А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна

     Байт харваан спортын XV дахь удаагийн Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт зохиогдож, тамирчид энэ амралтын өдрүүдэд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тамирчин хүнээс сэтгэл зүй болоод бие бялдар, тэсвэр хатуужил шаардсан тус тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэж, Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас заал зохион байгуулалт, бусад үйлчилгээгээр ханган ажиллаж байна. Мөн Монголын Байт харваан холбоо, Орхон аймгийн Байт харваан холбоо уг тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Үйл явдлын мэдээлэл хүргэхээр Орхон аймгийн Байт харваан холбооны тэргүүн А.Анхбаяртай уулзаж ярилцлаа. 

       -Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын аварга шалгаруулах тэмцээний энэ жилийн онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
     -Байт харваан заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түүхэндээ хамгийн олон буюу 307 тамирчин оролцож, Орхон аймагт анх удаа зохион байгуулж байна. Өмнөх тэмцээнүүдийг өсвөр үе, бага нас, насанд хүрэгчид гэж ангилдаг байсан бол энэ удаагийн тэмцээнийг рекувр болон компаунд төрлүүдээр, U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн дөрвөн ангилалд зохион байгуулж байна. Ингэснээр тухайн насанд 50-60, дээд тал нь 80-90 тамирчин өрсөлдөж байгаа нь медалийн чанар чансааг илтгэж байгаа юм.  


       

       -Тэмцээний явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
     -Энэ сарын 23-ны өдөр тэмцээний урьдчилсан харваа хийгдэж, тамирчид оноолтоор хасагдах шат руу шилжсэн. Улмаар 24-ний өдөр тэмцээний хасагдах шатны, медалийн төлөөх хүртэлх бүх харвалт явагдаж дууслаа. Өөрөөр хэлбэл, хагас шигшээ харваа буюу 4 тамирчин медалийн төлөө өрсөлдөхөөр үлдэж байна. Тэмцээний эхний өдөр 9 тамирчин 60 сумны нийлбэрээр 540-өөс дээш онож, спортын Дэд мастерын болзол хангасан.
Бямба гараг буюу 25-ны өдөр тамирчид маань 2 төрөлд, 4 насны ангиллаар багийн болон хувийн төрөлд өрсөлдөнө. Тус өдрийн үдээс хойш нийт тамирчдад спортын сэтгэлзүй, бие бялдар, спортын мөн чанар, тамирчин хүний ёс суртахууны сэдвээр лекц семинар явагдана. Харин 26-ны өдөр тамирчдын хувь болон багийн төрлөөр медалийн төлөөх харвалтууд 10:00-17:00 цагийн хооронд явагдахаар төлөвлөсөн. 
       -Орхон аймгийн Байт харваан холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
     -Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймаг, Эрдэнэт хотын тамирчид бүрдүүлж байна. Манай холбоо дэргэдээ “Хангарди” спорт клуб болон Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх “Ирээдүйн одод” бүрэн дунд сургуулийн клубыг нэгтгэдэг. Энэ дашрамд “Хангарди” клубээс бүх насны ангилалд, бүх төрөлд 40-өөд тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцолмоор байна. Аль аль клуб маань тэмцээнийг сайхан өнгөлж байна. Медалийн төлөөх тоглолтуудаас их зүйл гарах байх. 


       

       -Энэ спортыг орон нутагт хөгжүүлэхэд юунд анхаарч байна вэ?
      -Байт харваан спортын хөгжлийг ярихад юун түрүүнд дунд хугацааны буюу өнгөрсөн 10 жилийн хугацааг авч үзэх нь зүй болов уу. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр бодитой, маш том үүрэг гүйцэтгэсэн. “Хангарди” спорт клуб 2012 оноос өөрийн клуб, өөрийн тамирчидтай болсноор тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж, чанаржиж, өнөөдрийг хүрсэн. 
       -Тэмцээнд оролцогчдоос гадна энэ спортоор хичээллэж байгаа нийт тамирчдын тоо хэд хүрсэн бэ?
       -Орхон аймгаас төрөн гарсан 200-аад тамирчин бий. Эдгээрээс Олон Улсын хэмжээний мастер 3, Спортын мастер 10 орчим, Дэд мастер 30 орчим төрөн гарч, амжилт дагуулсан үнэтэй түүхийг бичилцээд байна. 
      -Ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %