Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны мэргэжлийн өдрийг тэмдэглэж байна

Эрдэнэт үйлдвэр 2023 онд архив, албан хэрэг хөтлөлтийн 26 ажилтандаа Монгол Улсын архив, албан хэрэг хөтлөх дүрмийн дагуу мэргэжлийн ахлах зэргийн нэмэгдлийг олголоо. Энэ бол архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын хувьд мэргэжлийн зэргээ ахиулах, өвлүүлэх, нэмэгдэл авах олон боломжийг нээж өгсөнд баяртай байна. Мөн Эрдэнэт үйлдвэр, архив албан хэрэг хөтлөлтийн салбарт анхны тусгай зориулалтын архивын барилгыг улсын комиссоос хүлээн авч, ашиглалтад оруулсан нь 45 жилийн түүхийн сан хөмрөг бий болгох том бүтээн байгуулалт боллоо” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдөрт зориулсан Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд нийт 60 гаруй архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан ажилладаг.

Тэд энэ удаа мэргэжлийн өдрөө мэдлэг ур чадвараа дээшлүүлэхийг чухалчилж, ажил мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, уралдсан байна. Уралдаанд Б.Аззаяа ахлагчтай Баяжуулах үйлдвэр, ДЦС, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Засвар, угсралтын цехийн хамтарсан баг тэргүүлж, Б.Ганбат ахлагчтай Хүний нөөц захиргааны хэлтэс дэд байр, Э.Анх-Эрдэнэ ахлагчтай Засвар, механикийн завод, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан багууд гуравдугаар байранд тус тус шалгаран, шилдгүүдийн шагнал хүртлээ.

Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын мэргэжлийн өдрөөр олон ажилтан Засгийн газрын болон аймаг орон нутгийн шагналаар шагнагдсаныг Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр гардууллаа. Хүний нөөц, захиргааны хэлтсийн бичиг хэргийн ажилтан Х.Нямсүрэн “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” болсон бол тус хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Н.Мөнхбаяр, орчуулагч Ц.Орхон нар “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнуулсан. Мөн Хүний нөөц, захиргааны хэлтсийн бичиг хэргийн ажилтан Д.Ундрах-Эрдэнэ, Ус хангамжийн цехийн бичиг хэргийн ажилтан Н.Бямбасүрэн нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”, архивч М.Энхзаяа, бичиг хэргийн ажилтан Т.Баясгалан нар Архивын Ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, архивын сан хөмрөгийн эрхлэгч О.Дариймаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Оюунгэрэл, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Г.Энхгэрэл, О.Намбаржумаа, Баяжуулах үйлдвэрийн бичиг хэргийн ажилтан Б.Аззаяа нар Орхон аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Түүнчлэн, мэргэжлийн өдөрт зориулан зохион байгуулагдсан “Шилжин явах цом”-ын төлөөх спортын 4 төрөлт тэмцээний шилдгүүд шагналаа гардаж авав. 
Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд өнгөрч буй 2023 онд зохион байгуулсан томоохон үйл ажиллагаануудын талаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн Албаны дарга Б.Мөнхцэцэгийн мэдээллийг сонсож, эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд тэргүүлсэн шилдэг илтгэлүүдийг хэлэлцэн мэргэжлийн өдрөө ажил хэрэгч тэмдэглэн өнгөрүүллээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %