Т.Түмэн-Өлзий: Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй явна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзийгөөс өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар тодрууллаа. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий инженерээр батлуулсан. Улмаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/510 тоот тушаалын дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Улирлын бэлтгэл ажлын төлөвлөгөө дөрвөн үндсэн чиглэлтэй.

Тодруулбал: 
-Үндсэн технологийн тоног төхөөрөмжийг бэлтгэхэд 73 ажил хийх ёстой. 
-Эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийг бэлтгэх 104 ажил байгаа. 
-Аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн бэлтгэлийг хангах 106 ажил бий. 
-Түүхий эд, материал бэлтгэхэд 15 ажил хийхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн газрын хэмжээнд 26 бүтцийн нэгжийг хамарсан 298 ажил хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 284 ажил 100 хувь биелсэн. Үүний 12 ажил нь гүйцэтгэх хугацаанаас хамааран 98 хувьтай явж байна. Нийт 22 бүтцийн нэгжийн төлөвлөсөн ажил 100 хувь биелсэн байгаа. 


Ингэснээр үйлдвэрийн газрын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 96.8 хувьтай явна. Гүйцэтгэсэн томоохон ажлаас дурдвал: Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 16-р даланг шинээр барьж байгуулах, булинга тээвэрлэх түрэлтийн болон шугамын 1400 мм -ийн 29 км урт хоолойг засварлах, Дулааны цахилгаан станцын 6 дугаар зуухны хэсэгчилсэн засвар, Цахилгаан цехийн Р-63 МВА трансформаторын их засварын ажлыг хийгээд байна.

 
-Энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэр явж байна вэ?
-2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр уулын цул гаргалт 29.08 сая шоо метр, хөрс хуулалт 13.86 сая шоо метр, хүдэр олборлолт 39.4 сая тонн, хүдэр боловсруулалт 36.9 сая тонн буюу төлөвлөгөө 100.5 хувиар тус тус биелэхээр байна. Мөн зэсийн баяжмал үйлдвэрлэл 600.3 мян.тн буюу 100.7 хувь, молибдены баяжмал үйлдвэрлэл 5.74 мян.тн буюу 103.5 хувиар биелэх тооцоо гарсан. Зэсийн металл авалт 87.70 буюу төлөвлөгөөнөөс 0.4 абсолют хувиар, молибдены металл авалт 53.0 буюу төлөвлөгөөнөөс 3.0 хувиар тус тус давж биелэхээр байна. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %