“Хүнээ бодох нь” буюу хүний нөөцийн стандарт хэрэгжүүлэхийн учир

      Дэлхий ертөнц глобалчлагдахын хирээр  хүний гэх хүчин зүйлс нэг хэм хэмжээс, хэрэгцээ шалгуурт багтдаг болж байна. Үзэл бодол, байр суурь ондоо, эрх чөлөөний тухай ойлголтууд олон янз хэдий ч ажиллах хөдөлмөрлөх, амьдрах баталгааны асуудал ижил  горим, идэвхтэй хэв маягт зангилагдаж байх шиг. Энэ бол бидэнд алс холын мэт санагдах ч ахуй байдалд өдөр тутам хэрэглэгдэх, эмх цэгц, эрэмбэ дарааг зааж, нэг шугаманд оруулж буй стандартын энгийн ойлголт юм. Стандарт гэдэг нь гадаад нэршил болоод ч тэр үү, санаанд төдийлөн буудаггүй ч сайтар эргэцүүлж ойлговол хүнтэй холбоотой бүхий л  зөв дэг горимд нийцсэн хамгийн шилдэг тогтолцоог хэлнэ. Ийм тогтолцоо буюу хүний нөөцийн менежментийн олон улсын багц стандартыг 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтын эзэд Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрийн хөрсөндөө нутагшуулж байна. Ингэснээр Монгол улсад анх удаа хүний нөөцийн бодлого, тогтолцоондоо олон улсын ISO30400 багц стандарт нэвтрүүлсэн төрийн байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэрлэгдэх боллоо. 
      “Олон улсын стандартын шаардлага хангасан хүний нөөцийн тогтолцоотой байгууллага байна гэдэг нь  хүний нөөцийн бодлого өөрөө шударга, нээлттэй, ил тод, хүндээ хүрсэн тогтолцоог бий болгох учиртай. Энэ нь аль нэг удирдлагаас үл хамаарсан тогтолцоо гэсэн үг. Ийм тогтолцоотой болсноор энд ажиллаж буй ажилтнууд ирээдүйдээ итгэлтэй, авьяас ур чадвараа үнэлүүлэх тэгш боломжтой болж байгаа юм. Олон ажилтантай төрийн өмчит үйлдвэрийн газарт өөрчлөлт хийхэд тодорхой хугацаа орох нь гарцаагүй. Энэ өөрчлөлт манай үйлдвэрийн бүтцийн нэгж, уурхайчин бүрт хүрсэн байна гэдгийг олон улсын аудиторууд өндрөөр үнэлсэн нь бидэнд их урам өглөө. Ер нь бид  хүний нөөцийн тогтолцооны менежментийн багц стандартыг нэвтрүүлж эхлэхдээ уурхайчдаа илүү итгэлтэй ирээдүйд хөтлөх  зорилт тавьсан” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга  О.Отгонбаяр ярив.  Өсөж, хөгжих бүхий л үйл явцдаа хүний нөөц, боловсон хүчнээ зэрэг бэлтгэн, нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэж, өөрийн байгууллагын бие даасан соёлтой явж ирсэн  Эрдэнэт үйлдвэрт яагаад хүний нөөцийн багц стандартыг нэвтрүүлэх болов, ямар хэрэгцээ шаардлага тулгарав гэсэн асуулт тавигдана. Эрдэнэт үйлдвэр  “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байх алсын хараа, “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялаг бүтээх” эрхэм зорилготой. Энэхүү алсын хараа, зорилгодоо хүрэхэд олон улсын түвшинд хүрэхүйц хүний нөөцийн менежментийн тогтолцоог бий болгох, засаглал, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх зайлшгүй шаардлага урган гарч байв. 
       Шаардлагад яаж нийцэж, хэрхэн хангах вэ? Үүнийг  олон улсын стандарт нэвтрүүлснээр хангана гэдгийг хүний нөөцийнхөн олж харж, үйлдвэрийн хэмжээнд “Хүний нөөцийн ISO 30400 багц стандарт” хэмээх галт тэрэг аяллаа эхэлжээ. Өөрөөр хэлбэл, дотроо зургаан стандарт багтаасан, олон улсын түвшинд баталгаажаад удаагүй байгаа, дэлхийн хэмжээнд 5 орон, Ази тивд анх манай улсын “Монос” групп хэрэгжүүлсэн стандартыг сонгож авав. Энэ нь  уул уурхайн салбар, төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагын хувьд цоо шинэ тогтолцоо төдийгүй хүнээ илүү бодох боломж бүхий том замаар алхсан шилжилт байлаа.  “Мэдээж, суурь хөрс бол хүнд байсан. Одоо эргээд харахад, бид олон зүйл өөрчилсөн байна. Олон улсын тогтолцооны шаардлагыг хангана гэдэг бол өөрөө маш өндөр шалгуур. Зөвхөн аудитад ороход л 32 хуудас бүхий үзүүлэлтээр шалгууллаа. Жагсаалтад тусгагдсан ямар ч асуултыг баримтаар нотолж, эргэх холбоо сайжруулалтаа баталж чаддаг байх ёстой. Мөн стандарт нэвтрүүлэх үйл ажиллагаа уурхайчин бүрт хэрхэн хүрч буйг ажилчдын асуумж, уулзалтуудаар баталж тодорхойлсон. 7000 гаруй ажилтан, 50 гаруй бүтцийн нэгжтэй том үйлдвэрт тогтолцооны стандарт бүрдүүлж, баталгаажуулалт авна гэдэг бол амар даваа байсангүй” гэж стандарт хэрэгжүүлэх багийнхан том ажлынхаа ард онцолсон. Тэд өөрсдөө стандарт нэвтрүүлэх явцдаа давхар суралцжээ. Олон ур чадвар эзэмшиж, хүний нөөцийн  14 мэргэжилтэн зөвхөн Эрдэнэт үйлдвэрт биш Монгол улсын бүх аж ахуйн нэгжид хүний нөөцийн стандартад нь дотоод аудит хийх эрхтэй аудитороор бэлтгэгдсэн байна. Ингэж өөрсдийн хүчээр аудит хийж, үйл ажиллагааныхаа түвшинг тогтоож, тодорхойлох болсон нь стандарт гардан хэрэгжүүлсний онцгой үр дүн байв.   
        Сайн тогтолцоо урт удаан хугацаанд оршин тогтнодог. “Яван чангарна” гэдэгчлэн хөрсөнд буухын хирээр ирээдүйд улам төгөлдөржиж, дэвшил авчирна. Иймийн тулд   тогтолцооны стандартаа баталгаажуулсан ч гурван жил дараалан  давтан аудит хийлгэнэ. Давтан аудитад орохдоо 32 шалгуурт нийцсэн давуу талаа илүү сайжруулж байж, тэнцэнэ.  Сайжруулалт тасралтгүй үргэлжилж байж, шинэ тогтолцоо бүрэн утгаараа нутагшина. Стандарт хэрэгжүүлэлтийн үндсэн зарчим энэ. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л нэгжид  “Хүний нөөцийн ISO 30400 багц стандарт” хэмээх галт тэрэг аялалаа үргэлжлүүлсээр, үр дүнгээ харуулсаар. Үйлдвэрлэлийн үндсэн дөрвөн цехийн нэг, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн өөрийн завод дээрх өгөөжийг ийн өгүүлж байна. Багц стандартын хүрээнд хэрэгжиж буй “Залуу ажилтныг дэмжих”, “Шинэ ажилтны дасан зохицох”, “Манлайлал, авьяас чадвар”, “Залгамж” зэрэг хүний хөгжлийн хөтөлбөрийн үр дүнд тус цехийн хамт олны эв эе, эерэг хандлагын нөлөөлөл дэлгэрч, шинэ ажилтнууд мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн чиглэлээ олж харж, чаджээ. Манлайлал, авьяас чадварын оролцогчид өөрийн карьер менежментийг тодорхойлж, ахмад ажилтнуудын мэдлэг туршлага үнэт өв болон үлдэх залгамж чанар бэхжиж байна. Заводын хэмжээнд стандартын нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр зорьж, үүнийг хариуцаж ажиллах “Чанарын товчоо” байгуулсан нь ахиц, ач холбогдлын нэг хэсэг гэлээ. Эрдэнэт үйлдвэрт Хүний нөөцийн менежментийн стандартаас гадна Чанарын менежментийн тогтолцооны ISO9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  ISO45001 болон сургалтын үйл ажиллагааны стандартууд хэрэгждэг.  Тэгэхээр үйлдвэрийн цаашдын нэг гол зорилго гэвэл, менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох явдал. Олон салбар стандартуудыг нэгтгэх нь үйлдвэрлэл, хүний нөөцийн бодлого, сургалт үйлчилгээ гэх зэрэг бүх үйл ажиллагаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүргэх үүд нээгдэнэ.  Харин энэ бүхний ард хүндээ чиглэж, хүнээ бодох бодлого, оновчтой  шийдлээ олж, үйлдвэр, хүн хоёр зэрэг хөгжих тохирол бүрдэх учиртай.    
      Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн тогтолцооны менежментийн багц стандарт нэвтрүүлсэн нь өөрөө том туршлага, бас онцлог жишиг. Олон улсын багц стандартаас гадна хүний нөөцийн бодлогодоо олон шинэ зүйлийг нэвтрүүлж, ажилтны чадамжийн стандартыг анх удаа хэрэгжүүлэн, Монголд үндэсний чадамжийн төвийг байгуулж байна. Хүний нөөцийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинэ үеийнхний ялгааг хүний нөөцийн бодлогод хэрхэн тусгах тухайд чиглэл ч боловсруулаад эхэлсэн. Эдгээр сайн туршлагаасаа уул уурхайн салбарынхан, Оюу толгой, Эрдэнэс тавантолгой, Монголын төмөр зам зэрэг олон байгууллагуудтай харамгүй хуваалцаж, хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр олон улсын аль ч түвшин, зэрэглэлд хүнээ хөгжлийнхөө гол цөм болгож, хүний төлөө стандартын шаардлага хангасан гэдэг үзүүлэлтээрээ дэлхийд болон өөрийн улс оронд нэр хүндээ өндөрт өргөхийн зэрэгцээ төрийн байгууллагад ч  сайжруулалт хийж, өөрчилж  болдог юм байна гэдгийг харуулж чадсан сайн загвар бүтээсэн юм.   
       Аливаа үйл ажиллагаандаа зөв засаглал тогтоох хамгийн зөв бөгөөд эцсийн сонголт  нь стандарт хэрэгжүүлэх арга зам буйзаа.  Тийм учраас хүний  төлөөх  чиг заагч, бодлого шийдвэрийн үндэс болсон энэхүү тогтолцооны стандартыг жижиг, том гэлтгүй байгууллага бүр хэрэгжүүлээсэй. Хаана хүн байна, тэнд, хэн ажиллаж хөдөлмөрлөж байна, түүнд хүрч дэлгэрээсэй. Мэдээж, үнэ цэн нь хүн төвтэй нийгмийн хөгжил, дэвшил. Хүнээ бодож, хүндээ нийцсэн стандарт хэрэгжүүлэхийн утга учир чухам ийм.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %