Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд бүхэн аз жаргалтай байг” уриалга дор тэмдэглэлээ

     Жилийн бүрийн 6 сарын 1-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Хүүхэд бүхэн аз жаргалтай байг” утга санаан дор зохион байгууллаа. Хүүхэд бүхэн аз жаргалтай бол улс орны ирээдүй гэрэл гэгээтэй байх учиртай. Чухам энэ утга агуулгыг дэвшүүлж, Эрдэнэтчүүд хотынхоо төв талбайд хүүхэд багачуудаа баярлуулж, дуу хуур, инээд хөөр цалгисан баяр баясалтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.  

     “Сүүлийн жилүүдэд “ковид” цар тахлын улмаас олон нийтийн төвлөрсөн үйл ажиллагаа, тэр тусмаа хүүхдийн баярын арга хэмжээ хязгаарлагдмал байв. Харин цар тахлын аюул харьцангуй алсарсан тул энэ жил хүүхдийн баярын үйл ажиллагааг Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гэж уг арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх Эрдэнэт үйлдвэрийн Ажлын хэсгийн ахлагч, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны дарга Д.Эрдэнэбат онцлов. 

     Эрдэнэт үйлдвэр “Хүүхэд бүхэн аз жаргалтай байг” баярын үйл ажиллагаанд зориулан дөрвөн хэсэгт тоглолтын тайз засчээ. А.Амарын талбай, хотын төв зам дагуу Орхон аймгийн Номын төв, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны чанх урд эдгээр тайз байрлав. Тайз тус бүрд Соёл урлагийн цогцолборын ажилтнууд болон хамтран зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны тэргүүлэгч залуус дуу бүжиг, шүлгийн уралдаанд оролцох хүүхэд багачуудыг насны ангиллаар бүртгэж, уралдааны зохион байгуулалтыг хариуцсан. Энэ зохион байгуулалт нь баярын үйл ажиллагаанд олон хүүхэд багачуудыг оролцуулах,  хүүхэд бүрийг баярлуулах өргөн  боломж нээсэн тааламжтай шийдэл болсныг аав ээжүүд онцлон ярьж байсан юм. 

     Эрдэнэт үйлдвэрийн баярын хөтөлбөрийн хүрээнд Соёл урлагийн цогцолборынхон дуу, бүжиг, шүлэг, гар зурагийн уралдаан,  Спорт цогцолбороос талбайд ирсэн хүүхдүүдийн дунд дугуй, корнхолл, хөл бөмбөг, сагсан бөмбөг, бадминтон зэрэг 8 төрлийн тэмцээнийг зохион байгуулж, нас насны аваргуудад медаль өргөмжлөл, бэлэг гардуулсан.  Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төв, 19 дүгээр сургууль, Орос цэцэрлэг, Соёл урлагийн цогцолборын дугуйлангийн авьяаслаг хүүхдүүдийн нэгдсэн урлагийн тоглолт боллоо. Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид, аав ээж, ах эгч, найз нөхөдтэйгөө шинэ дурсамж бүтээхээр ирсэн хүүхэд багачуудынхаа баяр дээр баяр нэмж, уран бүтээлийн дээжээс өргөн толилуулав. Эрдэнэтийн багачууд энэ жилийн хүүхдийн баяраа ийнхүү хамтдаа, хөгжилтэй, дурсамжтай тэмдэглэлээ. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 18
2023-10-02 | даваа гараг
Нар 06:52 минутад мандаж 18:31 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын хоёр хар харагчин могой өдөр

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-02
7°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2023-10-03
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-2°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
2023-10-05
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
10°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3459.5 +0.0000 %
EUR 3667.59 +0.0088 %
GBP 4232.18 +0.0065 %
RUB 35.6 -0.0020 %
CNY 473.81 +0.0004 %
KRW 2.57 +0.0078 %
CAD 2572.6 +0.0045 %
NZD 2084.35 +0.0145 %
AUD 2240.72 +0.0167 %
JPY 23.23 +0.0026 %
HKD 441.89 -0.0004 %
SGD 2539.55 +0.0069 %
CHF 3799.56 +0.0108 %
SEK 319.02 +0.0179 %
TRY 126.12 -0.0002 %
THB 94.82 +0.0082 %