“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхт 45 жилийн ойг угтан, Чанарын хяналтын хэлтсийн 21 жилийн ойг тохиолдуулан тус хэлтсийн чанар шалгагч, химийн шинжилгээний лаборант, КИПА слесариудын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулав. Уралдаанд нийт 82 хүн оролцож ажил мэргэжлийнхээ ур чадварыг сорин өрсөлдлөө. Энэхүү уралдааны зорилго нь хэлтсийн ажилтнуудын ур чадварын түвшинг тогтоон хөгжүүлж чадавхжуулах, ажиллах идэвх сонирхлыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд Чанар шалгагчийн төрөлд Л.Эрдэнэтуяа тэргүүн байр эзлэв. Удаах байруудад Б.Бадамжав, Н.Баярмаа нар шалгарлаа. Лаборантийн төрөлд Т.Амарсайхан түрүүлж, дэд байрыг Х.Эрдэнэцэцэг, гутгаар байрыг Ж.Дэнсмаа нар эзлэв. Харин КИПА слесарийн төрөлд Н.Отгонсүрэн тэргүүн байр эзэлсэн бол удаах байруудад С.Эрдэнэбулган, Б.Олзбаяр нар шалгарсан. Уг “Ажил мэргэжлийн уралдаан”-д Хэмжил зүйн товчооны шилдэг ажилчид өөрсдийн лабораторийн өнөөгийн чадавх, хууль эрх зүй, олон улсын харьцуулсан судалгаа, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн талаар илтгэл тавьж өрсөлдсөн нь онцлог байв.
Ажил мэргэжлийн уралдаанд 82 хүн оролцлоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0