О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй

Монгол Улсын Соёлын яам, Монголын анимейшны холбоо хамтран түүхийг тоглоомоор дамжуулан сургах, сурталчлах зорилготой хакатоныг шинийг эрэлхийлэгч залуусын дунд зарласан. 27 багийн 130 оролцогчоос орон нутгийн ГАНЦ баг нь түрүүлжээ. Ингээд Орхон аймгаас баг болж оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны График дизайнер Оросоогийн Отгонбаатар, “Альфа”академи" сургалтын төвийн захирал Алтангэрэлийн Гантуул нартай ярилцлаа.

  

-Шинэ үеийн залуусын ур чадварын тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Орон нутгаас олон баг оролцсон уу? 
-А.Г: Орон нутгаас манайхаас өөр баг байгаагүй. Энэ чиглэлийн бүтээл хийдэг залуус орон нутагт байгааг гайхаж байсан. 
-Тэмцээнд яагаад орох болсон бэ? 
-О.О: Зургаан сарын өмнөөс би нэг тоглоом хийж эхэлсэн юм. Тоглоом хийх өөрөө их том төсөл учраас заавал багтай байх ёстой. Тоглоомоо хөгжүүлж байхдаа маркетинг авч явах хүн хэрэгтэй болсон. Тэгээд А.Гантуулд хамтран ажиллах санал тавьсан. Одоо манай төслийн менежер. Бид уулзсанаас гурван хоногийн дараа Соёлын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг “Соёлын бүтээлч сар”-ыг тохиолдуулан Буган хөшөө ЮНЕСКОД бүртгэлтэй соёлын үнэт өв болсныг залууст танин мэдүүлэх, буган хөшөөний түүх, үнэ цэнийг сурталчлах, технологид суурилсан бүтээл гаргах зорилготой энэ тэмцээний зар явсан.      
-А.Г: Тэгээд хамт оролцоод үзье. Түрүүлэхдээ гол нь биш, ижил санаа зорилготой залуустай танилцъя, тэднээс харилцан суралцъя гэж ярилцаад тэмцээнд орсон доо.        
-Монголчууд анимейшн тоглоомын зах зээлд шинэ үйлдвэрлэгчид. Гаднын зах зээлд гарахад юу хамгийн чухал вэ?   
-О.О: Тоглоомонд маань 15 дүр байгаа. Одоогоор 3D хэлбэрээр зурагдаагүй. Тэднийгээ  3D хэлбэрээр зуруулах санхүүжилт олчих юм бол тоглоомын үзэгдэх байдал илүү гоё болно. Үүний дараа гаднаас хөрөнгө оруулагч татах ажил хийгдэнэ. Төлөвлөгөө гаргаад эхэлчихсэн яваа.
-А.Г: Шүүгчид Отгоо ахад маш өндөр оноо өгсөн. Та нар өөрсдөө хөгжүүлж байгаа гэж үү гээд бүр гайхаж байсан. Та нарын санаа, шийдэл, хийц үнэхээр супер байна гэсэнд их урамшсан. 
-Шинэ үеийн залуусын ур чадварын тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Орон нутгаас олон баг оролцсон уу? 
-А.Г: Орон нутгаас манайхаас өөр баг байгаагүй. Энэ чиглэлийн бүтээл хийдэг залуус орон нутагт байгааг гайхаж байсан. 
-Тэмцээнд яагаад орох болсон бэ? 
-О.О: Зургаан сарын өмнөөс би нэг тоглоом хийж эхэлсэн юм. Тоглоом хийх өөрөө их том төсөл учраас заавал багтай байх ёстой. Тоглоомоо хөгжүүлж байхдаа маркетинг авч явах хүн хэрэгтэй болсон. Тэгээд А.Гантуулд хамтран ажиллах санал тавьсан. Одоо манай төслийн менежер. Бид уулзсанаас гурван хоногийн дараа Соёлын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг “Соёлын бүтээлч сар”-ыг тохиолдуулан Буган хөшөө ЮНЕСКОД бүртгэлтэй соёлын үнэт өв болсныг залууст танин мэдүүлэх, буган хөшөөний түүх, үнэ цэнийг сурталчлах, технологид суурилсан бүтээл гаргах зорилготой энэ тэмцээний зар явсан.      
-А.Г: Тэгээд хамт оролцоод үзье. Түрүүлэхдээ гол нь биш, ижил санаа зорилгой залуустай танилцъя, тэднээс харилцан суралцъя гэж ярилцаад тэмцээнд орсон доо.

 
-Тэмцээнд хэдэн багийн хэчнээн залуу оролцсон бэ? 
-А.Г: 27 багийн 130 оролцогчоос хоёрдугаар шатанд есөн баг шалгарсан. Тэгээд есөн багаас манайх тэргүүн байрт гарч ирсэн. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд реппэр гэдгээр Монголчуудын сайн таних найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан байсан. Тоглоомын зах зээлд ажиллаж байгаа, тоглоомын студитэй. Сэтгүүлч, зохиолч, түүх судлаач Г.Бадамсамбуу, “Тримон студи”-ийг үүсгэн байгуулагч Ч.Лутсүх, “Nomadic bear games” студийн Гүйцэтгэх захирал Б.Төрболд нар ажилласан. Хоёрдугаар шатны шалгаруулалтын үеэр мэргэжлийн болон танин мэдэхүйн сонирхолтой сургалтууд давхар явагдсан нь их өгөөжтэй байлаа. Тоглоом яг кино шиг байх ёстой. Өрнөлтэй, адал явдалтай, тайлал, төгсгөлтэй байх ёстой гээд гоё санаанууд нэмсэн.      
-Танай бүтээлийн гол агуулга, санаа юу байв? 
-О.О: Монгол ардын үлгэрүүд их сонирхолтой. Европын үлгэрүүд болохоор Есүс Христ гэсэн хэвшмэл нэг эх үүсэлтэй байдаг. Харин зохиолоо олон хэлбэрээр сонирхолтой болгож гаргадаг. Монголын үлгэрүүд тэс өөр, илүү баялаг, тэгсэн хэрнээ нууцлаг сонирхолтой. Дэлхий дахин Монголыг сонирхож байгаа энэ үед тоглоом хийх юм бол өв соёл, урамжлалаа илүү сурталчлах боломжтой. Залуу үедээ, хүүхэд багачууддаа тоглоомоор дамжуулж түүхээ таниулах нь зүйтэй санагдсан. 
-А.Г: Манай тоглоом хэд хэдэн чөтгөртэй. Монголчуудын мэдэх ороолон, 15 толгойтой атгаалжин хар мангас гэх мэт өөр өөрийн гэсэн үлгэртэй, түүх домогтой дүрүүд бий. Тэрэн дээр хакатоны гол зорилго нь тоглоомоор дамжуулж буган хөшөөг сурталчлах байсан. Тэгээд Отгоо ахын хийсэн тоглоом дээр буган хөшөөг оруулж ирж, зохиолоо өөрчилсөн. 
-О.О: Тоглоом хөгжүүлж байхад сүнслэг юм дутаад байсан. Тэгээд буган хөшөө орж ирэхэд, сүнслэг байдлаар холбож болох юм байна гэж бодсон.  
-Зохиолоо яаж гаргадаг вэ? 
-А.Г: Зохиолын анхны санааг О.Отгонбаатар ах гаргасан. Тэрэн дээр нь би нэмэх санаагаа хэлээд оролцоод явж байгаа. Ер нь түүх соёл, үлгэр домгийг маш их уншиж, судлах хэрэгтэй юм билээ.
-О.О: Монгол хүний төрх байдал, хувцас, эдлэл хэрэглэлээс эхлээд ахуй соёл, ёс заншил, цаашлаад цаг хугацааны байдал зэргийг маш сайн судалж, тоглоомоо бүтээдэг. Жишээ нь, буган чулуу Хүннүгээс өмнө, 3000 жилийн өмнөх дурсгал. Хэдийгээр өнөөдөр Монголд байгаа боловч монголчууд үүсгэсэн үү, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй. Тэндээс бүх зүйл эхэлнэ. Зохиол маань одоо 80 хувьтай яваа. Бүтээл маань шилдгээр шалгарсан ч цаашаа найруулга хийгдээд, илүү төгс болоод явах ёстой. Тэмцээн маань хэрхэн сурталчлах вэ гэсэн ирээдүй рүү чиглэсэн хандлагтай. Түүнээс, сурталчилаад дуусаж байгаа юм биш. 
-Танай багтай хамтарч ажиллах санал тэмцээний үеэр ирсэн үү? 
-А.Г: Гаднын байгууллагуудтай хамтрах тал дээр Монголын анимейшны холбоо дэмжиж ажиллана гэсэн. Угаасаа гаднын зах зээл дээр гаргах гэж л тоглоом хийж байгаа учраас нэгдээд ажиллах боломжтой. Юнителээс 3 сая төгрөгийн жижиг тоглоомын төсөл дээр хамтрах санал тавьсан.          
-Монголчууд анимейшн тоглоомын зах зээлд шинэ үйлдвэрлэгчид. Гаднын зах зээлд гарахад юу хамгийн чухал вэ?   
-А.Г: Монголд гарын арван хуруунд багтах студи байдаг. 
-О.О: 2000 оны эхэн үед Хятадууд Монголчуудтай яг адилхан байсан. Анимейшн тоглоомын зах зээл байхгүй. Тоглодог хэрнээ, үйлдвэрлэгч биш байсан. Гэтэл одоо Хятад, Солонгосчууд анимейшн тоглоом үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт орж байна. Улсаас нь өв соёлоо түгээх чиглэлд бодлогоор дэмжсэн. Дашрамд хэлэхэд, биднийг дэмжих хүсэл сонирхолтой хүмүүс байвал холбогдож болно. Санааны хувьд гэхээсээ илүү санхүү хөрөнгөөр дэмжих нь чухал. Манай монголчууд дэмжиж байгаа шүү л гэж хэлээд байдаг. Тэр нь хийсвэр, бодитой дэмжлэг болдоггүй.   
-А.Г: Бидний төсөл утасны тоглоом биш, компьютерийн тоглоом учраас олон программ ашигласан, цаг хугацаа их орсон, хөрөнгө мөнгө их зарцуулсан бүтээлийн түвшний том ажил.
-О.О: Тоглоомонд маань 15 дүр байгаа. Одоогоор 3D хэлбэрээр зурагдаагүй. Тэднийгээ  3D хэлбэрээр зуруулах санхүүжилт олчих юм бол тоглоомын үзэгдэх байдал илүү гоё болно. Үүний дараа гаднаас хөрөнгө оруулагч татах ажил хийгдэнэ. Төлөвлөгөө гаргаад эхэлчихсэн яваа. Энэ бол урт хугацаанд хийх тоглоом юм. 14-35 хүртэл насны хүмүүс тоглоно. 14-өөс доош насны хүүхдүүдэд зориулсан, үлгэрээс сэдэвлэсэн сонирхолтой, жижиг тоглоом хийх санаа бас бий. Мал амьтнаа хайрлах сэтгэлийг харуулсан гоё тоглоом хийнэ. Хотын зарим хүүхдүүд хурга, ишгээ ялгахгүй байна шүү дээ.

 
-А.Г: Шүүгчид Отгоо ахад маш өндөр оноо өгсөн. Та нар өөрсдөө хөгжүүлж байгаа гэж үү гээд бүр гайхаж байсан. Та нарын санаа, шийдэл, хийц үнэхээр супер байна гэсэнд их урамшсан. Тэнд бас хөрөнгө оруулагчид байсан. Хэд хэдэн компаниас уулзалтын санал тавиад байгаа. 
-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %