“Самсунг Си энд Tи” корпорацын дэд ерөнхийлөгч Юн Хонг Сук төлөөлөгчдийн хамт Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

     Технологийн дэвшил, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Солонгос улсын “Самсунг Си энд Tи” (Samsung C&T) корпорацын дэд ерөнхийлөгч Юн Хонг Сук (Yoon Hong Suk) тэргүүтэй тус корпорацын төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт айлчиллаа. Төлөөлөгчид Ил уурхай, Баяжуулах үйлдвэрээр орж, уурхайн олборлолт болон хүдэр боловсруулалтын явц, үйл ажиллагаатай танилцав. Зочдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ болон холбогдох албаны хүмүүс угтан авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тайлбарлан, мэдээлэл өглөө.  

Эрдэнэт үйлдвэрт анхны айлчлалаа хийж буй “Самсунг Си энд Tи” корпорацын дэд ерөнхийлөгч Юн Хонг Сук, үйлдвэрлэлийн бүсэд ирэхэд хамгийн түрүүнд маш том бүтээн байгуулалт юм байна гэсэн бодол төрснөө энэ үеэр хуваалцсан. Тэрээр “Үйлдвэрлэлийн үйл явц маш нарийн горим, системтэй, түүний дагуу тасралтгүй ажиллаж байгааг харахад бахархалтай байна. Өмнө нь манай корпорацын удирдлагууд Эрдэнэт үйлдвэрт зочилж байсан. Биднийг ирэхэд үргэлж найрсаг угтан авдаг, олон жилийн хамтын ажиллагаатай, найдвартай түнш Эрдэнэт үйлдвэрийнхэндээ талархахын зэрэгцээ энэ удаагийн айлчлалаараа үйлдвэрлэл энд хэрхэн явагдаж буйг газар дээр нь үзэж, цаашдын хөгжлийн талаар ярилцаж, санал солилцох болсондоо их баяртай байна” гэж сэтгэгдлээ ярилаа. 

“Самсунг Си энд Tи” корпорацын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн ногоон бүтээн байгуулалт Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвтэй танилцаж, “Эрдэнэт-түүхэн замнал” музейг үзэж сонирхлоо. 

 Тус корпорацын дэд ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь түнш байгууллагынхаа үйлдвэрлэлийн талбар дээр өөрийн биеэр ирж танилцах, удирдлагуудтай уулзаж, санал бодол солилцох, улмаар Эрдэнэт үйлдвэр болон “Самсунг Си энд Tи” корпорац хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хөгжүүлэх зорилготой юм. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 18
2023-10-02 | даваа гараг
Нар 06:52 минутад мандаж 18:31 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын хоёр хар харагчин могой өдөр

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-02
7°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2023-10-03
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-2°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
2023-10-05
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
10°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3459.5 +0.0000 %
EUR 3667.59 +0.0088 %
GBP 4232.18 +0.0065 %
RUB 35.6 -0.0020 %
CNY 473.81 +0.0004 %
KRW 2.57 +0.0078 %
CAD 2572.6 +0.0045 %
NZD 2084.35 +0.0145 %
AUD 2240.72 +0.0167 %
JPY 23.23 +0.0026 %
HKD 441.89 -0.0004 %
SGD 2539.55 +0.0069 %
CHF 3799.56 +0.0108 %
SEK 319.02 +0.0179 %
TRY 126.12 -0.0002 %
THB 94.82 +0.0082 %