Ц.БАТБОЛД: Зэсийн баяжмалын хамгийн сүүлийн үеийн даралтат шүүлтүүрийг Монголд анх удаа суурилуулж байна

     Эрдэнэт үйлдвэрийн Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэг дээр Зэсийн баяжмалын хуучин даралтат шүүлтүүрийг Япон улсын “MCDGC-H1500x94” маркийн даралтат шүүлтүүрээр солих ажил ид өрнөж байна. Энэхүү ажлын явцын талаар Шүүн хатаах хэсгийн дарга Ц.Батболдоос тодрууллаа. 

-Зэсийн баяжмал шүүх даралтат шүүлтүүр суурилуулах ажил хэзээ эхлэв, ажил ямар шатанд явна?

-Манай хэсэг дээр Зэсийн баяжмалын даралтат шүүлтүүрийг сольж, Япон Улсын өндөр хүчин чадалтай даралтат шүүлтүүр тавих ажил ид өрнөж байна. Энэ ажил 4-р сарын 24-нөөс эхэлсэн. Одоогоор хуучин шүүлтүүрээ буулгаж байна. Өнөөдрийн байдлаар Засвар, угсралтын цехийн дөрвөн бригад хоёр ээлжээр өглөө 8-16, 16-24 цаг хүртэл, ХМТАЦ-ын БҮТАХ-ийнхэн уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн манай хэсгийн засварын болон цахилгааны бригадынхан ажиллаж байна. Энэ ажил хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Бид үүнтэй холбоотойгоор богино хугацаанд хуучин шүүлтүүрээ буулгаж, шинэ шүүлтүүрээ угсарч ажилд оруулахаар зорьж байна. 

-Хүндрэлтэй асуудал юу байна?

-Шинээр суурилуулж буй тоног төхөөрөмжийг шинэ талбай бэлдээд шууд тавьчихна. Хуучин шүүлтүүрээ буулгаж байгаа болохоор жаахан удаашралтай байгаа. Бид хуучин шүүлтүүрээ дахин ашиглах зорилгоор деталиудыг нь боолтуудаар нь тайлж байна. Аль болох эвдэхгүйгээр авч байгаа болохоор засварын ажил жаахан удаашрах маягтай. Гэхдээ бид батлагдсан хуваарийн дагуу буулгаж дуусна. ЗУЦ-ийн дарга Х.Баяраа амралтын өдрүүдэд хоёр бригадаа ажиллуулахаар шийдвэрлэсэн. Угсралт, монтаж, буулгалтын ажил явж байхад манай засварын бригадынхан хажууд нь труба шилжүүлэх, насосоо салгах зэрэг бусад ажлыг зэрэгцээд хийж явдаг. Бид 14 хоногт хуучин шүүлтүүрээ буулгаж дуусна. Үүний дараа шинээр суурилуулах ажлаа эхэлнэ. Ер нь хуваарийн дагуу ажиллаж дуусгана. 

-Шүүлтүүр хэзээ ашиглалтад орох вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Ерөнхий механикийн баталсан хуваарийн дагуу 5-р сарын 31 гэхэд шинэ шүүлтүүрээ суурилуулж дуусгана. 6-р сарын нэгнээс залгаж эхэлнэ гэсэн тооцоотой ажиллаж байна. 

-Шинэ шүүлтүүр өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

-Манайх өмнө нь АНУ-д үйлдвэрлэсэн 78 хавтантай даралтат шүүлтүүртэй байсан. Шинэ шүүлтүүр Япон улсад үйлдвэрлэсэн 94 хавтантай, хамгийн сүүлийн үеийнх. Монголд анх удаа суурилуулж буй зэсийн баяжмалын томоохон шүүлтүүр. 

Хүчин чадлын хувьд хуучин шүүлтүүр цагт 70-100 тонн баяжмал шүүдэг байсан бол энэ нь цагт дангаараа 120-130 тонн баяжмал шүүх хүчин чадалтай, өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмж. 

-Хоногт хэдэн тонн зэсийн баяжмал шүүдэг вэ?

Бид хоногт 1800-2200 тонн зэсийн баяжмал шүүх төлөвлөгөөтэй. 

-Шинэ шүүлтүүр ашиглалтад орсны ач холбогдол юу вэ?

-Энэ нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах, Нунтаглан баяжуулах хэсгүүдийн өргөтгөлүүдтэй уялдан хийгдэж байгаа. Энэхүү шинэчлэл нь Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал боловсруулах өсөн нэмэгдэж буй төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд үр өгөөжөө өгсөн томоохон ажил болж байгаа. 

-Энэ жил томоохон бүтээн байгуулалтын өөр ямар ажил хийх вэ?

-Манай хэсэг гурван тоног төхөөрөмжөө дэвшилтэт технологиор шинэчлэхээр зорьж байгаа. Үүний хамгийн томоохон бөгөөд яаралтай ажил нь одоо сольж буй Зэсийн баяжмалын даралтат шүүлтүүр. Ирэх намар молибдены өтгөрүүлэгч, молибдены даралтат шүүлтүүр шинээр суурилуулах юм.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %