Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын эрхлэх ажил, асуудал хийгээд гадаадын мэргэжилтнүүдтэй холбоотой үйл ажиллагааг хэрхэн зохицуулдаг талаар тус газрын мэргэжилтэн Р.Оюунцэцэгтэй цөөн хором ярилцлаа. 
-Төлөөлөгчийн газар Нийслэлд ямар үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй ажилладаг вэ?   
-Манай Төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хотод төрийн яам, агентлагууд болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй үйлдвэрийн нэрийн өмнөөс төлөөлөн харьцах, хурал, зөвлөлгөөн, албан уулзалтад оролцдог. Мөн гадаадын мэргэжилтнүүдтэй холбоотой зөвшөөрөл, буудал, тийз захиалга, угтах болон үдэх үйл ажиллагаа, олон улс, орон нутгийн төмөр замын ачаа тээврийн зохицуулалт, гаалийн бүрдүүлэлт хийх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой тусгай болон бусад төрлийн зөвшөөрөл, лиценз авах асуудлыг хариуцан ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрийн газрын үйл ажиллагааг Улаанбаатар хотод сурталчлах, олон нийтэд таниулах уулзалт, зөвлөгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулах, төлөвлөгөө, төсөв, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн захиалгаар хийгдэх ажлуудыг ирсэн албан бичгийг үндэслэн хийж гүйцэтгэх зэрэг үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. 
-Энэ дундаа та ямар асуудал хариуцдаг вэ? 
-Гадаад мэргэжилтнүүдтэй холбоотой асуудлыг хариуцан ажилладаг гэх үү дээ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн мэргэжилтэнгүүд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд, мөн хамтын ажиллагааны дагуу түр хугацаагаар ажиллахаар ирсэн гадаад мэргэжилтнүүдэд Монгол Улсад ажиллах, амьдрах, нутаг буцахтай холбоотой асуудлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу зохих зөвшөөрлийг Төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хилийн цэргийн Ерөнхий газарт хандан шийдвэрлүүлж байна. Үүнд хөдөлмөр эрхлэгчийн болон гэр бүлийн гишүүдийг визний С ангиллаар урих урьдчилсан зөвшөөрөл, визний зөвшөөрөл, гадаад иргэний бүртгэл, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл, нутаг буцахтай холбоотой хөдөлмөр эрхлэгчийн бүртгэлээс хасалт хийлгэх, ажлын байрны төлбөрийн буцаалтын хүсэлт хүргэх, оршин суух үнэмлэх авах зэрэг ажил үүргүүд багтдаг. 
-“Эрдэнэт” үндэсний үйлдвэр болсонтой холбоотой гадаад мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд олноор нутаг буцах болсон. Тэр хэрээр таны ажлын ачаалал их байна уу? 
-Тиймээ. Би 2000 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын гадаад мэргэжилтний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Хамтарсан үйлдвэр байхад гадаад мэргэжилтний тоо 1000 гаруй байсан. Гэр бүлийн гишүүдтэй нийлээд 2000 орчим хүнд зохих зөвшөөрлүүдийг авдаг байлаа. Үндэсний үйлдвэр болсноор гадаад мэргэжилтнүүд ээлж дараатай нутаг буцсаар одоо гэр бүлийн гишүүдийн хамт 180 гаруй хүн хөдөлмөр эрхлэн оршин сууж байна. 
-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын тоонд гадаадын иргэдийн эзлэх хувь хэд байхаар тогтоосон бэ? 
-Засгийн газраас жил бүр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагсдын тоонд гадаадын иргэдийн эзлэх хувиар тооцож тогтоодог. Энэ тогтоол жил бүр шинэчлэгддэг. Уг тогтоолыг үндэслэн тухайн байгууллагад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэдийн тоог тооцож зөвшөөрөл олгодог юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад ажилтны квот зургаан хувь байдаг. Үүнийхээ тал хувийг хангасан байгаа. Энэ нь үйлдвэрийн маань дотоод боловсон хүчин өндөр чадвартай, чадамжтай байгааг илтгэж байгаа юм.
-Эрдэнэт үйлдвэр гадаад мэргэжилтнүүдийн талаар ямар бодлого баримталж байгаа вэ? 
-Үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулдаг. Сүүлийн үед хэрэгжсэн томоохон төслийг дурдахад, үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын хүчин чадал бүхий дөрвөн турбингенератор суурилуулан өргөтгөх төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн БНХАУ-ын Harbin electric international Co.Ltd компани, мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт дөрөвдүгээр шугам барьсан БНХАУ-ын “Найпу Майнинг” компанийн удирдлага болон ажилтнууд нийт 300 гаруй гадаад мэргэжилтэнд ирж ажиллах, буцахтай холбоотой бүхий л зөвшөөрлийг авч ажилласан.  
-Хүндрэл учирдаг уу?
-Ковидын дэглэм, хорио цээрийн үед нилээд хүндрэл учирсан. Зөвшөөрлүүд цуцлагдах, яаралтай дахин авах, хил дээр хоригт орох гэх мэт олон асуудалтай тулгарч байсан ч тухай бүр зохих журмаар нь шийдвэрлүүлдэг байсан даа.  
-Хөөцөлдлөгөө ихтэй таны ажил цахимжиж амжсан уу? 
-Нэг үеийг бодоход цэгцэрч байна. Төр захиргааны байгууллагууд цахим үйлчилгээнд шилжсэнээр гадаад мэргэжилтнүүдтэй холбоотой бүхий л зөвшөөрлийг E-zuvshuurul, Eimmigrtaion.mn зэрэг цахим сайтуудад хандаж авдаг болсон. Нийт 21 үйлчилгээнээс 18 нь цахимд бүрэн шилжээд байна. Мөн Гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой журам  шинэчлэгдсэнээр холбогдох яам, орон нутгийн Хөдөлмөр халамжийн газраас дэмжлэгийн зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. 
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 27
2023-12-09 | бямба гараг
Нар 08:29 минутад мандаж 16:59 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын зургаан цагаан цагаагчин үхэр өдөр

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-06
-4°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-12-07
-3°C
Цас
Салхи: 7м/сек
-10°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
2023-12-08
-14°C
Үүлэрхэг
Салхи: 6м/сек
-18°C
Цас
Салхи: 7м/сек
2023-12-09
-15°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
-25°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-12-10
-16°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-24°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3430.52 -0.0018 %
EUR 3707.36 -0.0112 %
GBP 4325.89 +0.0044 %
RUB 37.55 -0.0317 %
CNY 479.96 -0.0009 %
KRW 2.61 -0.0077 %
CAD 2528.58 +0.0076 %
NZD 2108.74 +0.0132 %
AUD 2254.54 -0.0002 %
JPY 23.36 +0.0154 %
HKD 438.84 -0.0049 %
SGD 2561.24 -0.0001 %
CHF 3923.73 +0.0094 %
SEK 327.92 +0.0022 %
TRY 118.68 -0.0029 %
THB 97.18 +0.0031 %