Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцдэг Сар хаалтын хурал өчигдөр боллоо. Дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн үзүүлэлт хэрхэн биелсэн талаар болон энэ зун хийгдэх онцлох ажлын талаар Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзийтэй ярилцлаа. 

-Дөрөвдүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар мэдээлэл өгнө үү? 

-Тавдугаар сарын нэгний өдөр уламжлал ёсоор маркшейдер хэмжилт хийж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг бодож гаргалаа. Төлөвлөгөөнөөс 50 мянган м3 уулын цул илүү гаргаж, биелэлт 102,1 хувьтай, 8300 м3 хөрс илүү хуулж, биелэлт 100,8 хувьтай, нийт хүдэр олборлолт 108 мянган тонноор давсан, биелэлт 103,3 хувьтай гарсан. Хүдэр өгөлт +95 мянган тонн, биелэлт 103,1 хувьтай, 270 мянган тонн исэлдсэн хүдэр олборлосон нь төлөвлөгөөнөөс 13 мянган тонноор давсан. Өрөмдлөгийн хэмжээ 430 тууш метрээр давж, биелэлт 100,9 хувьтай гарлаа. Ачаа эргэлтийн хувьд 23 сая 400 мянган тонн/км гүйцэтгэлтэй. Баяжуулах үйлдвэрт 3 сая 51 мянган тонн хүдэр боловсруулсан нь 100 хувийн биелэлттэй байна. Сарын хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга, металлын агуулга өндөр байлаа. Үүнийгээ дагаад баяжмал гаргалт, металл авалт ч харьцангуй өндөр гарсан. Ер нь дөрөвдүгээр сард Баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн хүдрийн баяжигдах шинж чанар сайн байсан. Иймээс экспортод төлөвлөгөөнөөс илүү баяжмал ачлаа.   

-Тухайлбал..? 

-Дөрөвдүгээр сард хуурай жингээр 50 мянга 957 тонн зэсийн баяжмал, 499,2 тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн. Энэ нь төлөвлөгөөнөөс 1777 тонн зэсийн баяжмал, 115 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэсэн үзүүлэлттэй байна. Сарын хугацаанд 852 вагон ачсан нь төлөвлөгөөнөөс 39 вагоноор давсан. Мөн 28 багц молибдены баяжмал гадаад худалдаанд ачихаас 32 багцыг ачсан. Ингээд хуурай жингээр төлөвлөгөөнөөс илүү 2304 тонн зэсийн баяжмал, 176 тонн молибдены баяжмал экспортод ачууллаа. Ингээд дөрөвдүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100, түүнээс дээш хувиар давуулан биелүүлсэн хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье! 

-Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүрэн биелүүлэхэд тулгамдаж буй асуудал бий юу? 

-Уулын цул тээвэрлэлтийн хүнд даацын өөрөө буулгагч авто машины хүрэлцээ тааруу байгаа. Бид 2022 оны худалдан авалтын тодотголд дөрвөн нэгж өөрөө буулгагч автомашин худалдан авахаар төлөвлөсөн. Энэ оны төлөвлөгөөнд мөн зургаан нэгж авто машин шинээр худалдан авахаар тусгасан. Гэвч худалдан авалтын үйл ажиллагаа удаашралтай, тендерт оролцож байгаа компаниуд гомдол санал гаргаснаас улбаалаад 2022 оны захиалгын авто машинуудаа худалдан авч чадахгүй байна. Энэ нөхцөл байдлыг урьдчилан тооцоод нэгдүгээр улиралд хамгийн бага уулын цулын хэмжээ төлөвлөсөн байсан. Амжилттай давсан. Хоёрдугаар улирлын эхний дөрөвдүгээр сарын төлөвлөгөөг техник зохион байгуулалтын боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр тасалдалгүй биелүүлж чадлаа. 

-Техник зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажилласан бэ? 

-Наад захын дөрвөн жишээ дурдахад, бид уулын цул тээвэрлэлтийн дундаж зайг ойртуулж явж байна. Аж ахуй, үйлчилгээнд явдаг 40 тонны даацтай таван белазыг хоёрдугаар сарын нэгнээс уулын цул тээвэрлэлтэд тогтмол ашиглаж байна. Мөн 130 тонны белаз авто машиныхаа оношилгоо, үйлчилгээ, засварыг уурхайд явуулж байна. Түүнээс гадна саяхнаас бид тэсэлгээний хуваарьт өөрчлөлт оруулсан. Урд нь зөвхөн баасан гарагт тэсэлгээ хийдэг байсан бол белазын сул зогсолтыг багасгах зорилгоор долоо хоногт хоёр удаа буюу лхагва, баасан гарагт тэсэлгээ явуулж байгаа. Иймэрхүү техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр бид уулын ажлын төлөвлөгөөг биелүүлж явна. 

-Хавар, зуны бэлтгэл хангах хүрээнд онцлох ямар ажлууд хийгдэх вэ? 

-301 ажил, арга хэмжээ бүхий төлөвлөгөө бий. Одоогоор 19 хувийн гүйцэтгэлтэй явна. Хаягдлын аж ахуй дээр онцлох нэлээд ажил хийгдэнэ. Хамгийн том ажил нь шинээр 16-р далан барих. Энэ ажлын хүрээнд уулын цулаа бэлтгэж байна. Геологи, хайгуулын экспедицээс хоёр блок дээр өрөмдлөг хийж, нэг блок дээр тэсэлгээ хийсэн. Энэ сард дахин тэсэлгээ хийнэ. Мөн Хаягдлын аж ахуйн 1-р насосыг сольж байна. Дахин 18000 м3-ын хүчин чадалтай насос шинээр суурилуулна. Шүүн хатаах хэсэг дээр зэсийн даралтат шүүлтүүр шинээр солих ажил үргэлжилж байна. Дөрөвдүгээр сард төв корпусын 1А тээрмийг сольж хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан. 72 цагийн туршилт тохируулгын ажил амжилттай явагдаж, төлөвлөгөөт цагийн ачааллаа аваад хэвийн ажиллаж байна. 

-“Их зогсолт”-ыг хэзээ төлөвлөсөн бэ? Бэлтгэл хэр хангагдаж байна? 

-Бид “их зогсолт”-ыг 6-р сарын 30-ны өдрийн 20:00 цагаас долдугаар сарын 01-ний 20:00 цагийн хооронд 48 цагийн хугацаатай зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл хангаж байна. Бэлтгэл ажил он гараад эхэлсэн. “Их зогсолт”-оор нийт зургаан цехийн 616 нэр төрлийн бараа материал захиалагдсан. 78 тендер зохион байгуулах ёстой. Үүнээс 28 гэрээ байгуулагдсан байна. Нэмэлтээр 18 тендер яаралтай зохион байгуулах шаардлага үүсэж байгаа. Ерөнхий механикаар ахлуулсан Ажлын хэсэг штабын зохион байгуулалтад ороод ажиллаж байна. 

-Баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 18
2023-10-02 | даваа гараг
Нар 06:52 минутад мандаж 18:31 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын хоёр хар харагчин могой өдөр

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-02
7°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2023-10-03
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-2°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
2023-10-05
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
10°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3459.5 +0.0000 %
EUR 3667.59 +0.0088 %
GBP 4232.18 +0.0065 %
RUB 35.6 -0.0020 %
CNY 473.81 +0.0004 %
KRW 2.57 +0.0078 %
CAD 2572.6 +0.0045 %
NZD 2084.35 +0.0145 %
AUD 2240.72 +0.0167 %
JPY 23.23 +0.0026 %
HKD 441.89 -0.0004 %
SGD 2539.55 +0.0069 %
CHF 3799.56 +0.0108 %
SEK 319.02 +0.0179 %
TRY 126.12 -0.0002 %
THB 94.82 +0.0082 %