Гавьяатын нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин Э.Доржболдын нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан Дулаан агааржуулалтын хэсэгт ид явагдаж байна. Уг ажил мэргэжлийн уралдаанд 42 ажилтан мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлдөж байгаа юм. Бид гагнуурын алтан оч цацарсан уралдааны талбарт очин зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.


 

Механикийн хэлтсийн тэргүүлэх инженер, шүүгч О.Батзориг: Энэхүү ажил мэргэжлийн уралдааныг Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулан явуулж байна. Уг тэмцээнд гагнуурчин, зүсэгч, тоног төхөөрөмжийн засварчин гэсэн ажил мэргэжлээр 13 багийн 40-ээд хүн оролцож байна. Нөгөө талаар залуу ажилчдын мэргэжлийн ур чадварыг үнэлж, ажилласан жил харгалзахгүй дараагийн зэргийг нь олгох боломжтой. Мөн өмнө нь хийгдэж байгаагүй ажлыг энэ тэмцээний үеэр хийж байна. Түүнчлэн тавдугаар зэргийн ажилтны гүйцэтгэх ажлыг тэмцээнд оролцогчид хийж байгаа нь онцлог юм. 


 

Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир: Уралдаанд оролцогчдын дээд тал нь мэргэжлээрээ 5 жил ажилласан хүмүүс байна. Өнгөрсөн жил ажил мэргэжлийн уралдааныг баяжуулагчдын дунд Баяр гавьяатын нэрэмжит болгон зохион байгуулсан. Энэ онд засварчид гагнуурчдын дунд явагдаж байна. Бид Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг  эрхэм цол хүртсэн хүмүүсээ залуу үедээ таниулж сурталчлах, тэд нараараа бахархах, ажлын арвин дадлага туршлагыг нь хуваалцах зорилготой юм. Э.Доржболд гавьяат хэлсэн үгэндээ хүнээр бол тоног төхөөрөмжийн эмч нь засварчид гагнуурчид юм гэж онцолсон. Энэ утгаараа засварчид гагнуурчдын ажлын үр дүн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Эдгээр хүмүүс онолын мэдлэгээ шалгуулчихсан. Одоо сорилт дадлагын ажил явагдаж байна. Төгсгөлд нь  нийлбэр дүнгийн үзүүлэлтээр нь байр эзлүүлнэ.  Ер нь бид 10-р сарын 18 буюу баярынхаа үйл ажиллагааны босгон дээр ажил мэргэжлийн уралдаанд байр эзэлсэн хүмүүстээ шагналыг нь гардуулна.


 

Баяжуулах үйлдвэрийн Механикийн товчооны дарга Б.Болор-Эрдэнэ: Одоо хоёр дахь шатны шалгаруулалт ид явж байна.Энэ удаагийн тэмцээнд гурав, дөрөвдүгээр зэрэгтэй засварчид, гагнуурчин, зүсэгч нийт 40-өөд залуучууд оролцож байна. Уралдааны гол зорилго нь залуу үеэ цаг алдахгүй ажил мэргэжилд нь дадлагажуулах, цаашид өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Уралдаанд хэсгүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсонд сэтгэгдэл их өндөр байна. Нэг даалгавар нь ажлын зураг гаргаж түүний дагуу хийгдсэн деталиудыг үйлдвэрлэлд эргэн ашиглагдахуйцаар хийж байгаа нь онцлог юм. Ингэснээр материалын хэмнэлттэй ажиллаж байна гэж ойлгож болно. Өгөгдсөн даалгаврыг багаар гүйцэтгэж байна. Гагнуурчид хэвтээ болон босоо байрлалаар гагнуурын ажил гүйцэтгэнэ. Зүсэгчид өгөгдсөн деталийн зургийн дагуу ажиллаж байгаа. Харин  засварчид үндсэн хэмжээгээ тавьж ажиллаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл бригад хамт олон, хэрхэн хоорондоо уялдан нэг ажлыг гүйцэтгэж байгааг харж оноо өгнө. Ер нь 3-5 жилийн хугацаанд мэргэжлийн ахисан түвшний зэрэг олгодог. Энэ тэмцээнд эхний гурван байрт шалгарсан ажилтан хугацаанаасаа өмнө мэргэжлийн зэргээ ахиулна. Ингэснээр тухайн ажилтан хугацаа хожиж, шагнал урамшил нэмэгдэх болохоор залуучууд их өндөр сэтгэгдэлтэй мэргэжлээрээ өрсөлдөж байна.
Засварын хэсгийн гагнуурчин А.Буяндэлгэр: Би Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат. Миний бие Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод 11 сар болж байна. 2022 онд сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Э.Доржболд гавьяатын нэрэмжит тэмцээнд гагнуурчныхаа мэргэжлийн ур чадвараар өрсөлдөж яваадаа баяртай байна. Энэ тэмцээн зэргээ ахиулах, харилцан бусдаасаа суралцах боломж олгодог онцлогтой. Манай засварын хэсгээс 6 баг тэмцээнд орж байгаа. Би Герман Монголын  хамтарсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн анхны төгсөгч. Миний мэргэжил бүх юмыг нийлүүлэн гагнаж бат бөх болгодог онцлогтой. УБТЗ-ын төв засварын газар 6 жил ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн ажил дээр 2 жил ажиллаад үндсэн ажилтан болсон. Энэ тэмцээнд оролцож буй нийт багийн гишүүддээ амжилт хүсье. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно
М.ОТГОН: Өндөр бүтээмжтэй ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна
Б.Сонин-Эрдэнэ: Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие, сэтгэл хөнгөн, сэргэг, бүтээмж сайтай байдаг
М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %