М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна

Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ой тохиож байна. Ууган цехийн нэг Баяжуулах үйлдвэрт түүхэн ойн жилд онцлох ямар ажлууд хийгдэж, бүтээн байгуулалт хэрхэн өрнөж буй талаар тус цехийн дарга М.Отгоноос тодрууллаа. 
-Түүхэн ойн жилд танай цехэд онцлох ямар ажлууд өрнөж байна? 
-Баяжуулах үйлдвэрийн хамт олон 45 жилийн ойгоо хөдөлмөр, бүтээлээр угтахаар төлөвлөн ажиллаж байна. Бид төлөвлөсөн гол томоохон ажлуудаа эхний хагас жилд нилээн сайн нугалж авсан. Тухайлбал, төв корпус дээр 1А тээрэм солих, Шүүн хатаах хэсэг дээр даралтат шүүлтүүр суурилуулах, Өөрөө нунтаглах хэсэг дээр цахилгаан хөдөлгүүрийг давтамж хувиргагчтай хамт солих гэх мэтчилэн томоохон ажлуудаа хийлээ. Хаягдлын аж ахуй дээр гэхэд 18000-ын хүчин чадалтай том насос суурилууллаа. Бид ирээдүйд хийх ажлуудаа нилээн сайн төлөвлөж байгаа. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаад дууссан. Захиалагчийн зүгээс томилсон Ажлын хэсэг хүлээж авсан. Техникийн зөвлөл хуралдаад дэмжсэн. Одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу хүргэгдээд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхээр хүлээгдэж байна. 
-Энэ ажил хийгдсэнээр ямар боломж нээгдэх вэ? 
-Энэ ажил хийгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн дээж дээр судалгаа шинжилгээ хийж, хүдрийн хатуулгийг тодорхойлсноор ирээдүйд ажиллах технологио боловсронгуй болгож байгаа юм. Хэдийгээр дэлхийд нэвтрээд 30 орчим жил болж байгаа ч Монгол Улсын хувьд шинэ технологи учраас бид үүнд нилээн ул суурьтай, судалгаа шинжилгээтэй ажиллаж байна. Мөн хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын нарийвчилсан зураг төсөл хийгдээд явж байна. Ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай. Бид энэ жилдээ багтааж дуусгаад, ирэх жилээс бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 
-Шинэ хаягдлын сан барих ажил ямар шатанд яваа вэ? 
-Техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд олон улсын хэмжээний тендер зарласан. Гүйцэтгэгч шалгарсан. Эндээс бид гаднын мэргэжилтнүүдтэй том далангийн олон улсын стандартын хэмжээнд шинэ хаягдлын санг төлөвлөх, байгуулах зэрэг ажлыг ирэх жилээс бичиг баримтын хэмжээнд боловсруулалт хийж эхэлнэ. Энэ мэт ирээдүйд чиглэсэн олон ажил хийгээд явж байна. Төлөвлөсөн ажлууд ямар нэгэн саадгүй явагдаж байна.  
-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 27
2023-12-09 | бямба гараг
Нар 08:29 минутад мандаж 16:59 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын зургаан цагаан цагаагчин үхэр өдөр

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-06
-4°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-12-07
-3°C
Цас
Салхи: 7м/сек
-10°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
2023-12-08
-14°C
Үүлэрхэг
Салхи: 6м/сек
-18°C
Цас
Салхи: 7м/сек
2023-12-09
-15°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
-25°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-12-10
-16°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-24°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3430.52 -0.0018 %
EUR 3707.36 -0.0112 %
GBP 4325.89 +0.0044 %
RUB 37.55 -0.0317 %
CNY 479.96 -0.0009 %
KRW 2.61 -0.0077 %
CAD 2528.58 +0.0076 %
NZD 2108.74 +0.0132 %
AUD 2254.54 -0.0002 %
JPY 23.36 +0.0154 %
HKD 438.84 -0.0049 %
SGD 2561.24 -0.0001 %
CHF 3923.73 +0.0094 %
SEK 327.92 +0.0022 %
TRY 118.68 -0.0029 %
THB 97.18 +0.0031 %