Ил уурхайн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийг ойн босгон дээр Ил уурхайн хамт олон гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэхүү хүндэтгэлийн уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Т.Нямжав, Монгол Улсын гавьяат уурхайчин Т.Батсайхан, Д.Даваа, Н.Чулуунгэрэл нарын тэргүүтэй 120 гаруй ахмад ажилтан оролцлоо. 

Ил уурхайн дарга, Техникийн ухааны доктор Д.Нямдорж Ил уурхайн түүхэн замнал, техник технологийн шинэчлэл, ажлын амжилт, цаашдын зорилтын талаар хийсэн мэдээлэлдээ: “Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг жил бүр давуулан биелүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж ажилласан явдал нь үе үеийн чадварлаг, мэргэшсэн, хөдөлмөрч уурхайн хамт олны зөв зохион байгуулалт, сахилга бат, нөр их хөдөлмөрийн үр дүн байлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхт 45 жилийн хугацаанд Ил уурхайн хамт олон 14,055.2 мян.уртааш метр өрөмдлөгийн ажил хийж, 751,4 сая.м3 уулын цул олборложээ. Түүнчлэн өөрийн өртгийг батлагдсан түвшинд барих, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд өртөг зардлыг бууруулж, үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэхэд нэн таатай байна” гэв. 

Энэ үеэр маршал Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит шагнал “Эрдэнийн алтан очир” одонгоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Түвдэнпунцагийн Нямжав, Ил уурхайн анхны маркшейдр Паалайн Маам нар энгэрээ мялаав. Мөн Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн медалиар тус цехийн ахмад ажилтан Д.Уламмандах, С.Адъяабаатар, Ш.Батчулуун, Ш.Эрдэнэбаяр, Д.Чулуунбаатар нарын 11 хүнийг шагнав. Ил уурхайн удирдлагууд ахмадуудаа цехийнхээ нэгж, хэсгийн ажил байдалтай танилцуулж, үдийн зоог барьснаар энэхүү дурсамж уулзалт өндөрлөлөө.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %