Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

 -Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орны хэмжээнд түүчээлэн дэмжсэн. Улмаар Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарьж ургуулах “том” зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг ашиглалтад оруулсан бол тун удахгүй “Хөрсний инноваци технологийн төв” нээхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тус төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Тэрбээр: Хөрсний нөөцийн төвийн зураг төслийн ажлыг бүрэн дуусгах, хэрэгцээтэй бараа материал худалдан авах тендер зарлах, тус төвийн тохижилтын ажлыг эхлүүлэх, гаднах орчныг тохижуулахыг ажил хариуцсан албаны хүмүүст үүрэг болгов. Энэ үеэр бид Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Я.Ариунзултай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий захирал болон үйлдвэрийн удирдах ажилтнууд “Хөрсний инноваци технологийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв ашиглалтад орсноор ямар ач холбогдолтой вэ?

-Энэ төвийг бид 6 дугаар сарын 22-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн өвөл нийт гурван тонн хөрс буюу анхны бүтээгдэхүүнээ гаргалаа. Мөн 100 гаруй литр бордооны цай гаргачхаад байна. Уг бордоог 50 хувиар найруулж, улмаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйнхаа модыг усална. Манай Хаягдлын аж ахуйн ойр орчмын хөрс нэлээн доройтсон учраас энэ нь хөрсөнд ялзмаг бий болгоно. Түүнчлэн модны ургалтыг нэмэгдүүлнэ, давхар хөрсөө ч сайжруулна. Энд нэг тонны 20 цагаан сав байна. 20 савнаас есөн тонн хөрс гарна гэсэн тооцоо байгаа. Цаашид 100 ийм цагаан сав тавина. Өөрөөр хэлбэл 100 тонноор үйлдвэрлэл явагдана. Энд дан хог хаягдал ашиглаж байна. 

-Ямар хог хаягдал байх уу?

-Модны навчны үлдэгдэл, хомоол, үйлдвэрийн захиргааны хоёрдугаар байрны цаасны хог хаягдлыг татан ашиглаж байна. Үйлдвэрийн захиргааны нэгдүгээр байрны ажилчдын хоолны үлдэгдэл, Ил уурхайн ажилчдын хоолны хог хаягдлыг татаж байна. Тэгэхээр хог хаягдлыг ашиглаж баялаг болгож байгаа нь өөрөө их чухал юм. Хог бол манай улсад үнэхээр их байна. Эдгээр хог хаягдлууд байгальд хүлэмжийн хий асар ихээр ялгаруулж байдаг. Энэ утгаараа хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад тус төв зохих хувь нэмрээ оруулна гэсэн үг. 

-Цаашид Хөрсний төв өөр ямар хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах вэ? 

-Микоризтой хөрс үйлдвэрлэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хөрсний дор байгаа микоризын ертөнц дээр амьдрал тогтдог. Тэдгээр микоризууд бие биедээ шим тэжээлийн бодис өгдөг. Өөрөөр хэлбэл ургамалд, хөрсөнд өгч байдаг. Иймээс хүн, амьтан амьдарч, ургамал, мөөг, мод ургаж байна шүү дээ. Микоризын ертөнцийг хамгийн ихээр үүсгэж байдаг зүйл нь мод. Тиймээс модтой газар эко систем нь дагаад сайн байдаг. Зүлэг, ногоо, ургамал дагаад гарч ирнэ. Үүнийг бид үйлдвэрлэх гэж байна. Одоо тендер зарлагдаад хэрэгцээтэй материалууд нь орж ирэнгүүт нарсны, шинэсний, гацуурын микориз үйлдвэрлэнэ. 

-Анх Эрдэнэт үйлдвэр нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд ашигласан талбайд мод тарьж эхэлсэн. Одоо улам өргөжсөөр Ойн нөөцийн генетикийн төвтэй боллоо. Цаашид Хөрсний инновацийн төвтэй болохоор бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Улс орон даяар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлагдсан. Үүнтэй уялдуулан хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэр бодлогоо гаргасан. Энэ бодлогын хүрээнд хамгийн эхний зорилго “Ойн генетик нөөц”-ийн төвтэй болох байсан. Тус төв байгуулагдсан. Дараагийн асуудал нь ямар нэг байдлаар хөрс үйлдвэрлэх явдал байсан. Тэгэхээр хөрс сайжруулах арга хэмжээ авахгүй бол үр ургахгүй. Иймээс энэхүү Хөрсний төвийг байгуулж байгаа юм. Үүний дараа үр, хөрс хоёроо нийлүүлж ургуулдаг “Мод үржүүлгийн газар” тарьц, суулгацын нөөцтэй болохыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар Хөрсний төвийн бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ бол том дэвшил. Уг төв ашиглалтад орвол экологийн болон эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Одоо Эрдэнэт үйлдвэрийн хувьд жилд 10 сая мод тарих явдал нэг их хүндрэлтэй асуудал биш болсон. 10 жилд 100 сая мод тарих асуудал хэцүү ажил гэж санагдахгүй л байна. Энэ жил гэхэд гурван сая мөчир тарина. 

-Хөрсний төвийн байрыг засаж тохижуулах талаар яригдлаа. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг өглөө. Энэ төвийн тохижилтын ажлын хүрээнд юу хийх вэ?

-Хоёр сарын дотор Хөрсний төвийг тохижуулах үүрэг өгөгдсөн. Өөрөөр хэлбэл Ойн генетик нөөцийн төвөөс модлог ургамлын үрийн мэдээллийг авдаг. Тэгвэл энэ төвөөс хөрсний талаар бүх мэдээллийг авах боломжоор хангах үүрэг өглөө. Ингэснээр иргэд бодит мэдээлэл авах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, нэг иргэн хашаандаа мод тарилаа гэхэд ямар хөрс байна, юу хийх ёстой юм, хэрхэн яаж сайжруулахыг эндээс мэддэг байх хэрэгтэй. Энэ чиглэлийн дагуу ажиллана. Өөрөөр хэлбэл эндээс мэдээлэл авна. Мөн хөрсөө авна. Түүнчлэн өөрсдийн мод тарих хөрсөө хэрхэн сайжруулж, ургалтаа дэмжих зөвлөгөө авна гэсэн үг.

-Хөрсний төвийн ТЭЗҮ-ийг боловсруулахад Шинжлэх ухааны академитай хамтран ажиллаж байгаа. Энэ талаар..?

-ТЭЗҮ гаргахад ШУА-ийн Газар зүй, геоэкологийн болон Ботаникийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн Хөдөө аж ахуйн их сургууль, Дарханы ургамал, газар тариалангийн хөрсний эрдэмтэд хамтран ажиллаж байна.

-Баярлалаа.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 18
2023-10-02 | даваа гараг
Нар 06:52 минутад мандаж 18:31 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын хоёр хар харагчин могой өдөр

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-02
7°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2023-10-03
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-2°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
2023-10-05
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
10°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3459.5 +0.0000 %
EUR 3667.59 +0.0088 %
GBP 4232.18 +0.0065 %
RUB 35.6 -0.0020 %
CNY 473.81 +0.0004 %
KRW 2.57 +0.0078 %
CAD 2572.6 +0.0045 %
NZD 2084.35 +0.0145 %
AUD 2240.72 +0.0167 %
JPY 23.23 +0.0026 %
HKD 441.89 -0.0004 %
SGD 2539.55 +0.0069 %
CHF 3799.56 +0.0108 %
SEK 319.02 +0.0179 %
TRY 126.12 -0.0002 %
THB 94.82 +0.0082 %