С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, балансын хурлын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.


-“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд харьяа компани болох Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Гол нь үйлдвэрийн газарт биечлэн ирж, хуралдаж байгаа нь онцлог болов уу?
-Юуны өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон түүний удирдлагын баг, үйлдвэрийн нийт хамт олонд талархал илэрхийлье. Оны эхний хагас жилийн тайланг сонслоо. Эрдэнэт үйлдвэрийнхэн үлгэр жишээ сайн ажиллажээ гэдгийг хагас жилийн ажлын үзүүлэлтүүд харуулж байна. Бид багагүй хугацаанд ярилцаж байгаад нэлээд өргөн агуулгаар энэхүү балансын хурлыг хийхээр шийдвэрлэсэн. Уул уурхайн компаниуд, тэр дундаа Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагааны тайлан балансын хурлаа хагас жилээр хийгээд хэвшсэн. Энэ уламжлалыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг бусад компаниудад ч дадал хэвшил болгоё гэсэн үүднээс тухайн үйлдвэрийн газар дээр нь очиж хийхээр шийдвэрлээд өнөөдрийн хурлыг хийж байна. Өмнө нь цахимаар болон компанийн төв байранд зохион байгуулж байсан л даа. Энэ удаа толгой компанийн хувьд газар дээр нь үзэж, уурхайн онцлогтой танилцаж, асуудлыг ярилцах, шийдэл гаргах нь өндөр ач холбогдолтой гэж үзсэн. Нөгөө талаар манай харьяанд байдаг аль ч компаниудад тулгамдаж буй асуудлууд багагүй байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч ижил. Эдгээр тулгамдсан асуудалд хариулт өгөх, хариуцаж байгаа чиглэлийн газар, агентлагийн удирдлагууд балансын хуралд оролцож, нүүр нүүрээ харж шийдлээ гаргах боломжийг бүрдүүлье гэсэн. Мөн төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ирж, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг сонсож, үүрэг чиглэл өгнө. Энэ утгаараа давуу тал, ач холбогдолтой хурал болж байна.


-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бодлого, үйл ажиллагаа юунд чиглэх вэ? Төрийн өмчит, харьяа компаниудад ямар чиглэл өгч, хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 
-“Эрдэнэс Монгол” нэгдэл нь улсын стратегийн өндөр ач холбогдолтой орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулагдан, 10 орчим жил болж байна. Монгол Улсын Засгийн газраас энэхүү зорилтоо биелүүлж ажиллах бодлого баримталж байгаа. Тиймээс “Эрдэнэс Монгол” нэгдэл группийн зарчмаар ажиллах нь урт хугацаандаа туйлын зөв гэж үзсэн. Нэгдлийн бүтэц шинээр бүрэлдэж, бодлогын баримт бичгээ боловсруулан дуусах шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, харьяа компаниудтайгаа газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудал бүрийг нь тусгаж, боловсруулж байна гэж хэлж болно. Мөн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт, өргөтгөл шинэчлэлийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, нэгдсэн бодлого чиглэл, ойлголттой байхын тулд төслийн судалгаа, үнэлгээний газрыг шинэ бүтцэдээ багтааж, байгуулсан. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, тодорхой үүрэг чиглэл өгч ажиллах юм. Түүнчлэн, дээд түвшнээс эхлээд манлайллыг илүү идэвхжүүлэхийг зорино. Засгийн газраас ч манлайлал үзүүлж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлд өндөр ач холбогдол өгч, дэмжин ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй байх. Ер нь цаашид Засгийн газар манай нэгдлийн харьяа компаниудын бизнесийн шийдвэрт оролцохгүй байх бодлого барьж байгаа. Аливаа асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл өөрөө шийдвэрээ гаргаад, ажилла гэсэн чиглэл өгсөн. Үүнээс шалтгаалан манай Төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлага ч өндөрсөж байгаа. Тиймээс хуучин бүтцийг шинэчлэн, төрийн төлөөлөл 51 хувь, хараат бус гишүүд буюу бизнесийн, онол практикийн арвин туршлагатай мэргэжилтнүүдийг 49 хувь байхаар орууллаа. Мөн сонгон шалгаруулалтын үр дүнгээр удирдлагын баг шинэчлэгдсэн. Мэдээж, шинэ баг учраас ажил үүрэгтэйгээ танилцаж, жигдрэхэд тодорхой хугацаа шаардагдах хэдий ч манлайллыг үлгэр жишээ хэмжээнд барьж ажиллана. Бид толгой компани гэж “даргархах” хандлага барихгүй. Харьяа компаниуд, ялангуяа Монгол Улсын нийгэм эдийн засгийн ачааг үүрч, үүрэг хариуцлагаа сайн биелүүлж байгаа компаниуддаа үйлчлэх, тусалж дэмжих чиглэлтэй ажиллана. Харин манай харьяа компаниуд бодлого, үйл ажиллагаагаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглүүлж, манлайлж оролцох ёстой. Нэг үгээр хэлбэл, хоёр талаасаа хамтран, уялдаа холбоогоо бэхжүүлж ажиллана.


-Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн орлогын 10 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг “том айл”. “Том айл”-ын өмнө тулгардаг бэрхшээлтэй асуудал ч чамгүй олон. Энэ асуудлыг шийдвэрлэхэд толгой компани ямар байр суурьтай ажиллах вэ? Өнөөдөр тайлангийн үеэр ярьсан шийдлээ хүлээж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 
-Эрдэнэт үйлдвэрт байгаа тулгамдсан асуудлуудыг сонслоо. Баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгөхүйц чухал агуулга бий. Энэ хуулийн шинэчилсэн төслийн ажлын хэсгийг миний бие ахлаад, өмнөх төсөл дээр суурилж боловсруулаад, энэ намрын УИХ-ын чуулганд өргөн барина. Үүн дотор менежментийн төлбөр гэхчлэн үндсэн асуудлуудыг багтааж, шийднэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, үр ашигтай, хамгийн зөв, оновчтой байдлаар цаашид ажиллах хувилбарыг оруулж буйг хэлэхийг хүсэж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл группийн зарчмаар ажиллахад богино хугацаанд Эрдэнэт үйлдвэрт тодорхой ачаалал ирэх хэдий ч урт хугацаандаа үр дүнгээ өгнө гэж харж байна. Үүнийг хаа хаанаа сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа шинэ төсөл хөтөлбөр, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, үйлдвэрлэл, технологийн парк, тэдгээрийн уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг олон асуудалд толгой компани буюу “Эрдэнэс Монгол” нэгдэл өндөр үүрэг гүйцэтгэж ажиллана. Энэ утгаараа урт хугацаандаа үр шимээ өгнө гэсэн үг. 


Ер нь “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдсан асуудлыг нь шийдэх үүрэгтэй гэдгийг дахин хэлье. Бид төрийн төлөөллийг Засгийн газрын дараагийн шатанд хэрэгжүүлж ажиллаж байгаагийн хувьд УИХ болон Засгийн газарт тавих асуудыг хариуцаж, шийдүүлэх учиртай. Тиймээс өнөөдөр бид энэ асуудлаа сайн ярилцаж, шийдэл гарц олно. Үүнийг бодит ажил хэрэг болгох ёстой. Түүнчлэн нийгмийн хариуцлага болон бизнесийн үндсэн үйл ажиллагааг ялгаж, бодлогын баримт бичигтээ тодорхой тусгах хэрэгтэй. Энэ талаар та бүхний санал бодлыг бодлогын баримт бичигт тусгана. Тухайлбал, Ерөнхий захирал Г.Ёндон тайландаа дурдсан. Эрдэнэт үйлдвэр цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэж болох боловч зээлийн төлбөрийн асуудлыг хариуцах тухай ойлголт байж болохгүй. Энэ талаар төр засаг ямар асуудлаа хариуцах, манай харьяа компаниуд ямар ачаа үүрэх вэ гэдгийг тодорхой, ойлгомжтой болгох ёстой. Мөн энд яригдсан АМНАТ-ын тухай, худалдан авах ажиллагаа, тендерийн хуультай холбоотой асуудлыг ярилцаж, хамгийн зөв хэлбэрээр шийднэ. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %