Сахилгагүй сурагчаас ШИЛДЭГ ИНЖЕНЕР

     Эрдэнэт хотоос 60 км-ын алсад байрлах Ус өргөх станцууд руу сар бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй баг, бензин тос гарздан явж цахилгааны тоолуурын мэдээлэл авдаг байсан үе саяхан. Харин одоо ганц товчлуур дараад бүх мэдээллийг дотоод сүлжээгээр авах боломжтой. Энэ шийдлийг сахилгагүй сурагчаас шилдэг инженер болтлоо өсөж хөгжсөн Ганхуягийн Чимэдлхам гэх залуу гаргаж хэрэгжүүлсэн юм. Тэр энэ ажлынхаа шугамаар, гүйцэтгэгч “MCL” компанийн мэргэжилтэнтэй хамт Москва хотод сургалтад хамрагдахаар очжээ. Орос “ах нар” Г.Чимэдлхамаас санаачилж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахыг хүссэн байна. Тухайн үед 80 сая төгрөгөөр худалдан авах байсан том төхөөрөмжийг төө хэрийн жижиг төхөөрөмжөөр орлуулан шийдсэнээ тэр торох юмгүй ярив. “Шар” нөхөд яаж ийм хямд, хялбараар болгосныг гайхан, асуултаар булж байснаа “Бид танд хичээл заахгүй. Манай улсад долоо хоног зугаалж байгаад сертификатаа аваад яваарай” гэж. Харин Орост мэргэжлийн сургууль төгссөн Г.Чимэдлхамын хувьд “гудамж метрлэж”, зугаацахаас илүү мэдлэгээ тэлэх нь чухал байв. Их ч зүйлийг сурч, судалж ирсэн гэдэг. Ирээд Дулааны цахилгаан станц, Хаягдлын аж ахуй, Эргэлтийн усны насосны станцууд гээд үйлдвэрийн бүсээс захдуу оршдог байгууламжуудад цахилгаан эрчим хүчний тоолуурын шинэ программ нэвтрүүлж, автоматжуулснаар хэрэглээг цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлсэн юм. Ингэж тэр Зууны манлай үйлдвэрийн Шилдэг залуу ажилтны шагналыг “бярдаж” авсан. 
     Г.Чимэдлхам хүүхэд байхдаа хөдөлгөөнтэйгөөр тогтохгүй сахилгагүй сурагчийн тоонд багтдаг, сургуульдаа “нэртэй” нэгэн байжээ. Цонх хагалсан, паар хагалсан, хүүхдийн толгой хагалсан хэргийн эзэн нь тэр байдаг байв. Орос хэлний хичээлд бүр дургүй, хоёр чих нь гадаад хэлэнд таг битүү байсныгаа одоо тэр дурсан, инээж сууна. Орчин үеийн сэтгэл судлаачид сэтгэлгээ нь хоригдоогүй, сахилгагүй хүүхэд харин ч сайн, чигээр нь орхи гэж зөвлөдөг. Хэлэх үг, хийх үйлдэлдээ итгэлтэй, өөрийнхөөрөө байх нь ирээдүйн манлайлагч, удирдагч болохын шинж гэнэ. Г.Чимэдлхамын зам мөр үүнийг нотлох мэт. Түүний аав, ээж ганц хүүгээ их зарчимтай, тооцоотой, ухаан зарж өсгөсөн гэлтэй. Хэдийгээр хоёулаа Эрдэнэт үйлдвэрийн өндөр цалинтай баяжуулагч байсан ч ганц хүүгээ эдэнд умбуулж, амттанд бялууруулж, цамаан занд сургаагүй. Үеийн хөвгүүд нь унадаг дугуйтай жирийж явахад, Г.Чимэдлхам “эхлээд сурчхаад, дараа нь дугуй авхуул” гэсэн эцгийн даалгавартай харж зогссон. Хүссэндээ чи өөрийн чадлаар хүрэх ёстой, аливаа ажлыг эхэлсэн л бол чин сэтгэлээсээ, чанартай, гүйцэт хийх хэрэгтэй гэх үзэл хандлагыг багад нь суулгасан нь өнөөдрийн шилдэг ажилтныг бүтээсэн гэж хэлж болно. 
     Г.Чимэдлхам дунд ангид байхдаа цагаан нөмрөгт эмч болохыг мөрөөдөж, гүнзгийрүүлсэн сургалттай химийн ангийг сонгосон ч түр зуурын шохоорхол байсныг цаг хугацаа харуулсан. Ахлах ангийн сурагч болох үеэсээ амьдралыг арай бодитой харж дүгнэн, басхүү хичээх болжээ. Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбар, тэр дундаа аав, ээж нь бүхий л насны хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулсан Эрдэнэт үйлдвэр сэтгэлийг нь далдхан татах болов. Гэхдээ тэр гэртээ ховорхон тухалдаг ээлжийн ажилтай ээж шигээ краны машинч, аав шигээ конвейерийн машинч болохыг хүссэнгүй. Хүүхэд байхдаа аав, ээжийгээ олон цагаар хүлээж, ганцаарддаг байсан нь нөлөөлсөн ч байж мэдэх. Ямартай ч уул уурхайн өөр мэргэжилтэй болох хүсэлтэй, юм эвдэж, угсарч, “монголчлох” дуртайг нь аав нь анзаарч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цагаач гуай дээр дагуулан очиж зөвлөгөө авчээ. Хашир уурхайчин “Хэрэв хүү нь баяжуулагч, металлургич болохыг зорихгүй байгаа бол цахилгаанчин зүгээр биш үү” гэсэн чиг заасан нь оносон. Тэрээр Эрхүү хотын Техникийн их сургуулийн цахилгаан автоматжуулалтын инженерийн ангид элсэн суралцаж, тэгээс эхэлсэн орос хэл нь жилийн дараа гэхэд түвшин ижил үнэлэгдсэн хүүхдүүдийнхээ эхэнд эрэмбэлэгдэх хэмжээнд хүрэв. Мөн 500 гаруй оюутныг эгнээндээ нэгтгэсэн Монгол оюутны холбооны Тэргүүнээр сонгогдов. Энэ бүхэн түүний хичээл зүтгэл, зөв үйл мөр, бодол сэтгэлийнх нь үр, үнэлгээ байлаа. Г.Чимэдлхам мэргэжлийн сургуулиа магистр зэрэгтэй, мэргэшсэн инженер цолтой төгссөн цөөхөн оюутны нэг. Эх орондоо ирсэн даруй нь “Монгол Алт”, “MCS” компаниас ажлын урилга ирж байсан ч тэр голомт залгах хүний ганц хүүгийн үүргээ ухамсарлан аав, ээжийнхээ дэргэд байх ачлалт сонголт хийсэн ухаан.
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдэг залуу ажилтны шагналыг гардуулах үеэр хөтлөгч ГАНХУŸГИЙН ЧИМЭДЛХАМ хэмээх алдрыг дэлхийн дайдад ч дуулдахаар цуурайтуулахад сэтгэл нь ихэд огшсон гэнэ. Тайзан дээр догдолж зогсохдоо, хүүхэд байхдаа аягаа дутуу угаан, ээждээ аливаа ажлыг хэнд ч гологдохгүйгээр хийж сур гэж зэмлүүлэн дахин дахин угаадаг байснаа, элдвийг сонирхон далийх өсвөр насанд нь аав нь заал руу дагуулан явж, волейболын спортод дурлуулсныг, аймгийн шигшээ багт тоглон ялж, ялагдаж явснаа, ажлын талбарт гарсан шинэхэн цахилгаанчин аюулгүй байдлын зааварчилгааны номыг орос хэлнээс орчуулсныг одоо хүн бүр хэрэглэж байгааг, хайртай ханьтайгаа учирч, үрийн зулай үнэрлэн баярласнаа, аавыгаа хүнд өвчнөөр алдахаас айж, тэвдэж явснаа сэтгэлдээ зураглан харсан. Илүү хичээх,  үлгэрлэх хэрэгтэй гэдгийг харин өөртөө шивнэсэн болов уу. 
    “Өнөөдрийн мэдлэг маргаашийн амжилт” гэх үзлийг эрхэмлэдэг шилдэг инженер маань үндсэн ажлынхаа зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн хамгийн өнөр бүл болох Залуучуудын холбоог удирдан, мянга мянган залуусын дуу хоолой, итгэл найдвар, туг нь болж явна. Мөн сайн аав, сайхан хань, сэтгэлтэй хүүгийн үүрэг ачааг дөмөгхөн дааж, өөрийгөө хөгжүүлэн урагшилсаар...

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 27
2023-12-09 | бямба гараг
Нар 08:29 минутад мандаж 16:59 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын зургаан цагаан цагаагчин үхэр өдөр

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-06
-4°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-12-07
-3°C
Цас
Салхи: 7м/сек
-10°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
2023-12-08
-14°C
Үүлэрхэг
Салхи: 6м/сек
-18°C
Цас
Салхи: 7м/сек
2023-12-09
-15°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
-25°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-12-10
-16°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-24°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3430.52 -0.0018 %
EUR 3707.36 -0.0112 %
GBP 4325.89 +0.0044 %
RUB 37.55 -0.0317 %
CNY 479.96 -0.0009 %
KRW 2.61 -0.0077 %
CAD 2528.58 +0.0076 %
NZD 2108.74 +0.0132 %
AUD 2254.54 -0.0002 %
JPY 23.36 +0.0154 %
HKD 438.84 -0.0049 %
SGD 2561.24 -0.0001 %
CHF 3923.73 +0.0094 %
SEK 327.92 +0.0022 %
TRY 118.68 -0.0029 %
THB 97.18 +0.0031 %