Наадмын өнгө

Монгол түмний их баяр цэнгэл наадам айсуй. Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд баялаг бүтээхийн зэрэгцээ зөв амарч, өөрийн сонирхол, ур чадвараа хөгжүүлэн сайхан нааддаг. Эрдэнэтийн уурхайчдын дундаас Монгол Улсын гарди Ц.Цэрэнпунцаг, харцага Н.Саранцогт, начин Ө.Батзул, Монгол Улсын дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүү, даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, даян мэргэн Ц.Баасанхүү, Б.Ёндон, Д.Дэмбэрэлсайхан, мэргэн З.Сүлдболд, гарамгай харваач Х.Баасанхүү, Э.Энхтөр, П.Хаданчулуун, гоц харваач Д.Мөнхбаатар, Монгол Улсын манлай уяач Д.Дэлгэрбаяр, алдарт уяач Д.Батчулуун, Д.Баясгалан нарын алдар цолтнууд төрөн гарч, Орхончуудын төдийгүй Монгол түмний бахархал болсон. Тэдний үргэлжлэл болох залуу бөх, уяач, харваачдын төлөөлөлтэй уулзаж, наадмын бэлтгэлээ хэрхэн хангаж буй талаар цөөн хором ярилцлаа. 

Т.ЧУЛУУНГЭРЭЛ: Эрдэнэтдээ нэг түрүүлж, тав шөвгөрсөн

Ил уурхайн Зам овоолгын хэсгийн бульдозерын машинч, Аймгийн арслан Т.Чулуунгэрэлийг ээлжээс буугаад бэлтгэлдээ гарах гэж байхад нь “барьж авч” уулзсан юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн бөхчүүд наадмын бэлтгэлд хаана гарсан бэ? 
-Хангарди спорт клубийн 20 гаруй бөх зургадугаар сарын 20-ноос нэгдсэн журмаар “Цуурайн ам”-нд бэлтгэлд гарсан. Тэнд долдугаар сарын 9 хүртэл бэлтгэл сургуулилтаа хийнэ. Дасгалжуулагч С.Лхагвабаатар ахалж, Н.Энхцогт багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. 
-Бэлтгэл хэр ханаж байна даа? 
-Өө, гайгүй дээ. Саяхан Эрдэнэт үйлдвэрийнхээ “Монгол наадам”-д барилдаад шөвгөрсөн. Сорилго барилдаан болж, өөрийгөө мэдрэх боломжийг олгосон гэх үү дээ. 
-Энэ жилийн наадмын өнгийг хэрхэн харж байна? 
-Энэ жил олон аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тиймээс Орхон аймгийн наадамд олон бөх ирж барилдах байх. Ер нь Эрдэнэтийн наадам өргөн дэлгэр сайхан болох болов уу. Залуучууд бэлтгэл сургуулилтаа сайн хангаж байна. Наадмын өдөр хэн одтой, өнгөтэй байна. Тэр бөх л түрүүлэх байх даа. 
-Цолонд хүрэх найдлагатай ямар бөхчүүд байна вэ? 
-Эрдэнэт үйлдвэрээс гэвэл Сумын заан Отгонтэнгэр, Мөнхбаяр нарын залуучуудад найдлага тавьж байна. Цолонд хүрэхээр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Олон газрын бөхчүүд ирэх болохоор хэн сайн нь гарч, цолоо авна даа. 
-Та өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ? 
-Эрдэнэтдээ нэг түрүүлж, тав шөвгөрч, улсад гурав давсан амжилттай явна. 2012 онд Орхон аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн. 
-Аав нь бөх хүн байдаг байх аа? 
-Аав маань Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилласан, Аймгийн арслан цолтой В.Тавхай гэж хүн бий. Ил уурхайд ажилладаг. Аавынхаа залгамж халааг хүү нь аваад барилдаж байна. Би бас Ил уурхайд ажилладаг. Зам овоолгын хэсгийн бульдозерын машинчаар ажиллахын зэрэгцээ мастер амраадаг. 
-Ээлжийн амралтаа авсан уу? 
-Аваагүй. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийж байна. Ачаалал их ч болоод л байгаа. Ер нь уурхайд ээлжийн ажлаа хийгээд барилдана гэдэг хүнд. Ямар ч байсан залуучуудтай үзнэ дээ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо, Эрдэнэт хотынхоо ард иргэддээ түүхт ойн баяр наадамдаа сайхан наадаарай гэж мэндчилгээ дэвшүүлье. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье! 
-Баярлалаа. 


Ц.ГАНСҮХ: Морьд маань өнгөтэй, уяанд эвтэй байна

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн оосорлогч, залуу уяач Ц.Гансүх энэ жил зургаан насны морь уяж байна. 


-Морь хурдан, уяа эвтэй байна уу? 
-Сайхан зусаж байна уу. Уяа эвтэй сайхан байна аа. 
-Та хурдан морьтой хэзээнээс холбогдсон бэ? 
-Би Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн. Хүүхэд байхдаа, бүр тав, зургаан настайгаасаа хурдан морь унасан. Том болоод унаачаас хасагдаад, морь уяж эхэлсэн дээ. Ер нь ихэнх уяачдын зам мөр ийм байдаг. 
-Танай уяан дээр ямар угшлын адуунууд байна? 
-Голдуу өөрийн унаган адуу байна даа. Би Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллаад, 14 жил болж байна. Ажил хөдөлмөр жигдрээд ирэхэд өөрийн хобби сонирхолдоо хөтлөгдөөд нутгаасаа унаган адуунуудаа авчирсан. Энэ жилийн тухайд зургаан насны морь уяж байна. Эрдэнэт үйлдвэрийн маань удирдлагууд наадмаар сур харвадаг, морь уралдуулдаг, бөх барилддаг ажилчдаа дэмжиж, ажлаас нь чөлөөлж нөхцөл боломжоор хангаж өгдөгт маш их баярладаг. Амжилтын гараа эндээс эхэлж байгаа юм. 
-Өмнө нь хэр зэрэг амжилттай наадаж байв? 
-Улсын наадамд морь айрагдуулж чадаагүй боловч аймаг, сумын наадамд айраг, түрүү авч байсаан. Гэхдээ би өөрийнхөө нэр дээр нэг их цоллуулаад байдаггүй. Миний морь л давхиж байвал сэтгэл ханачихдаг. 
-Энэ жилийн онцлог?
-Манай Эрдэнэт нутагт үнэхээр сайхан зун болж байна. Нар, хур тэгш, ногоо элбэг, морь уяж байгаа бидэнд тааламжтай байна. Морьд маань өнгөтэй, уяанд эвтэй байгаа. Шөнө чийг өгөөд, өдөр нь нар гараад сайхан. Энэ жил Орхон аймгийн морьд бяртай байхаар харагдаж байна. 
-Хаагуур наадах вэ? 
-Эрдэнэтийн наадамдаа л уралдана даа. Алдартын наадам, сорилго уралдаанд гурван бага нас уралддаг. Тэрэнд морьдоо тавина. Сорилго уралдаанд морьд ямар байхаас шалтгаалаад хаашаа наадахаа шийднэ дээ. 
-Нэг гал болж ажилладаг уяачид бий юу? 
-Эхлээд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан ахтай хэдэн жил гал уяа явсан. Сүүлийн жилүүдэд өөрөө дагнан уяж байна. Энэ жил Орхон сумын уяач Төмөрөө, Поло гэж хоёр залуутай хамтран уяж байгаа. Морь уяна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр болчихлоо. 11-р сараас хойш моринд ажил хийгээд, хойтон жил нь наадамд уралдахад үр дүн гардаг болсон. Дээхэн үед намайг унаач хүүхэд байхад тавдугаар сарын сүүлээр мориндоо ажил хийж хөнгөрөөгөөд, зургадугаар сарын 10-даар морьдоо барьж уядаг байсан бол одоо байнгын бэлтгэлтэй тамирчин шиг болгож байж амжилт үзүүлнэ. Түүнээс гадна тухайн жилийн наадмын өнгө гэж байна, морины өөрийн өгөгдөл гэж байна. 
-Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн уяачдаас хэний морь өнгөнд давхих бол...?
-Манай Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгээс Аймгийн алдарт уяач болсон Д.Үйлсээ маань алдартынхаа найрыг хийж уралдаан зохион байгуулсан. Шинэхэн Алдартын морьд хурдан давхиасай гэж хүсэж байна. 
-Баярлалаа. Хурд хургаг болтугай. 

О.УУГАНБАЯР: Нумаа мэдэрч харвахыг хичээнэ 


Нэгэн цагт шагайн харваагаар Гоц мэргэн цол хүртэж явсан залуу өнөөдөр сурын спортын мастерын болзол хангатлаа өөрийнхөө сонирхол авьяасыг өргөжүүлэн хөгжүүлж, өсөж дэвжжээ. Тэр бол Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн Белазын жолооч О.Ууганбаяр юм.


 

-Сурынхан хаана бэлтгэл хийж байгаа вэ? 
-“Хангарди” клубийн харваачид наадмын бэлтгэлд “Цуурайн ам”-нд гарсан. Эрдэнэт үйлдвэр маань жилийн жилд харваач, уяач, бөхчүүдээ нэгдсэн журмаар наадмын бэлтгэлд хамруулдаг. Зарим нь бэлтгэлийн бааз дээр, нэг хэсэг нь төв суурин газраа бэлтгэлээ базааж байна. Манай Орхон аймаг, “Хангарди” клубийн харваачид Монгол Улсын дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүү мэргэний удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. 
-Энэ жил манай харваачдын оноо хэр байгаа вэ? 
-Өндөр байгаа. 2023 оны Улсын аваргын тэмцээнд багаараа түрүүллээ. Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан маань түрүү байр эзэлсэн. Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр хасаа харвааны шилдэгт бослоо. Монгол Улсын гарамгай харваач Э.Ганчулуун, Спортын мастер Мөнх-Эрдэнэ дүү маань мөн шилдэг харваанд бослоо. Ер нь манай харваачид их сайн байгаа.  
-Та сурын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? 
-Би 2021 оноос эхэлсэн, шинэ харваач шүү дээ. Гурав дахь зуны нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хавар болсон Говийн догшин хутагт Данзанравжаагийн мэлмий нээсний 220 жилийн ойн наадамд амжилт үзүүлж, спортын мастерын болзол хангасан. Сур харвааны хамгийн гол хүн багш байдаг. Миний багш Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн цахилгаанчин, Аймгийн мэргэн, Спортын мастер Н.Бат-Эрдэнэ гэж залуу бий. 
-Наадамд харвахдаа юуг илүү анхаарна гэж төлөвлөж байна?  
-Нумаа мэдэрч харвахыг хичээнэ. Нум халуунд зөөлөрч, хүйтэнд хатуурдаг. Цаг агаарын байдал, салхины чигийг тооцож, нумаа мэдрэх чухал. Тиймээс дотогшоо чимээлж, өөрийгөө мэдэрнэ гэдэг гол шалгуур. Үүнийг давж чадвал амжилт үзүүлнэ гэж боддог.
-Чансаа өндөр Эрдэнэтийн харваачдадаа хандаж юу хэлэхсэн бол..? 
-21 аймгаас хамгийн олон мэргэнтэй нь манайх. Улсын наадмын түрүүг 15 удаа хүртэж байсан. Багаараа 14 удаа түрүүлсэн. Дөрвөн жил тутамд болдог Бүх ард түмний спортын их наадам долоон удаа зохиогдоход бүгдэд нь аваргалсан. “Хангарди”-ийн харваачид бол үнэхээр дархан аваргууд. Харваачдадаа оноо мэргэн, хараа хурц, уухай нь цээл байхыг хүсэн ерөөе. 
-Баярлалаа.      

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 27
2023-12-09 | бямба гараг
Нар 08:29 минутад мандаж 16:59 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын зургаан цагаан цагаагчин үхэр өдөр

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-06
-4°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-12-07
-3°C
Цас
Салхи: 7м/сек
-10°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
2023-12-08
-14°C
Үүлэрхэг
Салхи: 6м/сек
-18°C
Цас
Салхи: 7м/сек
2023-12-09
-15°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
-25°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-12-10
-16°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-24°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3430.52 -0.0018 %
EUR 3707.36 -0.0112 %
GBP 4325.89 +0.0044 %
RUB 37.55 -0.0317 %
CNY 479.96 -0.0009 %
KRW 2.61 -0.0077 %
CAD 2528.58 +0.0076 %
NZD 2108.74 +0.0132 %
AUD 2254.54 -0.0002 %
JPY 23.36 +0.0154 %
HKD 438.84 -0.0049 %
SGD 2561.24 -0.0001 %
CHF 3923.73 +0.0094 %
SEK 327.92 +0.0022 %
TRY 118.68 -0.0029 %
THB 97.18 +0.0031 %