Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал болон бусад орчны материал дахь цацрагийн агуулгын түвшин, түүнд тавьж буй хяналт, шинжилгээний талаар ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүйн товчооны Тэргүүлэх инженер Ц.Оргилтой ярилцлаа.

-Цацрагийн аюулгүйн товчооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?
-ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүйн товчоо нь 2018 онд анх байгуулагдсан цагаасаа Үйлдвэрийн газрын хэмжээнд ашиглаж буй цацрагийн үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, мөн тэдгээр цацрагийн үүсгүүртэй харьцдаг ажиллагчдын цацрагийн хамгаалалтыг ханган хяналт тавьж байна. Түүнээс гадна үйлдвэрлэлийн бүсийн орчны цацрагийн хяналт, мониторингийг хийж хэрэгжүүлж ирсэн. Манай товчоо цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр жил бүр гурван хөтөлбөр батлуулан ажиллаж байна. Тухайлбал, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дотоод хяналт шалгалт, үнэлгээний хөтөлбөр, Ажлын байрны цацрагийн хяналт мониторингийн хөтөлбөр, Орчны цацрагийн хяналт, мониторингийн хөтөлбөр юм. 


-Орчны цацрагийн хяналт, мониторингийн хөтөлбөрийн хүрээнд ямар хяналт, шинжилгээ хийж байна?
-Энэ төрлийн хяналт, мониторингийг гурван чиглэлээр хийж гүйцэтгэдэг. 2018 оноос эхлэн үйлдвэрлэлийн бүсийн таван цэгт хагас жил тутамд байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хэмжилт, хяналт хийж байна. 2022 оноос үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн захиалгаар, мөн таван объектын 10 цэгт жилд нэг удаа ажлын байрны цацраг идэвхт хийн хэмжилт хяналт хийж байгаа. Дөрвөн жилийн өмнөөс үйлдвэрийн газрын үйл ажиллагааны улмаас үүссэн нийт 15 төрлийн хатуу ба шингэн хаягдал, материалд байгалийн ба зохиомол цацраг идэвхт бодисын агуулгын хэмжилт шинжилгээг жилд нэг удаа хийлгэж байна. Мөн энэ оны батлагдсан хөтөлбөрийн дагуу цацрагийн агуулгын хэмжилт шинжилгээг хүдэр олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах технологийн үйл ажиллагааны хүрээнд олборлож буй хүдэр, исэлдсэн хүдэр, хоосон чулуулаг, карьер орчмын хөрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, Хаягдлын аж ахуйн цагаан тоос, Дулааны цахилгаан станцад хэрэглэж буй нүүрс, нүүрсний шаталтаас гарч буй үнс, Засвар, механикийн заводын металл хайлуулах зуухнаас ялгарч буй тоос зэрэг 11 төрлийн хатуу болон карьерын зумпфны ус, овоолгын шүүрлийн “ногоон ус”, Хаягдлын аж ахуйн бассейны ус, Төв усан сангаас гарах ус зэрэг нийт 15 төрлийн дээжид Стандарт хэмжилзүйн газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн итгэмжлэгдсэн хоёр лабораториор хийлгүүллээ. 
-Хэмжилт шинжилгээний дүгнэлт ямар гарсан бэ? 
-Хоёр лабораториос ирсэн шинжилгээний үр дүнг нэгтгэж, дүн шинжилгээ хийхэд 10 төрлийн хатуу материалд агуулагдаж буй Cs-137 төрлийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь 0.6-2 Бк/кг, U-238 төрлийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь 13-86 Бк/кг, Ra-226 төрлийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь 5-78 Бк/кг хэмжээтэй байгаа нь хатуу материалыг хяналтаас чөлөөлөх түвшинд буюу цацрагийн хяналтын байгууллагын аливаа хяналтаас бүрэн чөлөөлөгдөх, цацрагийн тусгай хяналт шаардагдахгүй, аюулгүй түвшин байна. Мөн 11 төрлийн хатуу материалд агуулагдаж буй K-40 төрлийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь 9-1170 Бк/кг, Th-232 төрлийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь 3-112 Бк/кг хэмжээтэй байгаа нь мөн хатуу материалыг хяналтаас чөлөөлөх түвшинд буюу цацрагийн хяналтын байгууллагын аливаа хяналтаас бүрэн чөлөөлөгдөх, цацрагийн тусгай хяналт шаардагдахгүй, аюулгүй түвшин байна. Карьерын хөрс, хүдэр, Хаягдлын аж ахуйн цагаан тоос, металл хайлуулах зуухны тоосны хатуу хаягдал зэрэг хатуу хаягдал, материалын радийн эквивалентын нийлбэр идэвх нь хамгийн бага буюу орон сууцны болон нийгэм ахуйн бүх төрлийн барилга байгууламжид ашиглаж болох барилгын материалд тавигдах шаардлагыг хангаж байна. Дулааны цахилгаан станцын нүүрсний үнсний радийн эквивалентын нийлбэр идэвх нь бүх төрлийн үйлдвэр буюу зам барилгад ашиглаж болох барилгын материалд тавигдах шаардлагыг хангаж байгаа. Дулааны цахилгаан станцын нүүрсэнд агуулагдаж буй U-238 төрлийн цацрагийн идэвхт изотопын хувийн идэвх болон ураны агуулга нь хамгийн бага буюу ахуйн хэрэглээ, эрчим хүчний станцад болон бусад бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох нүүрсэнд тавигдах шаардлагыг мөн хангаж байна. Дөрвөн төрлийн усанд агуулагдаж буй Cs-137 төрлийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь 0.6 Бк/л буюу ундны усанд агуулагдах зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Түүнээс гадна усанд агуулагдаж буй Rn-222 төрлийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь 2-29 Бк/л буюу ундны усанд агуулагдах зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. 


-Үйлдвэрийн бүсийн хөрс болон усанд цацраг байхгүй байна гэж ойлгож болох уу?
-Цацраг идэвхт бодис 100 хувь байхгүй, огт цацраг агуулаагүй гэж ойлгож болохгүй. Дэлхийн агаар мандал, хөрс, усанд тодорхой хэмжээнд байгалийн цацраг идэвхт изотопууд агуулагдаж байдаг. Газар зүйн байршил, тухайн газрын онцлог зэргээс хамааран цацрагийн идэвхт изотопын агуулга нь янз бүр. Тиймээс “Цацрагийн аюулгүйн норм”, “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандарт зэрэгт чөлөөлөх түвшин болон зөвшөөрөгдөх хэмжээ гэж заагаад байгаа юм л даа. Иймээс үйлдвэрлэлийн бүсийн хөрс, ус болон дээр дурдсан бусад материалд агуулагдаж буй байгалийн болон зохиомол цацраг идэвхт бодисын агуулгын түвшин нь чөлөөлөх ба зөвшөөрөгдөх хэмжээнд буюу аюулгүй хэмжээнд байна гэж ойлгож болно.
-Баярлалаа 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 27
2023-12-09 | бямба гараг
Нар 08:29 минутад мандаж 16:59 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын зургаан цагаан цагаагчин үхэр өдөр

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-06
-4°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-12-07
-3°C
Цас
Салхи: 7м/сек
-10°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
2023-12-08
-14°C
Үүлэрхэг
Салхи: 6м/сек
-18°C
Цас
Салхи: 7м/сек
2023-12-09
-15°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
-25°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-12-10
-16°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-24°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3430.52 -0.0018 %
EUR 3707.36 -0.0112 %
GBP 4325.89 +0.0044 %
RUB 37.55 -0.0317 %
CNY 479.96 -0.0009 %
KRW 2.61 -0.0077 %
CAD 2528.58 +0.0076 %
NZD 2108.74 +0.0132 %
AUD 2254.54 -0.0002 %
JPY 23.36 +0.0154 %
HKD 438.84 -0.0049 %
SGD 2561.24 -0.0001 %
CHF 3923.73 +0.0094 %
SEK 327.92 +0.0022 %
TRY 118.68 -0.0029 %
THB 97.18 +0.0031 %