Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна

Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн түүхэн ойг угтаж уурхайчдын дунд “Энэ цагийн эгэл баатрууд” урлагийн их наадам ид дундаа үргэлжилж байна. Энэхүү наадмын зохион байгуулагч Соёл, урлагийн цогцолборын уран сайхны удирдагч Х.Үнэнзоригтой уулзаж, уг наадмын онцлог ач холбогдол, үр дүнгийн талаар тодруулсан юм. 

-Уурхайчдын урлагийн их наадмын зорилго, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна? 
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 45 жилийн түүхэн ойгоо үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон 12-р сарын 14-ний өдөр тэмдэглэхээр Ажлын хэсэг бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон ажлуудын нэг нь Уурхайчдын урлагийн их наадам юм. Ер нь үйлдвэрийн тэгш ойтой жил уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Баялаг бүтээгч уурхайчдынхаа авьяасыг нээх, таниулан алдаршуулах, урам зоригийг бадраах, соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна. Түүнээс гадна үйлдвэртэйгээ эн чацуу Соёл, урлагийн цогцолбор өнгөрсөн 45 жилийн хугацаанд хийсэн бүтээснээ эргэж харах, бахархах, түүнийгээ олон нийтэд сурталчлах сайхан боломж гэж үзэж байна. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад ороход баярын концерт тоглосноор Соёл, урлагийн цогцолборын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. 
-Наадамд хэчнээн ажилтан, урлагийн хэдэн төрлөөр өрсөлдөж байгаа вэ? 
-Энэ удаагийн наадамд үйлдвэрийн газрын 28 бүтцийн нэгжийн 500 гаруй ардын авьяастан, урлагт хайртай ажилтнууд оролцож байгаа. Бүтцийн нэгжүүд 13 багт хуваагдсан. Хоёроос гурван цех нэгдэж баг бүрдүүлэн оролцох жишээтэй. Уурхайчид маань дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, уран уншлага, содон үзүүлбэр гэсэн үндсэн зургаан төрлөөр 16 номинацийн төлөө өрсөлдөж байна. 
-Энэ удаагийн наадмын онцлог..? 
-Үйлдвэрийн газрын ахмад уран сайханч авьяастнууд маань өнгө нэмэн оролцож байгаа нь онцлог юм. Мөн Монгол Улсын Соёлын яамнаас зарласан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сард Уурхайчдын урлагийн их наадам болж байгаа нь утга төгөлдөр. Түүнээс гадна Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тохиож байна. Эрдэнэт үйлдвэр маань Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан учраас орос мэргэжилтнүүд одоо ч ажилладаг. Тийм учраас бид найрамдлын сард онцгой ач холбогдол өгдөг. Түүнээс гадна Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас санаачлан, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүтцийн нэгжүүд нийгэмд ямар хариуцлага хэрэгжүүлж ажилладаг вэ гэдгээ таниулах, сурталчлах аяныг 2023 оны турш өрнүүлж байгаа. 11-р сар бол Соёл, урлагийн цогцолборын сар. Ийм олон онцлог үйл явдал давхацсан сайхан наадам болж байна. 
-Багуудын бэлтгэлийг мэргэжлийн урлагийнхан хангаж байгаа юу? 
-Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, багш нар маань Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, ардын авьяастнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, авьяасыг хөгжүүлэх чиг үүргийнхээ дагуу цехүүдэд хуваарилагдан ажиллаж байна. Бас тэдний дунд өрсөлдөөн явагдаж байна гэж ойлгож болно. Техникийн зөвлөгөөний хурлын үеэр бүтцийн нэгжүүд сугалаа сугалсан дарааллаар урлагийн наадамдаа оролцож багаа. 
-500 гаруй уран сайханч бэлтгэл сургуулилт хийх заал танхимын хүрэлцээ хэр байна? 
-Авьяастнууд маань Соёл, урлагийн цогцолбор дээр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Ачаалал үнэндээ их, өрөө тасалгаа хүрэлцэхгүй үе гарч байна. Нийгмийн бусад цехүүд заал танхимаараа тусалж, асуудлыг шийдэж байгаа. Уурхайчид маань ч сэтгэл хангалуун урлагийн их наадамдаа сайхан оролцож байна. Дашрамд, энэхүү наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа Үйлдвэрийн газрын удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, бүтцийн нэгжийн дарга нарт болон соёлын арга зүйчдэдээ, мөн хамтран ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хамт олонд гүн талархал илэрхийлье. 
-Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулаач?  
-Аливаа тэмцээн, уралдааныг нэр хүндтэй, чанартай зохион байгуулахын тулд шүүгчдээ урлагийн зүтгэлтнүүдээс бүрдүүлдэг. Энэ жишгээр Улаанбаатар хотоос Монголын урлагийн томоохон зүтгэлтнүүдийг урьж, шүүгчээр ажиллуулж байгаа. Монгол Улсын Консерватор гэж нэрлэдэг, хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн багш, Хөгжим судлалын шинжлэх ухааны доктор, профессор Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэчимэг, мөн залуу үеийн төлөөлөл болгон Монгол Улсын нэрийг олон улсын тавцанд гаргаж яваа, “Морин хуур” наадмын дэд байрын шагналт, “Гоо марал” шагналын эзэн, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Соёл, урлагийн цогцолборын алтан тайзнаас алдар гавьяагаа дуурьсгасан бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Цэрэннадмид нар Улаанбаатар хотоос урилгаар ирж шүүгчээр ажиллаж байна. Мөн Орхон аймгийн Отгон гавьяат, Хүүхэд залуучуудын театрын найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай урлагийн наадмыг тайзны бүтээл талаас нь харж өөрийн үнэлгээ дүгнэлтээ өгч байна. Соёл, урлагийн цогцолборын уран сайхны удирдагч, найруулагчаар олон жил ажилласан Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Одончимэг нар шүүгчээр ажиллах нэр хүндтэй үүрэг хүлээсэн. 
-Урлагийн наадмаас та бүхэн ямар үр дүн хүлээж байгаа вэ? 
-Бид цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулсан. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлснийг Монгол түмэн мэднэ. Тэдний дуслуулсан хөлсний үр шимийг хүртээгүй айл өрх, аж ахуйн нэгж байхгүй. Иймээс уурхайчдын алдрыг дуурьсгах, урам зоригийг нь бадраах, соёл, урлагаар дамжуулан нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж урлагийн их наадмыг зохион байгуулж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, түүхийг, энэ цагийн эгэл баатрууд болох уурхайчдын ажил амьдралыг тайзан дээр урлаг, уран сайхан талаас нь харуулж байна. Энэ наадмын шилдэг үзүүлбэрүүд Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн баярын хурлын концертод оролцох нь аз завшаан, түүхэн тохиол юм. Уншигчид та бүхнийг уурхайчдын урлагийн их наадмыг хүрэлцэн ирж үзэхийг уръя.  
-Баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %