б.Тунгалаг-Оюун, Кипа слесарь Ц.Энхтөр, Химич инженер М.Даваажав, А.Бат-Энх, ШТМЛ-ын эрхлэгч О.Гантулга, Материалын лабораторийн инженер Н.Баасанбазар, Микробиологич инженер Ж.Уянга нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрээ мялаав.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр гурван ажилтан, Уул уурхайн 100 жилийн ойн медалиар нэг ажилтан, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр хоёр ажилтан, Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр таван ажилтан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний холбооны шагнал “Уурхайчны алдар” тэмдгээр хоёр ажилтныг тус тус шагнасныг өнөөдөр Чанарын хяналтын хэлтсийн 21 жилийн ойн баярын хурлын үеэр Соёл, урлагийн цогцолборын их танхимд гардуулав.