Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оныг дуустал 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн.
ИПОТЕК
- Зээлийн хэмжээ 100 сая төгрөг
- Орон нутагтаа байр авах
- Эхний 3 жил 3%, дараагийн жилээс 6%
- Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаагүй байх
- Бусад шаардлагууд
Урьдчилгаа төлбөрийн батлан даалттай 3 хувийн хүүтэй олгох ипотекийн зээлийн онцгой нөхцлийн талаар Худалдаа хөгжлийн банкнаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл өгч байна. Өнөөдөр Ерөнхий захиргааны 1-р байранд, маргааш Ерөнхий захиргааны 3-р байранд, нөгөөдөр Ерөнхий захиргааны 2-р байранд тус тус дэлгэрэнгүй танилцуулга хийх гэж байна.
2023-12-09
Билгийн тооллын 27