Г.ЦОГТГЭРЭЛ: Хаягдлын санд олон улсын аудит хийх, далангийн тогтворжилтыг тодорхойлох ажил үргэлжилж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын санд олон улсын аудит хийх, далангийн тогтворжилтыг тодорхойлох ажлыг Австрали улсын “ATC Williams” компани гүйцэтгэж байна. Энэхүү ажлын давуу тал, ач холбогдлын талаар тус цехийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэлтэй ярилцлаа. 
-Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсноос хойш хэр хэмжээний хаягдлын сан үүссэн бэ? 
-Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй маань 1978 оноос хойш ашиглагдаж байгаа. Их хэмжээний хаягдлын сан үүссэн том байгууламж. Ашиглалтад орсноос өдий хүртэл хугацаанд 15 далан байгуулагдаж, 100 метрийн өндөршилтэй болсон. Нийт 2200 орчим га талбай эзэлсэн, тэгш өндөрлөг талбай бий. Үүний 1350-иад га нь элсэн талбай. 350 орчим га нь устай нуур. Үлдэгдэл нь шаварлаг талбайтай, хаягдлын сан байгаа.
-Өнгөрсөн хугацаанд хаягдлын сангийн ашиглалтын байдал, далангийн тогтворжилтыг ямар байгууллага хянаж, чиглэл зөвлөмж өгч байсан бэ? 
-Хаягдлын далангийн зураг төслийг, зохиогчийн хяналтын хамтаар ОХУ-ын “Механобр инженеринг” компани гүйцэтгэж ирсэн. Үйл явц ОХУ-ын гост стандартаар явсан гэсэн үг. Сүүлийн үед олон талын мэдээлэл судаллаа. Хаягдлын аж ахуйг барих, ашиглах, гарч болох үр дагаврыг тооцох, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах, хаах гэх мэтийг бүгдийг тусгасан Олон улсын стандарт байна. Товчхондоо, стандартад тусгадаг зүйл нь хяналтын асуудал байдаг. 
Манай хаягдлын сан энэ стандартаар ямархуу түвшинд байгааг мэдэхээр, мөн хэтийн төлөвөө тодорхойлуулахаар Австралийн “ATC Williams” компанитай хамтран ажиллаж байна. 
-45 дахь жилдээ ашиглаж буй хаягдлын сан эрсдэлийн ямар зэрэглэлд багтаж байгаа бол..? 
-100 метрийн өндөршилтэй болсон гэхээр эрсдэл өндөр зэрэглэлд орсон. Ер нь дэлхийд томд тооцогдох хэмжээний далантай болчихоод байгаа юм. Үүнийхээ аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах талаар шат шатандаа арга хэмжээ авч, эрэл хайгуул хийж байна. 
Бид “Механобр инженеринг” компанийн хяналт, зөвлөмж, зургийн дагуу үйл ажиллагаа явуулаад, ажлаа төлөвлөөд явж байгаа хэдий ч олон улсын стандартын хүрээнд яаж явах ёстой вэ, гэдгийг бодлогын хүрээнд шийдвэрлэхийн тулд “АТС Williams” компанийн мэргэжилтнүүдийг урьж, олон улсын аудит хийлгэж байна. Энэ компани дэлхийн 40 гаруй үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн төсөл хийсэн, олон улсын аудит, зохиогчийн болон хөндлөнгийн хяналт хийдэг мэргэшсэн компани. Хамгийн ойрын жишээ нь “Оюутолгой” ХХК-тай хаягдлын сан байгуулсан. Хаягдлын сангаа өргөтгөх шинэчлэх ажлуудад нь дахин оролцоод зөвлөмжөө өгөөд, хяналтаа тавиад ажиллаж байна. Манайх нэг компанийн биш, хоёр өөр компанийн дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаагаа явуулбал цаашид Хаягдлын аж ахуйгаа аюулгүй авч явахад илүү оновчтой төлөвлөлт гарах болов уу, гэж үзсэний үндсэн дээр дээр Австралийн “АТС Williams” компанийн мэргэжилтнүүдийг урьж ирүүлсэн. 
-Гэрээгээр ямар ажлууд хийгдэх вэ? 
-Хаягдлын аж ахуйн далангийн тогтворжилтын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн судалгаа, дүгнэлтийн ажил 45 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Далангийн 14 цэг дээр өрөмдлөг хийж, дээж авч шинжлэх юм. Ажил ерөнхийдөө гуравдугаар сарын нэгнээс тоног төхөөрөмжүүдээ угсрахаас эхэлсэн. Одоогийн байдлаар 13 цооног дээр үргэлжилсэн өрөмдлөг хийгдэж байна. Үүний дараа шаардлагатай цэгүүдээс дээж авах ажил давхар хийгдээд явах юм. Дээж авна гэдэг нь дахиад өрөмдлөг хийнэ гэсэн үг. Одоо ажил ид дундаа явна. 
-Дүгнэлт хэзээ гарах вэ? 
-Бүх өрөмдлөг дуусаж, дээж авсны дараа шинжилж байж дүгнэлт гарна. Тавдугаар сард эцсийн дүгнэлт гарах ёстой. 
-Дүгнэлт нь цаашид ажиллах чиглэл, зөвлөмжтэйгөө хамт гарах уу? 
-Тэгнэ. “Механобр инженеринг”-ийн зөвлөмжийн дагуу хийсэн төлөвлөгөөгөөр бол 15-р далангийн дараа дахиад гурван далан барих ёстой. Манай хаягдлын сан далайн түвшинээс дээш 1320 метрт хүрсэн үед цааш ашиглах боломжгүй. Тэгээд хаагдах ёстой. Өмнө нь жилд нэг метр өсдөг гэхээр 15 жил гэж тооцоолдог байсан юм. Гэтэл үйлдвэрт өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдээд, бүтээмж, хүчин чадал нэмэгдэхээр элс хурааж байгаа түвшин нэг метр биш, 1.2-1.3 метр болж өсөж байгаа юм. Тэгэхээр ашиглалтын хугацаа наашилж байгаа гэсэн үг. Хугацааг хэрхэн сунгах, ямар арга хэмжээ авах талаар нарийн төлөвлөгөөнүүд аудитын дүгнэлт дээр үндэслээд хийгдэх ёстой.     
-Гаднаас нь үзэхэд элсэн талбай л харагддаг. Доошоо хэр зэрэг гүн бэ? 
-Анхны суурь далан маань 1205 метрийн түвшинд баригдаж байсан. Одоо хамгийн дээд талын 15-р далан 1305 метрийн түвшинд байгаа гэхээр 100 метр өндөрссөн. Уулын амыг хааж далан босгосон шүү дээ. Тэгэхээр голын хамгийн гүн хэсэг нь 100 метр гэсэн үг. Зах руугаа өндөршил багасаад явчихна. 


 

-Ер нь хаягдлын сан задрах нь ямар үр дагавар дагуулдаг вэ? 
-/Сурв.ширээ тогшив/ Бид бүх эрсдэл аюулаас сэргийлэх үүднээс энэ олон ажлыг хийж байгаа. Хамгийн гол анхаарлаа хандуулах байгууламж ердөө энэ. Яавал удаан хугацаанд ашиглах вэ, яаж тогтвортой, аюулгүй байлгах вэ гэдэг маш чухал. Цэвэр инженерчлэлийн асуудал. Бүх нарийн тооцоо судалгаа, аудит хийлгэж байгаа нь үүнтэй холбоотой. Саяхан Бразилд далан задарч, хэчнээн мянган хүн эрсэдсэн шүү дээ. Дараа нь шинжээч нар дүн шинжилгээ хийдэг. Ихэнхдээ ашиглалттай холбоотой дүгнэлт гардаг юм билээ. Газар хөдлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан нь тоотой. Ихэвчлэн хяналт, ашиглалттай холбоотой байдаг. 
-Дараагийн Хаягдлын аж ахуйн төлөвлөлт яригдаж байгаа юу? 
-Үйлдвэрийн хэмжээнд мэдээж яригдаж байгаа. Гэхдээ бид хаягдал хураах технологио зөв сонгох шаардлагатай. Уламжлалт аргаараа элсээ хуримтлуулах уу, өтгөрүүлж хураах уу, эсвэл бүр шахаад найм, есөн хувийн чийгшилтэй, хуурай шороо болгоод, шүүгээд хуримтлуулах уу гэдгээ шийдэх ёстой. Үүний дараа тэр технологидоо тааруулаад хаягдал хураах төлөвлөгөө гаргана гэсэн үг. Энэ ажил эхэлчихсэн яваа. Судалгаа шинжилгээ, зарим нэг ТЭЗҮ хийгдээд явж байна. Одоогоор байгаа дэд бүтэц, нөхцөл байдалтайгаа уялдуулаад, хамгийн бага зардлаар, хамгийн эрсдэл багатай, богино хугацаанд шуурхай хийчих үр дүнтэй ажил нь хаягдал өтгөрүүлэх технологи гэж үзэж байгаа. 26-30 хувийн хатуулагтай булинга хаяж байсан бол 60 хувийн хатуулагтай булинга хуримтлуулна гэсэн үг. 
-Энэ технологийн давуу тал..?
-Хамгийн том давуу тал нь эргэлтийн усны нөөц бүрдэнэ. Хаягдлын аж ахуй руу өгч байгаа усныхаа 80 хувийг богино схемээр эргүүлээд үйлдвэртээ ашиглах боломжтой болох юм. Тэгвэл өвлийн цагт усны асуудал багасна. Дараагийн давуу тал цагаан тоосны дэгдэлт эрс буурна. Шинэ технологи нэвтрүүлэхтэй холбоотой хаялтын болон элс хураалтын схемээ өөрчлөх гээд нэлээд ажлууд бий. 
-Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %