Л.АЗЗАЯА: Үйлдвэрийг ашиглалтад оруулах товчлуур дарах хувь надад тохиосонд одоо ч баярладаг

Эрдэнэт үйлдвэрийн анхдагч Л.Аззаяа ахтай уулзаж ярилцлаа. Тэрээр Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг, Шинжилгээний төв лаборатори, Судалгаа, шинжилгээний хүрээлэнд тээрмийн машинчаар нийт 40 орчим жил ажилласан уурхайчин юм. Баяжуулах үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, үйл явцын үр ашгийг тодорхойлох, схемийг боловсронгуй болгох туршилтуудад Л.Аззаяа голлох үүрэг гүйцэтгэснийг хамт олон нь дурсдаг. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн хошой аваргын ярилцлагыг хүргэе.    
-Та хаана төрж, өссөн бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү? 
-Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хүн. Миний аав Сангийн аж ахуйн дарга байсан юм. Сүүлд намын Төв хорооны даалгавраар Эрдэнэт үйлдвэрийн Боловсон хүчний анхны даргаар 1974 онд томилогдсон Л.Лхагважав гэж хүн байсан даа. Ээж маань бас Эрдэнэтийн анхны эмч Ж.Цэрмаа гэж байлаа. Одоо хоёулаа бурхны оронд одсон.     
-Аав тань Эрдэнэт үйлдвэрт томилогдон ирэхэд Та хэдэн настай байсан бэ?  
-Наймдугаар анги төгсөх гэж байсан. Тэгээд Эрдэнэтийн анхны 10-р ангийг төгсөж байлаа. Одоогийн Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов багш биднийг 10-р анги төгсгөж байлаа шүү дээ.  
-Уул уурхайн мэргэжил сонгоход аав тань нөлөөлсөн үү? 
-Үгүй ээ. Би бүр эрт шийдсэн гэх үү дээ. Хөвсгөлд байхад гадаадаас геологийнхон гээд өндөр хамартай, шар нөхдүүд ирдэг байсан юм. Одоо бодоход Оросууд л байсан байх. Би тэдэнтэй цуг их явдаг байсан юм. Тэд чулуу хайгаад л, алхаар тогшиж үзээд л явна. Надад их сонирхолтой гоё санагдана. Тэгээд том болоод энэ хүмүүс шиг геологич юм уу, эсвэл уул уурхайн мэргэжилтэй хүн болно доо гэж боддог байж билээ.
-Өөрийн зорьсондоо үнэнч, тууштай хүүхэд байжээ...?   
-Өөрийнхөөрөө хүүхэд байсан шиг байгаа юм. Сургуулиа төгсөөд уулын ашиглалтын инженер болох санаатай Дарханы политехникийн дээд сургууль авахаар болчхоод байхад нэг даргын хүүхэд урдуур орчихсон юм. Тэрэнд нь би эгдүүцээд сургууль аваагүй, илгээлтээр гарахаар шийдсэн. Сурлагаар гайгүй байсан болохоор багш маань “Чи мэдэх хэрэг биш. Би аавтай чинь уулзана” гэсэн. Аав ирээд “Хүүгийн минь хувийн хэргийг өгчих. Өөрөө илгээлтээр гармаар байгаа бол гараад үзэг” гэж билээ. Дараа нь харин аав “Чи зүгээр байхаар, курст яв” гэж чиглүүлсэн. Аавын минь буян л даа. 
-Гадаадын ТМС-д явсан уу? 
-Тэгсэн. 1977 онд хуучнаар ЗХУ-ын Ташкентад нэг жилийн курс дүүргэж, тээрмийн машинч мэргэжил эзэмшиж байлаа. Дөнгөж ирээд, шинэхэн үнэмлэхээ духандаа наах нь холгүй, аавын өрөөнд үсэрч ортол “Гар... Гаднаас хаалга тогшиж ор, нөхөр минь” гэж хөөдөг юм. Бушуухан гараад, хаалга тогшоод хулмайсан амьтан ороход аав “Чи бид хоёр ажил дээр дарга, цэрэг. Харин гэртээ бол аав, хүү. Тэгэхээр албаны байна шүү, нөхөр минь. Ямар ажлаар явна?” гэж ширүүлхэж билээ. 
-Та тэгэхээр нь юу гэсэн бэ? 
-“Гадаадад курс төгсөөд ирлээ. Ажилдаа орох гэсэн юм” л гэсэн /инээв/ Тэгсэн “Хаана...?” гэж байна. “Главный корпуст” гэсэн чинь гарын үсэг зурж өгсөн дөө. Тэгээд “Би уг нь хүүгээ сургуульд үдсэн юм. Тэгсэн охин болоод иржээ” гэж хэлсэн. 
-Тэр нь юу гэсэн үг вэ? 
-Үс ургуулах моод байсан үе л дээ. Тэрийг л хэлж байхгүй юу. “Үсээ засуулаад ажилдаа ороорой” гэж нэмж хэлсэн. Нэг хэсэг л толгойгоо марлиар боогоод унтдаг байлаа. Хайчилчихаж магадгүй гээд.../инээв/    
-Ингэхэд та эхээс хэдүүл вэ? 
-Хоёулаа. Нэг охин дүүтэй, айлын ганц хүү ш дээ. Манай дүү Засвар механикийн заводад насаараа ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Аж ахуй үйлчилгээний хэсэгт ажиллаж байсан юм. 
-Ганц хүүдээ хошуу дэвсдэггүй, сүрхий ухааны хүн байжээ? 
-Хүүхэд байхад бол их эрхлүүлдэг байсан. Учиртай, ухаантай эрхлүүлдэг байсан юм уу даа. Би ааваасаа их эмээнэ. Бүр том болтлоо тамхи татдагаа ааваас нуудаг байлаа. Аав мэдчихээд нэг өдөр дуудаад “Одоо нуугаад яахав ээ. Нас биед хүрсэн хүн тамхи татвал тат. Харин архи ууж болохгүй шүү” гэсэн. Аав маань 1980 онд өөд болсон. Нүд анихынхаа өмнө надад гурван захиас хэлсэн юм. Ажил тасалж болохгүй, хулгай хийж болохгүй, архи ууж болохгүй. Дүүдээ ч гэсэн хэлээрэй гэсэн. Аав маань бидэнд их хайртай байсан даа.
-Төв корпуст ажилд орохдоо хэний гар дээр очсон бэ? 
-Орос, монгол инженерүүдийн удирдлага дор ажиллаж эхэлсэн. Монгол мастер маань сүүлд аймгийн Засаг дарга болсон Г.Шархүү байлаа. “Хойно” сурч байхад Г.Шархүү, Р.Дэлгэр нар дипломын ажлаа хамгаалаад, дээд сургуулиа төгсөх гэж байсан болохоор танина. Тэр үед ажил жинхэнэ буцалж байлаа. 12-р сарын 14-нд манай ээлжинд үйлдвэрийг анх ашиглалтад оруулах баярт үйл явдал болсон юм. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулахад нэгдүгээр тээрмийн кнопыг би анхлан дарсан түүхтэй. Тэр үеийг бодохдоо одоо ч огшиж баярладаг.  Рагчаа гуай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө кнопыг би дарсан гэж хэлсэн боловч сүүлд Баяжуулах үйлдвэрийн тээрмийн машинч Л.Аззаяа дарсан гэж залруулж ярьж үлдээсэн байдаг юм. 
-Та хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гарсан бэ?  
-39 жил, найман сар ажиллаад, 2015 онд “гавьяандаа” гарсан. Хөдөлмөрийн нөхцөлөөр эрт гарах байсан ч охиноо сургуулиа төгсөхийг нь хүлээж байгаад орондоо оруулсан. Одоо охин маань Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт ажилладаг. 
-Та олон шавьтай юу?  
-Олон олон. Өөрөө нунтаглах хэсгийн Тэргүүлэх технологич инженер Б.Бат-Онолт, Үйдвэр техникийн албаны дарга байсан Б.Намуунгэрэл хүртэл миний шавь шүү дээ. 
-Эрдэнэт үйлдвэрт 40-өөд жил ажиллахдаа амжуулсан бахархал тань юу вэ? 
-Баяжуулах үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилготой хөвүүлэн баяжуулах Cu-Mo секцийн технологийн процессын үр ашгийг тодорхойлох, технологийн схемийг боловсронгуй болгох, тээрэмд суурилагдсан батарейны гидроциклоны туршилт, МЩЦ ¹5 тээрэмд резинэн хуяг суурилуулах бүх туршилтын ажлыг гардсан. Үйлдвэр бол миний амьдрал, бахархал юм. 
-Энэ үйлдвэрээс Та юу “олсон” бэ? 
-Би өөрийгөө олсон. Хөдөлмөр зүтгэл, хүнлэг сэтгэл, эв нэгдэл, соёл хүмүүжил гээд бүхнийг олсон. Би үйлдвэрийнхээ Хөдөлмөрийн аваргаар хоёр удаа шалгарсан. Цехийнхээ хэд хэдэн удаагийн аварга болж байлаа. Төр засаг тэтгэвэрт гарсан хойно минь “Алтангадас” одон хүртээсэн. Миний энгэрт аймгийн болон үйлдвэрийн ойн медалиудаас эхлээд Тэргүүний уурхайчин, Халамжлан хүмүүжүүлэгч гээд Алтангадас хүртэл 30 гаруй одон, медаль байна. 
-Залууст хандаж юу хэлэхсэн бол...? 
-Хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, үнэнч бай. Хүнлэг, нөхөрсөг, бусдад дэмтэй яв. Энэ бол чиний амьдрал. 
-Танд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %