Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй

     Монголын тогоочдын холбооноос жил бүр зохион байгуулдаг Төвийн болон Хангайн бүсийн аймгуудын тогооч, зөөгчдийн ур чадварын “Хүсэхүй цом-2023” уралдаан энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болж, оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ тэмцээнд манай аймгийн 21 тогооч, зөөгч 12 төрлөөр оролцож, нийт 32 медаль хүртэн, аймгуудын нэгдсэн дүнгээр Орхон аймаг тэргүүн байр эзэлсэн байна. Бид Эрдэнэт үйлдвэрийн багийг ахалсан “Сэлэнгэ” амралтын баазын Хоол үйлдвэрлэлийн хэсгийн эрхлэгч, Монгол Улсын мастер тогооч, Олон улсын шүүгч Б.Байгальмаатай уулзаж, тэмцээний сонин сайхнаас ярилцлаа. 

-Та бүхэнд баяр хүргэе. СААЖЦ-ын баг энэ уралдаанд ямар бүрэлдэхүүнтэй оролцов?

-Баярлалаа. Манай СААЖЦ-ын баг “Сэлэнгэ” амралтын баазын хоол үйлдвэрлэлийн хэсэг, Нийтийн хоолны хэсгийн “Москва-Петушки” рестораны тогооч нар цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. Уламжлалт энэ уулзалт-тэмцээн тогооч, хоол үйлдвэрлэгч бидэнд их өгөөжтэй, ач холбогдолтой байдаг. Газар газрын шилдэг тогооч, зөөгч нар цугларч, туршлагаа солилцож, ур чадвар, мэдлэг мэдээллээ хуваалцдаг юм.     

-Тэмцээн ямар төрлөөр явагдаж, та бүхэн хэрхэн оролцсон бэ? 

-Бид цэцэрлэг болон сургуулийн хүүхдийн хоол, эмнэлзүйн хоол, нарийн боов, ресторан-зоогийн газар, нийтийн хоол, “капитан”-ууд буюу ахмад тогоочдын, “Гран-При” шалгаруулалтад өрсөлдлөө. Манай цогцолборын тогооч Ж.Энхнадмид, П.Сарангэрэл, З.Мягмарсүрэн гурав “капитан” буюу ахмад тогооч нарын багийн төрөлд Алтан медаль хүртэж, “Алтан цом”-ын эзэд болцгоолоо. Зөөгчдийн төрөлд “Сэлэнгэ” амралтын баазын зөөгч Б.Мөнхцацрал маань Тэргүүн байр эзэлж, Алтан медаль гардсан. Нарийн боовны төрөлд Нийтийн хоолны хэсгийн Москва-Петушки рестораны тогооч Т.Солонго Мөнгөн медаль, Н.Болорчимэг Хүрэл медалийн эзэд болсон сайхан амжилт гаргалаа. Мөн гэрийн даалгаварт өгөгдсөн “Орон нутгийн брэнд хоол”-ны үзэсгэлэн гаргах өрсөлдөөнд бид Тэргүүн байр эзэлж ээлжит Алтан медалиа гардлаа. 

-Та бүхний бэлтгэсэн брэнд бүтээгдэхүүний онцлог юу байв?

-Гэрийн даалгаварт орон нутгийн брэнд хоолоор үзэсгэлэн гаргаж өрсөлддөг. Жил бүрийн тэмцээний үеэр манай брэнд бүтээгдэхүүн оролцогч, шүүгчдийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ ч утгаараа манайхаас дэлгэн үзүүлэх бүтээгдэхүүнийг сонирхон хүлээдэг болсон байх. Бид цагаан идээгээр хийсэн амттаны цуглуулга, шарж амталсан үхрийн болон хонины өвчүү, нарийн боов зэрэг бүтээгдэхүүний дээжээсээ дэлгэсэн. Ер нь “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан мэддэг л дээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон Олон улсын тогоочдын тэмцээнд багаараа амжилттай оролцсон. Манай брэнд бүтээгдэхүүн болох бүтэн үхрийн шарсан мах, бүтэн хонины битүү шарсан мах, бусад амттаныг гадаад, дотоодын зочид, оролцогчид ихэд таашаасан. 

-Төвийн болон Хангайн бүсийн аймгуудын гэж тодотгосон. Бусад бүсэд энэ тэмцээн болж байгаа юу? 

-Говийн болон баруун аймгуудын бүсийн тэмцээн удахгүй Баянхонгор аймагт болно. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Сүхбаатар аймагт болсон Талын бүс буюу зүүн аймгуудын “Боорчийн цом” хэмээх тэмцээнд манай СААЖЦ-ын дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан И.Жаргалсайхан бид хоёр шүүгчээр оролцсон.

-Та, манай улсад тийм ч олон байдаггүй Олон улсын шүүгч зэрэглэлтэй, Мастер тогооч. Олон улсын шүүгчийн болзлыг хэрхэн биелүүлдэг вэ?

-Энэ зэрэглэлийг Дэлхийн тогооч нарын холбооноос олгодог юм. Үүнийг авахын тулд олон улсын уралдаан тэмцээнүүдэд тодорхой амжилт гаргасан байх, сургалтад хамрагдан, шалгалт өгч Солонгос улсад төвтэй Азийн тогооч нарын холбооноос тодорхойлсноор “А” болон “В” зэрэглэлтэй Олон улсын шүүгчийн эрх авдаг. 

-Танай хэсгийн цаашдын зорилт юу вэ?

-Амрагч, үйлчлүүлэгчдээ шимт чанартай, шинэлэг сайхан хоолоор үйлчлэх нь бидний зорилт. Иймийн тулд өөрсдийгөө байнга хөгжүүлж, суралцах хэрэгтэй болдог. Улс, бүсийн төдийгүй Олон улсын уралдаан тэмцээнд тогтмол оролцож, олон орны шилдэг тогооч нартай өрсөлдөж, тэднээс суралцан, ур чадвар мэдлэг мэргэжлээ зогсолтгүй дээшлүүлж байх хэрэгтэй юм л даа. Ирэх 9-р сард Нийслэлд Тогооч нарын олон улсын тэмцээн болно. Энэ тэмцээнд СААЖЦ-оосоо баг бүрдүүлэн оролцохоор бэлтгэж байна. 

-Баярлалаа. Та бүхэнд улам их амжилт хүсье.

-Баярлалаа. Ерөөл оршиг ээ.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 18
2023-10-02 | даваа гараг
Нар 06:52 минутад мандаж 18:31 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын хоёр хар харагчин могой өдөр

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-02
7°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2023-10-03
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-2°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
2023-10-05
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
10°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3459.5 +0.0000 %
EUR 3667.59 +0.0088 %
GBP 4232.18 +0.0065 %
RUB 35.6 -0.0020 %
CNY 473.81 +0.0004 %
KRW 2.57 +0.0078 %
CAD 2572.6 +0.0045 %
NZD 2084.35 +0.0145 %
AUD 2240.72 +0.0167 %
JPY 23.23 +0.0026 %
HKD 441.89 -0.0004 %
SGD 2539.55 +0.0069 %
CHF 3799.56 +0.0108 %
SEK 319.02 +0.0179 %
TRY 126.12 -0.0002 %
THB 94.82 +0.0082 %