Цацрагийн үүсгүүртэй харьцдаг ажилтнууд эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамрагдлаа

Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагийн үүсгүүртэй гардан харьцаж ажилладаг мэргэжилтнүүд жилд бүр мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагддаг. 
Энэ үзлэгийг хийх эрх бүхий байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг байдаг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цацрагтай ажиллагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээндээ хоёр ээлжээр Улаанбаатар хот руу явж хамрагджээ. 

Сүүлийн таван жилд Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу тус эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүн Эрдэнэт хотод ирж, Орос эмнэлгийн байранд цацрагийн үүсгүүртэй харьцдаг ажилчдад үзлэг шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг байсан. Харин энэ жилээс төрийн хэмнэлтийн тухай хууль, зарим зохицуулалтын улмаас эмч нарын баг ирж ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн байна. 
Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны А/803 тоот тушаалын дагуу 12-р сарын 05-ны өдөр цацрагтай ажиллагч эхний ээлжийн 28 ажилтан, 12-р сарын 07-ны өдөр буюу өнөөдөр хоёрдугаар ээлжийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт нарийн үзлэг шинжилгээнд орлоо. Тус эмнэлгийн дүгнэлт зөвлөмжид үндэслэн “Эрдэнэт” сувиллын цогцолборын мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмч нар, цех хариуцсан эмч нартай хамтран цацрагтай ажиллагч нарын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллах юм. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %